Алла Пугачева: “Охин надтай, хүү Максимтай адилхан”

2013-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Оросын эстрадын Примадонна, шоу-бизнесмэн Максим Галкин нар өнгөрсөн есдүгээр сард түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүү, охинтой болсон билээ. Охиндоо Элизабет буюу Лиза, хүүдээ Гарри гэдэг нэр хайрлажээ. Энэ хугацаанд Галкин л хүүхдүүдийнхээ талаар хэвлэлийнхэнд ховорхон ам нээж байв. Тэгвэл Алла Пугачева “КП” сонинд шинээр ээж болсон сэтгэгдлээ анх удаа хуваалцжээ.

Максим Галкины хувьд анх удаа аав болж байгаа бол, Алла Борисовна хоёр дахь удаагаа ээж болж байна. Түүний охин Кристина Орбакайте алдартай дуучин, жүжигчин билээ. Алла 22 настай Никита Пресняков, 15 настай Дени Байсаров, нэг настай Клавдия Земцова гэсэн гурван зээтэй.

-Алла Борисовна, Максим та хоёрт хүүхэдтэй болсонд тань баяр хүргэе!

-Гялайлаа. Би их жаргалтай байна. Максим бид хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Энэ мөрөөдлөө биелүүллээ. Бидний аз жаргалын төлөө баярлаж байсан байсан хүмүүст талархлаа илэрхийлье. Гэхдээ энэ цөвүүн цаг үед увайгүй, эрээгүй явдал байсаар байх юм. Энэ увайгүй байдал манай хүүхдүүдийг ч тойрсонгүй. Би шинэхэн хүү, охиныхоо талаар яриад баймааргүй байна. Яагаад гэвэл тэд жаахан, бяцхан байна. Гэвч тэд дэндүү сайн хүүхдүүд, та нар төсөөлөх ч үгүй!

-Охин Лиза тань таныг дууриасан гоё цэнхэр нүдтэй гэж ярих юм..?

-Тийм ээ, тэр цэнхэр нүдтэй. Хүүхдүүд өөр өөрийн онцлогтой байгаа нь таатай санагдаж байна. Гурав, дөрвөн сарын дараа хэн нь хэнтэй адилхан болох нь уу харж л байя. Лизаг хэвтэж байхад нь харахаар яг л миний нүд харагдаад байдаг юм. Харамсалтай нь миний залуу үеийн зураг надад бараг алга. Гэхдээ би элдэв будаг шунхгүй ямар байснаа сайн санадаг. Тиймээс охиноо надтай адилхан гэдгийг хараад байгаа юм. Тэр цайвар шаргал үстэй. Гэхдээ л хүүхдүүд хурдан өөрчлөгддөг. Намайг хар үстэй төрсөн, дараа нь шаргал болчихсон гэж ээж минь хэлдэг байсан. Кристина бас л хар үстэй төрчихөөд дараа нь шар болчихсон. Лиза охин маань Максимийн хайртай нагац эгч Иринатай л их адилхан санагдаад байгаа юм даа. Харин хүү бол тэр чигээрээ Максим.

 

Петербургийн парламентын депутат Виталий Милонов өөр эхийн хэвлийд хүүхдээ тээлгэн төрүүлж эцэг эх болж буй хандлагыг хүчтэй шүүмжилсэн нь ОХУ-д мөн л шуугиан тариад байна. Тэрээр “КП”-д дараах зүйлийг ярьжээ.

 

-Яагаад энэ хандлагыг ийм хүчтэй шүүмжилнэ вэ?

-Галкин, Пугачева нарын хувийн амьдрал надад хамаагүй л дээ. Харин Орост түрээсийн эхийг тойрсон асуудал санаа зовоож байна. Өнөөдөр шоу-бизнесийн мөнгөтэй хүмүүс түрээсийн эхийг ашиглах нь моод болчихлоо. Пугачева, Галкин нарын нэр цуутай хүмүүс өөрсдийн үйлдлээрээ энэ аюултай үзэгдлийг хууль ёсны болгон тунхаглаж байна.

-Яагаад аюултай гэж?

-Яагаад гэвэл хүүхдийг дэлгүүрээс худалдаж авч буй мэт л юм болж байна шүү дээ. Эмэгтэй хүнийг инкубатор гэж ойлгож, хүлээж авах ёсгүй. Хүүхэдтэй болж чадахгүй бол яагаад хүүхэд өргөж авч болохгүй гэж. Өргөж авсан хүүхэд цусаараа өөрийн биш байдаг ч цаг хугацаа өнгөрөхөд өөрийн хүүхэд л болдог биз дээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

5 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

5 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

5 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 49 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 11 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 20 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 29 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 21 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 39 мин