Ким Чен Ун дэглэмийн хоёрдугаар хүнийг эрх мэдлээс зайлуулсан уу?

2013-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээр, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун авга ах, дэглэмийн нөлөө бүхий түшмэл Ян Сон Тэкийг Батлан хамгаалах үндэсний хорооны дэд тэргүүний албан тушаалаас буулгажээ. Тус хороо нь Пхеньяны сталинист дэглэмийн эрх барих дээд байгууллага юм. Ян Сон Тэк олон нийтийн өмнө үзэгдэлгүй нэлээд хэд хоносон нь Хөдөлмөрийн намын эсрэг үйл ажиллагаа явуулсан, авлига авсан хэмээн дээд зиндааны хоёр түшмэлийг арваннэгдүгээр сарын сүүлчээр цаазалсан үетэй давхцаж байгаа ажээ. Өмнөдийн тагнуулчид дээрх мэдээллийг хэд хэдэн баттай эх сурвалжаас олж авчээ. Гэвч хаагдмал, тусгаарлагдсан Хойд Солонгост юуны учир ийм цэвэрлэгээ явагдаж байгаа нь бас л учир битүүлэг үлдэж байна. Ямар ч байсан цэвэрлэгээ үргэлжилсээр байгаа бололтой.

Энэ мэдээлэл үнэн бол Ким Чен Ун 2011 оны арванхоёрдугаар сард эцэг, “Хайрт удирдагч” Ким Чен Ирийг нас барсны дараа эрх мэдлийг авснаас хойш хийж буй хамгийн том цэвэрлэгээ юм. Ким Чен Ирийг оршуулах ёслол дээр Ким Чен Уныг дагалдан явж байсан долоон том түшмэлийн нэг нь Ян Сон Тэк билээ. “Хайрт удирдагч”-ийн дүү охин Ким Кён Хугийн нөхөр Ян Сон Тэк Пхеньяны дэглэмийн хоёрдугаар чухал хүн байсан бөгөөд армийг хянадаг наяад насны хэдэн егзгөр генералын дундуур хаяал дүү Ким Чен Уны эрх мэдэлд гарах замыг нь засч өгсөн гэдэг. Пхеньяны хөшүүн, коммунист дэглэмд эдийн засгийн шинэчлэгч хэмээн тооцогддог Ян Сон Тэк нь удирдагч Ким Чен Ирийн итгэлийг хүлээсэн нэгэн байжээ. Тэрээр Хятадад чухал ажил, даалгавар гүйцэтгэж, өнгөрсөн оны наймдугаар сард хил дээр худалдааны шинэ онцгой бүс нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

1946 онд Кагвон-ду тосгонд төрсөн Ян Сон Тэк 1968-72 онд Москвад суралцжээ. Эргэж ирээд тэр үеийн Ерөнхийлөгч Ким Ир Сений охинтой гэрлэсэн байна. Тэд нэг охинтой болсон нь Парист сурч байгаад амиа хорлосон юм. Охин нь гадаад найз залуутай болж Пхеньянаас “Найз залуугаа орхи, эс бөгөөс эх орондоо дахин хөл тавих эрхгүй болно” гэсэн тушаал ирсний дараа амиа хорлосон гэдэг.

Ян Сон Тэк Хөдөлмөрийн нам болон үндэсний аюулгүй байдлын хороонд янз бүрийн өндөр алба хашсаны дараа 2004 онд урвагчдын матаасын улмаас зайлуулагдаж, хэсэг бэдэрчээ. Хоёр жилийн дараа Ким Чен Ир Хятадад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтаж дахин олон нийтийн өмнө гарч ирсэн байна. Тэр цагаас хойш дахин итгэлийг олж, “Хайрт удирдагч”-ийг залгамжлах хүнээр хүртэл нэрлэгдэж үзжээ. Ямар ч байсан Ким Чен Ун дээд эрх мэдлийг авахад хамгийн ихээр тэтгэж, дэмжсэн хүн нь тэр юм.

“Хайрт удирдагч” бага хүүдээ эрх мэдлээ уламжлахын тулд 64 настай дүү Ким Кён Худ хүртэл генерал цол олгож байв. Ким Кён Ху, Ким Чен Ун, Ян Сон Тэк нар “Гурвалсан холбоо” байгуулан армийн нөлөө бүхий генералуудыг сөрөн зогсож, эрх мэдэлд гарч ирсэн гэдэг. Залуу удирдагчийн хашир бодлогын ачаар эдүгээ генералуудын нөлөө байхгүй болж, тарж бутарсан бололтой. Өнгөрсөн наймдугаар сард Ким Чен Ун армийн ерөнхий штабын дарга Ри Ён Хог гэнэт огцруулж, өөрийн эрх мэдлээ бататгаж авчээ. Улмаар нөлөө бүхий авга ахаа зайлуулснаар түүний эрх мэдэл улам л баталгаатай болж байх шиг.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 36 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

15 цаг 59 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 8 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 17 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 9 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 27 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 53 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 53 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин