Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг “Тахидаг дэл” хэмээх газар энэ сарын 16, 17-ны өдөр боллоо. Завилан суусан бурхны дүртэй Суварга хайрхан уулыг нутгийн иргэд “Уулсын хаан”, “Цагаан өвгөн уул”, “Их цагаан уул” хэмээн хүндэтгэн нэрлэж, жил бүр тахиж шүтэж иржээ. Харин  2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон бөгөөд 2009, 2014 онуудад тус тус тахьсан түүхтэй. Гурав дахь удаагийн төрийн тахилгын ёслолд Архангай аймгийнхан төдийгүй Суварга хайрхан уулаас эхтэй олон голын дагуу нутагладаг зэргэлдээх аймаг, сумдын иргэд зорин ирсэн байлаа. Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн төлөөлөгчдийн тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншин танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ерѳнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг зочид төлөөлөгчид тэргүүлэн хайрхандаа залбирч, ерөөл тавилаа. Төрийн тахилгын ёслол тусгай дэг жаягийн дагуу өрнөдөг бөгөөд мэргэн харваач тэнгэрийн дуут сумыг харваж, цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй ажээ. Тахилга эрийн гурван наадмаар үргэлжилж, улс, аймгийн цолтой 64 хүчит бөхийн барилдаан болж, Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч үзүүрлэсэн юм. Үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлжээ. Мөн азарга, их насны морьдын уралдаан боллоо. Азарганы уралдаанд Батцэнгэл сумын уяач н.Цогтгэрэлийн зээрд түрүүлж, их насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач н.Баасангийн хээр торгон жолоогоо өргүүлсэн юм. Суварга хайрхан уул нь Алтай таван Богд, Алтан хөхий хайрхан, Алтан овоо, Богд Хан-Уул, Бурхан Халдун, Говь гурван сайхан, Хан хөхий хайрхан, Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрхан зэрэг төрийн тахилгат арван уулсын нэг юм.
АН-ын гишүүд Шинэ Зеланд улсаас туршлага судалж байна

АН-ын гишүүд Шинэ Зеланд улсад ажиллаж байна

5 цаг 54 мин
Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг албажуулжээ

Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг албажуулжээ

5 цаг 59 мин
Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

6 цаг 4 мин
Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

6 цаг 11 мин
С.Эрдэнэ: Тавантолгойн өрөм, сорыг 4-5-хан гэр бүл өмчилж, үлдсэнийг нь монголчууд хувааж хүртэх юм байна л даа

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчи

9 цаг 56 мин
“...Бензин нет” гэвэл бид яах вэ?!

“…Энэ дэлхий дээрх хамгийн супер хэрэглэгч орныг нэрлэ” гэвэл манайх найдвартай нэгт орно. Ү

9 цаг 56 мин
Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа

Б.Дэлгэрсайхан:Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа

Өчигдөр 13 цаг 51 мин
ТАНИЛЦ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон тодорлоо

ТАНИЛЦ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон тодорлоо

Өчигдөр 13 цаг 44 мин
Ц.Туваан: Б.Энхтүвшин нарын гишүүд сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар орууллаа

Ц.Туваан: Б.Энхтүвшин нарын гишүүд сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар орууллаа

Өчигдөр 13 цаг 41 мин
Сайд нарын хуулиас давсан тушаалуудыг цуцалж эхэлжээ

Сайд нарын хуулиас давсан тушаалыг цуцалж эхэллээ

Өчигдөр 13 цаг 32 мин