Үндсэн хуулийг уландаа гишгэдэг “Алтангадас”-ын Б.Ариунсан

2013-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг олонд танигдахад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оролцоо тун их.  Түүнийг ажил, албан тушаалд томилж дээш нь татаж гаргасан хүн яах аргагүй намын дарга нь. Сүүлийн үед түүний нэрийг хөөдөж, муу талын мэдээллийг илүү дөвийлгөж өгсөн нь мөн л Ерөнхий сайд.

Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хоёр удаа Үндсэн хуулийн цэцэд дуудагдаж билээ. Түүний нэг нь Б.Ариунсантай холбоотой. Түүнийг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл Цэцэд очив. “Ганцхан агентлагийн дэд даргыг томилж чаддаггүй Ерөнхий сайд гэж юу байдаг юм” хэмээн нэлээд томорсны эцэст Цэцэд ялагдах нь тодорхой болсноор дунд суудлын хуралдаан болохын өмнөх өдөр Б.Ариунсанг ажилд томилсон захирамжаа хүчингүй болгосон байдаг.  Энэ мэтээр цааш нь бичвэл нэлээд юм бий. Ерөнхий сайдын харъяанд гурван агентлаг байдгийн нэг нь Тагнуулын ерөнхий газар юм.

Ингээд Б.Ариунсан Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар гурван сар гаруй ажиллаад буцав. Тэрээр энэ албанд тохирохгүй байсан шалтгаан нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн ажилд мэргэжлийн бус хүнийг томилсонтой холбоотой байв. Б.Ариунсан инженер геологич, эдийн засагч мэргэжилтэй. Ийм хүн тагнуулыг удирдана гэхэд Ардчилсан намынхан төдийгүй Ардын намынхан ч гайхаж байлаа. Гагцхүү нам доторх “Алтангадас” фракц нь  итгэлтэй бөгөөд энэ албан тушаалыг заавал авах гэж зүтгэсээр байв.

Хамгийн хачирхалтай нь мэргэжлээрээ тагнуулд тохирохгүй хүн хоёрхон сарын дараа “мэргэжилтэн” нь болоод буцаж очив. Юун дэд дарга. Тагнуулын ерөнхий газрын даргаар очлоо. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Ерөнхий сайд захирамжаа цуцалж Б.Ариунсанг ажилгүй болгосон ч тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар  Тагнуулын ерөнхий газрын даргаар томилуулж чадлаа. Үндсэн хуулийг уландаа гишгэдэг Ерөнхий сайд болоод Ардчилсан намын “Алтангадас” фракц, түүний Б.Ариунсан энэ албан тушаалыг ингэж эзэлсэн юм. Тэрээр Ерөнхий сайдын ойрын хамсаатан бөгөөд намынх нь ерөнхий санхүүжүүлэгчдийн нэг гэдэг. Ардчилсан намыг Засагт ажиллах бүрт өндөр албан тушаалыг түүнд өгдөг байв. Тэрээр тагнуулд очихоосоо өмнө Улсын нийгмийн халамжийн газарт газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд сайдаар ажиллаж байсан. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх  хорооны гишүүн. УИХ-ын 2012 оны сонгуулиар төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа нэр дэвшээд Ардын намын Ц.Дашдоржид ялагдсан юм.

Б.Ариунсан  2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд байхдаа шатахууны үнэ хөөрөгдсөн буруутан болж байв. Түүнийг шатахуун импортлогч компаниудын эздэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эрхийг өгсөн  гэсэн асуудлыг УИХ хүртэл хэлэлцэж, гишүүдээс банга хүртэж байв. Энэ мэтчилэн Б.Ариунсанг тойрсон элдэв зүйл олон. Ийм л хүн Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллагыг удирдаж сууна.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

3 цаг 5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

4 цаг 28 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

4 цаг 37 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

4 цаг 46 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

7 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

7 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

8 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин