Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд хоёр сар болох гэж байна. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд  нүүрсний оронд хэрэглэх шахмал түлшийг  туршиж,  хэрэглэж  үзэх хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Бид энэ удаа нийслэлийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар болон хэрэглэгчдэд ямар үнээр хүрч байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.  

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 600 мянган тонн шахмал түлш хэрэгтэй

  Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг аж. Тэгвэл шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой гэдгийг албаныхан хэлж буй юм. Нийслэлчүүдийн өвлийн хэрэгцээнд нийт 600 мянган тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.  

Сайжруулсан түлш хэрэглэгчдэд хэдэн төгрөгөөр очих вэ?

  Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50 хувь буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ гэдгийг албаныхан хэлж буй. Нөгөөтэйгүүр, шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгөх юм. Мөн сайжруулсан түлшийг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн нүүрсний үнэтэй адил үнээр борлуулах юм байна. Тухайлбал, “Налайхын нэг ковш буюу 350 орчим кг нүүрс 50-60 мянган төгрөг байдаг. Харин нэг портер нүүрс уурхайн аманд 150-160 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид сайжруулсан түлшээ үүнтэй ижил буюу 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, энэ чиглэлээр бизнес хийдэг 20 мянга орчим иргэнийг шахмал түлшний борлуулалтад татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна гэдгийг “Тавантолгой түлш” компанийн СХД дэх гэрээт борлуулагчид хэлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.26  ЛХАГВА  №129  (6096)  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 45 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 59 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 33 мин