Н.Манделагийн охин:Аав минь үхлүүт байна

2013-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, апартейд дэглэмийн эсрэг тэмцлээрээ дэлхий нийтэд алдаршиж байсан Нельсон Манделагийн лагшин тун тааруу байгаа бололтой. Түүний охин Маказиве Мандела энэ талаар ам нээжээ. “Аав минь одоогоор бидэнтэйгээ хамт байна. Тэр их хүчтэй, зоригтой ч үхлийн ирмэг дээр байна. Эцэг минь ямар их хүчтэй, тэмцэгч хүн юм бэ гэдгийг би дахин мэдэрч, гайхаж байна” хэмээн ярилаа. Экс Ерөнхийлөгчийн ач охин Ндаба Мандела мөн энэ байдлын талаар мэдэгдэл хийсэн байна.

Мандела гурван сар эмнэлэгт хэвтээд саяхан гэртээ гарсан ч эрүүл мэнд нь сайжраагүй бололтой. Зарим эх сурвалжийн баталж буйгаар, Манделад хэд хэдэн гуурс, аппарат залгаастай байгаа ажээ. Дашрамд сонирхуулахад, гурав хоногийн өмнө Нью-Йорк хотод Нельсон Манделагийн нэгэн гэ­рэл зураг 200 мянган ам.доллараар зарагджээ. Энэ мөнгө Манделагийн нэрэмжит хүүхдийн эм­нэ­лэг болон байгаль хамгаа­лах WWF санд орох юм.

95 нас сүүдрийг зооглоод байгаа Нельсон Мандела залуудаа Өмнөд Африк дахь апартейд дэглэм буюу хар арьстнуудыг ялгаварлан гадуурхах бодлогын эсрэг тэмцлийг толгойлон удирдаж байсан юм. Тухайн үеийн Өмнөд Африкийн эрх баригчид Манделагийн тэмцлийг мохоохын тулд түүнийг хэд хэдэн удаа баривчилж шоронд хорьсон аж. Нельсон Мандела 1962-1988 онд нийтдээ 27 жил шоронд хоригдсон юм. Гэвч шоронд ч, дараа нь шоронгоос гараад ч тэмцлээ үргэлжлүүлсээр 1994 онд Өмнөд Аф­рикийн анхны хар арьст Ерөнхийлөгч болсон байна. Мандела 1999 он хүртэл улс орноо удирдахдаа апартейд үзлийг төгсгөл болгож, иргэдийн тэгш эрхийг тунхаглаж, Өмнөд Африкийг тивийн хам­гийн хөгжилтэй улс болгосон билээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 51 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 14 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 23 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 32 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 24 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 42 мин