Ж.Золзаяа: Дэлхийд өрсөлдөх старт апп-ууд манайд бойжиж байна

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноор Монголын үндэсний маркетингийн холбооны ерөнхийлөгч, “Стартап Маркетинг Спэйс” төвийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ж.Золзаяаг урьж, ярилцлаа. -Бизнесийн шинэ санаа гудамж­наас олдоно гэдэг. Старт апп-ийг биз­нес болгож, хүнээр бол эрийн цээнд хүргэх энэ ажлыг хэрхэн эхэлж байв? - Би залуучуудын байгууллага болон бизнесийн бүхий л үйл ажил­лагаанд идэвхитэй оролцож нийгэмд интерп­ренер байхыг хичээдэг. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүмүүсийн гаргасан  шинэ санааг бизнес болгож,  тэр бизнесээр соёлыг түгээж давхар орлого олдог бизнесийг сошиал интерпренер гэж нэрлээд байгаа юм. Залуучуудыг хөгжүүлж, мар­кетингийн салбарт  болон залуучуудын байгууллагад ажиллах зэргээр нийгэмд тодорхой хувь нэмрээ оруулах энэ ажлыг 11 жил хийж байна. Анхны залуу маркетер клуб маань 2008 онд байгуулагдсан. Топ 50 аж ахуй  нэгж нэгдээд энэ клубыг байгуулсан юм. Бид маш идэвхтэй ажиллаж төрөл бүрийн  сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг байв. Дараа нь Монголын маркетерүүд холбоо болж өргөжөөд  маркетерүүдийн олон улсын судалгаа хийсэн. Ингээд 2014 онд Монголын үндэсний маркетингийн холбоо болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.Энэ ажлаа хийж байхдаа Монгол Улсаа гадаадад сурталчилах үндэсний брэндүүдийг дэмжих гэсэн зорилгоор “Start up marketing express” төвийг байгуулах санаа төрсөн. Залуучуудад  нэгдсэн төв байхгүй учраас өөрт байгаа санаа, шийдлүүдээ ярих боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, маркетингийн реклам, зар сурталчилгаа, судалгаа үйлчилгээ, хэрэглэгчдийн болон зах зээлийн сурталчилгаа хийж  идэвхжүүлэлт хийдэг төв байгуулж залуучуудаа нэгтгэх  хэрэгтэй байсан. Тэр үед төвөө байгуулах мөнгөгүй учраас жил болгоны тэмдэглэл эсвэл төлөвлөгөөн дээр маркетерүүдийн төвтэй болно гээд мөрөөдөөд явдаг байсан. 2015 оноос манайд  start-up технологи илүү хөгжиж заавал үүнийг оруулж ирж хослуулах хэрэгтэй юм байна гэж бодож ажлаа эхлүүлж байлаа. -Тэгээд хөрөнгө оруулагчаа яаж олсон бэ? - 2016 онд санаандгүй байж байтал хөрөнгө оруулагч маань надад оффисын талбай байна. Би залуучуудыг дэмжмээр байна гэлээ.Тэгэхэд надад нэг ийм санаа байна. Та хөрөнгө оруулаач гэж санал тавьсан. Гэтэл намайг хэдэн төгрөгний санхүүжилт хэрэгтэй байгаа юм хоёр өдрийн дотор төслөө бичээд хүрээд ир гэсэн. Найзуудаа дуудаад бид  48 цагийн дотор төсөвтэй, төлөвлөгөөтэй  бүрэн концепц боловсруулсан. Улс орнууд ийм замаар хөгжиж байна гээд судалгаатай хамт гаргаж танилцуулсан. Нийтдээ 530 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болсон.  Бид энэ бизнесийг хийнгээ давхар суралцсан. Мөн  олон нийтийн ажил хийдэг маркетинг зах зээлийн туршлага маань их нөлөөлсөн. Хөрөнгө оруулагч “Чи багийнхаа хамтаар энэ чиглэлд тууштай явсан тул би чамд итгэж байна”  гэж хэлсэн. Тэгэхээр аливаа хөрөнгө оруулалт олох  бизнесээ амжилттай явуулахад тухайн хүний  салбартаа тууштай явсан байдал  баг хамт олноо бүрдүүлсэн нь  маш чухал байдаг юм билээ. Ер нь  гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжихэд  хэд хэдэн үзүүлэлт байдаг. Тэр үзүүлэлт нь тухайн цаг мөчид тохироо нь бүрджээ гэж бодсон. Энд ажиллаж байгаа  хүмүүсийн 70 хүртэлх хувь нь 5-10 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан баг маань хамгийн гол үзүүлэлт байлаа. Санаа бол дараагийн үзүүлэлт. Манай хөрөнгө оруулагч бидний танилцуулсан  шинэ  бизнес моделийг зах зээлд нэвтрүүлэх тохироо бүрдсэн гэдгийг харсан гэж