С.Магнайсүрэн: Ирэх онд ипотекийн зээлд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ДОЛГОРСҮРЭН БХБЯ-наас өчигдөр салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс БНСУ-ын хөрөнгө оруулалтаар баригдах “Солонго” орон сууцны ТЭЗҮ хэзээ бэлэн болох тухай болон ипотекийн зээлийн хөрөнгө оруулалтыг Монголбанкнаас Засгийн газарт 2020 оноос шилжүүлэхтэй холбогдуулан тодруулга авлаа.   -БНСУ-ын хөрөнгө оруулалтаар барих 8000 айлын түрээсийн орон сууцны ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ? -Төрийн орон сууцны корпораци бол тодорхой эзэмшлийн газар дээр орон сууц барих төслүүдтэй. БНСУ-ын хөнгөлттэй зээлээр бид 8000 айлын орон сууц барих төсөл эхний ээлжинд шалгарсан байгаа. “Солонго-I”, “Солонго-II”, “Баянголын ам”-ны орон сууц гэсэн гурван хороолол барих урьдчилсан шийдвэр гарсан. Ирэх есдүгээр сард Солонгосын талаас баг ирж ажиллахаар ТЭЗҮ бэлэн болно. Энэ ондоо багтаж эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр орон сууцыг түрээсийн журмаар, зорилтот бүлгийн иргэдийг хамруулна. Хоёрдугаарт, бид 150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөрөө батлуулсан. Үүнийхээ хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах шат дараалсан арга хэмжээг авахаар тооцож байна. Хөгжлийн банк болон холбогдох санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна. -2020 оноос ипотекийн зээлийг Монгол банкнаас Засгийн газарт шилжүүлнэ гэж байсан. Үүнтэй холбоотой ирэх оны төсөвт ипотекийн зээлд хэчнээн төгрөг төлөвлөхөөр танай яамнаас оруулж байгаа вэ? -2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл саяхан УИХ-аар батласан. Ирэх жил 500 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Олон улсын Валютын сан 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах шаардлагыг Монголбанкинд тавьсан. Монголбанк энэ сард Олон улсын Валютын сангийн хэлэлцээр дээр уг асуудлыг тусгайлан ярина. Ер нь гарсан тохиолдолд улсын төсөвт тусгах ёстой гэсэн үндсэн чиглэл бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.21  БААСАН  №126  (6093)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин