Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

2019-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЭНХ-АМГАЛАНТУУЛ Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай тогтоол гаргасан байдаг. Үүний хэрэгжилт нь өнгөрсөн сарын 15-наас эхлэв. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дунд шатны шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан байна. Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэв. Тус компанийн хүчин чадал анх жилд 100 мянган тонн түлшийг үйлдэрлэдэг байсан бол одоо хүчин чадлаа зургаа дахин нэмэгдүүлж, шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Шахмал түлш нь галыг урт хугацаанд шатах, нэмэх болон багасгах тохиргоог хийж болдгоороо гол онцлогтой. Шахмал нүүрс хамгийн эрэлттэй худалдаалагдаж буй цэг Чингэлтэй дүүргийн ХII хорооны “Нарантуул-2”-ын түлш борлуулах цэг юм.  Тус цэг дээр өдөрт 13 тонн нүүрс буудаг бөгөөд хүйтний улиралд 15 тонн болж өсч, цаг агаар, эрэлт хэрэгцээгээ тооцоолж “Таван Толгой Түлш” ХХК-д урьдчилсан захилга өгдөг байна.   Борлуулагч В.Сүрэнхорлоо “Иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа.  Манай  цэгээр олон хүн үйлчлүүлдэг, одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй.  Дулааны улирал учраас өдөрт 20-30 ширхэг борлуулагдаж байна.  Сая нэг хэсэг хүйтрэхэд өдөрт  нэг тонн хүртэл худалдаалагдсан” гэв. Хоёр дахь борлуулалт сайтай цэг нь Дарь-Эхэд байрладаг салбар гэнэ.  Тус борлуулалтын цэгээр орлоо.  Борлуулагч  Н.Батсанал “Худалдаанд гарснаас хойш хүмүүс ам сайтай байна.  Нүүрснээс арвин, хямд, элч сайтай гэж ярьж байна.  Одоо зуны дулаан цаг ирсэн учраас борлуулалт бага байна.  Одоо гэхэд манай борлуулах цэг 10-аад тоннын нөөцтэй.  Хадгалалтын горим алдагдаж болзошгүй учраас наймдугаар сараас бүрэн таталтаа хийж эхэлнэ гэлээ. “Таван Толгой Түлш” компанийн зүгээс түлшний эрэлт харьцангуй бага дулааны улирал буюу зуны гурван сарын турш 10 бөөний борлуулалтын цэгээр худалдаална. Харин хүйтний улирал эхэлж эхэлмэгц буюу есдүгээр сараас эхлэн жижиглэн борлуулагчидтай гэрээ хийн, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг тасралтгүй хангахаар төлөвлөөд байна.  Мөн энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн.  Өчигдрийн байдлаар 100 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа гэлээ. Үнийн хувьд  сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахыг хориглож, нэг тонныг 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан түлшийг 3750 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрснээс хямд, айл өрхүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байна. Түүнчлэн илчлэгийн хувьд түүхийн нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасч агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газраас тооцоолжээ. Тэгвэл шахмал нүүрсээ дөрвөн төрлийн савалгаатайгаар 47 цэгүүдэд худалдаалах юм байна.Тодруулбал, 25 кг болон 600 кг, 1000 кг болон задгайгаар худалдаалагдаж байгаа аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн нярав Д.Амаржаргал “Өдөрт 15 тонн сайжруулсан шахмал түлшийг шуудайлдаг. Нэг тонн шахмал түлш 25 кг-аар 40 шуудай болдог. Цагт 30-40 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай” гэлээ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад тайлан хүргэх бүртгэлийн цэг ажиллаж байгаа гэв. “Тавантолгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 47 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэж байна. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ. Шахмал түлшийг түүхийгээр нь хэрэглэх боломжгүй юм байна.  Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсийг үйлдвэрийн зориултаар угааж баяжуулан бутлуур руу оруулж, жигд хэлбэрт барьж бэлтгэдэг байна. Түлшийг чийг болон салхинаас хол тусгай горимд хадгалдаг. Учир нь шахмал түлш эцсийн бүтээгдэхүүн болтлоо 14 шат дамжлагын дараагаар боловсруулагддаг байна.  Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх гол үйл явц нь хатаагчид явагддаг бөгөөд тортогтой утааг нь сорж, доор нь тортгийг шүүн цэврээр гарч, гарсан хаягдлаа дахин ашигладаг гэлээ. Дашрамд дурдахад, сайжруулсан түлшийг иргэдэд картаар худалдан авах ба түлш борлуулах картыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг хүртээмжтэй байлгах үүднээс иргэд 2-6 тонны түлш авах эрхтэй байх хязгаарлалт хийхээр төлөвлөсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.25  МЯГМАР  №128  (6095)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 41 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 42 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 44 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 39 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 1 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 0 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 32 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 53 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 27 мин