байсан. Харин хамгийн түрүүнд хүн болгонд тулгардаг хөрөнгө санхүү хамгийн сүүлийн үзүүлэлт болсон. Энэ бүхнийг эхлүүлчихсэн тохиолдолд хөрөнгө оруулагч өөрөө ороод ирдэг юм билээ. Энэ таван зүйл бол гарааны бизнес эрхлэж буй бүх хүмүүст үр дүнтэй. - Оффисын байр түрээслэнэ гэдэг залуу бизнес эрхлэгч нарт хүнд­­рэлтэй. Гэтэл энэ бүгдийг нэг дор бий болгосон байна. Оффисоо танилцуулаач? -“Start up marketing express” төвөө төвхнүүлэхээр сүүлийн дөрвөн жилд нэлээд эрчтэй зүтгэж байна. Энэ бол шинэ залуу бизнес . Монголдоо 2015 оноос хойш хөгжүүлсээр явна.  “Зөгийний үүр”-ийг бэлэгдэж логогоо бүтээсэн. Өөрөөр хэлбэл,  зөгий маань гуужаад дэлхийн зах зээл рүү гарна гэсэн утгыг илэрхийлсэн. Манай оффис бүхэлдээ  415 ам.метр талбайтай. Cтарт апп санаагаа бизнес болгохоор зорьж ирсэн  залуучууддаа зөвлөж бүх зүйлийг нэг дор цогцлоож өгнө гэсэн санаагаар  интерьер дизайныг  хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шингээж  төвөө тохижуулсан. Манайх 50-70 хүний багтаамжтай эвэнт заалтай . Эвэнт зохион байгуулах үеэр  энд байгаа буйдангууд бүгд тайз болж хувирдаг. Оффисынхоо зай талбай бүрийг минимал, бүтээлч байдлаар ашигладаг. Манай хамгийн амин өрөө буюу “Start-up” өрөө байгаа. Энэ бол нэг компани нэг ширээ гэдэг концепттой. Энд удаан хугацаагаар байрлах юм бол өдрөөр сууж болно. Хүмүүс кофе шопт суугаад ажлаа хийгээд байдаг шүү дээ яг түүн шиг. Хоорондоо танилцаж ярилцаад ажлаа хийвэл, туршлага солилцох,  бизнесийн санаа орж ирэх, хөрөнгө оруулалт хийх,зуучлах гэх мэтчилэн олон давуу талтай. -Гарааны компа­ниудад зориул­сан хоёр хүнтэй оффисыг Монголд бий болгосон гэж байсан.Энд ямар брэндүүдийг бойжуулж байна вэ? -Манайх  зургаан ам.метр талбайтай хоёр хүний оффисыг Монголд нэвтрүүлсэн. Үүнд хувцасны шүүгээ, бичиг баримтны шүүгээ, ширээ, сандал бүх зүйлийг тавьж өгсөн. Ийм өрөөнд одоогоор  10-аад start-up компани байрлаж байна. Мөн унтлагын булантай. Мөн төвөөс гарсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг байрлуулж  борлуулж танилцуулдаг  булангуудтай. Жишээлбэл, “OOGII” гээд Австралид үйлдвэрлэдэг Монгол эмэгтэйн брэнд. Эдгээр гутал цүнхний хослол бүтээгдэхүүн болж үйлдвэрлэлд шилжихээр болж байна. Австрали руу зуучилдаг “OOGII”  брэндийхэн энд байрладаг. Түүнчлэн манай төвөөс “Мояара” гээд сүүлийн үед эрчтэй гарч ирж байгаа бүтээгдэхүүн бас шинээр төрж байна. Мөн IT компаниуд байрладаг.  Европын зах зээл рүү хуримын хувцасыг ноолуураар хийж  экспортод гаргадаг  компани манай төвд байрладаг гэх мэтээр шинэ бизнесээ өлгийдөн авах гэж байгаа залуу компаниуд энд байрладаг. Мөн Баянгол дүүргийн гарааны бизнес залуучууд дэмжих хөтөлбөр  эхэлж байгаа. Тус хөтөлбөрт 140 гаруй залуучууд бүртгүүлснээс  55 залууг  шалгаруулж  гурван өдрийн хөтөлбөрт хамруулж 10 сая хүртэлх төгрөгний санхүүжилтийг олгох юм. -Одоогоор хэчнээн гарааны биз­нес амжилттай урагшилж байна вэ? - “Содун”  гарааны бизнесийн за­луу­чууд дөрвөн улирлын хүлэмжийн биз­нес хийдэг. Шинэ сортын гүзээлз­гэнэ тариалсан. Зах зээлд боруулалтаа хийж эхэлсэн. Мөн манайх  зөвлөх үйл­чилгээ үзүүлэхийн зэрэгцээ манай мэрэгжилтнүүд шинэ бизнест зөв­лөгөө өгдөг. Залуучууд нөтбүүкээ ба­риад ирэхэд ажлын байр нь хамт олон нь хэвлэх хувилбар бүх орчин нь бүрдчихсэн. Оффис хайж байгаа хүмүүс тавилга ширээгээ угсрах, интернетээ тавиулах, хэвлэх хувилах төхөөрөмжөө байршуулна гээд доод тал нь таван сая төгрөгөөр гараагаа эхэлдэг бол энд ирэхэд бүх юм нь бэлэн. Үүгээр давуу талтай. Манай  өдөр тутамдаа хийдэг ажил залуусдаа урам зориг өгч асуудлыг шийдвэрлэнэ, сонсоно, зөвлөнө, хоорондоо санал со­лил­цох, хүмүүсийг холбож зуучлана. Түүнч­лэн  санхүүжилт хэрэгтэй байгаа start-up-уудаа мөнгөтэй хөрөнгө оруу­лагч­тайгаа энэ хоёр яг хамтарч ажил­ла­вал болно гэдэг ч юмуу хооронд нь холбож зуулчлах зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг. - Хэзээ нээлтээ хийж байв. Энэ  хугацаанд хичнээн гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн салбарт бэлтгэж байна вэ? - 2018 оны наймдугаар сарын 30-нд  нээлтээ хийж байсан. Эхний жилд гарааны бизнесийн соёлыг түгээх ажлыг хийсэн. Шинэ зүйл учраас хүмүүст тайлбарлаж танилцуулах талд түлхүү ажилласан. 2018 оны сүүлчээс өнөөдрийг хүртэл манай байгууллагаар 20 мянга гаруй хүн үйлчлүүлсэн.  Манайхаас “Мояара” гээд Монголын өв соёлын уламжлалыг орчин үеийн хувцас загварын болон бусад бэлэг дурсгалын зүйлд шингээгээд бүтээгдэхүүн гаргадаг компани үүссэн. Одоо манайд бойжиж байгаа “Содун” органик  компани  шинэ төрлийн  сортыг туршиж үзээд амжилттай явж байгаа. Мөн “Принт Про” технологийн компани  “Ондоо” хэмээх төслийг хэрэгжүүлдэг. Үүний хажуугаар нь  фэйсбүкийн чатыг хөгжүүлж  чатаар захиалгаа өгөх боломжтой болгосон. Эднийх  нэрийн хуудасны 40 хувийг эзлэж байгаа. Монголоос ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгож  Европын зах зээл рүү нийлүүлж буй  “Яама” компани байна. Түүнчлэн хүний нөөц, маркетингийн  зөвлөгөө өгдөг компаниуд бий. Бид аль болох гишүүдийг дэмжиж  юу хэрэгтэй байна. Тэр  бүгдээр туслахыг эрмэлздэг. Бид тэдний зах зээлд гарах гүүр нь болдог. 17-40 хүртэлх насны залуучууд бизнесээ төрүүлэх гээд завгүй зөгий шиг ажилцгаадаг. Түүнээс гадна Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны харъяа байгууллагуудтай хамтарч Баянгол, Хан-уул дүүрэг болон Хэнтий, Дорнод аймгуудад хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. -Гадны хөрөнгө оруулагчидтай хамтрах ажиллах, зэх зээлд гарга­хаар бэлтгэж буй ямар компани байгаа вэ? - Монгол улсынхаа шилдэг технологийн старт-аппыг шалгаруулж  “Эрхэс”  старт-апп шалгарсан. Өнгөрсөн  дөрөвдүгээр сард “Эрхэс” старт-аппыг үүсгэн байгуулагчид  Швейцар улсад очиж тэнд цугларсан орон орны старт-аппуудтай нэг сая ам.долларын төлөө өрсөлдсөн. Тэнд дэлхийн өнцөг бүрээс 1000  гаруй хөрөнгө оруулагч ирсэн. Шилдэг старт-аппд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчидтай уулзаж Монгол орноо сурталчилж заримтай нь хамтарч ажиллах  саналаа тавьсан.  2020 онд бид төв Азийн бүсийн чуулганыг зохион байгуулах эрхийн товчоонд оролцох болсон. Манай төвд хотын шилдэг 50 бизнес эрхлэгчид зочилж ирэхээр болсон. Манай төвд Монголын брэндийг дэлхийд гаргах бизнесүүд  маш хурдтайгаар хөгжиж байна. Энд ирсэн хэн ч зах зээл дэхь хамгийн эерэг эрэлт хэрэгцээ ихтэй бизнесийн шинэ санаагаа дэвшүүлж ажил хэрэг болгож  дандаа сайхан зүйл ярьдаг болохоор ирсэн хүн болгоны ажлыг бүтээж өгдөг. Уул уурхайг ухаад байхад дундраад байдаг. Оюуны уурхайг ухахад ундардаг тийм л уриатай бид урагшилж хөгжиж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.19  ЛХАГВА  №124  (6091)
SHINE OYUN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
SHINE OYUN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

6 цаг 3 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

6 цаг 3 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

6 цаг 3 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

18 цаг 12 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

20 цаг 19 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

21 цаг 38 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

22 цаг 44 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин