Сураг төдий ДОХ, судсан дотор...

2013-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Монголд ардчиллын салхи сэвэлзэж эхэлснээс хойш цөөхөн хэдэн  монголчууд бид их зүйлийг үзэж, харлаа. Нийгэм, улс төр ч ихээхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэв.  Өмнө нь үг хэлэх битгий хэл, ууж идэх, унтаж хэвтэхдээ  хүртэл бусдаас айж, ичдэг байсан цаг аль хэдийнэ ард хоцорч, одоо бүх зүйл нээлттэй, ил тод болсон.  Бээлийн чинээ  хүүхдүүд архи ууж, амьдрал ярьдаг болов. Бүсгүйчүүдийн зарим нь  гэрийн ажилд нухлагдахаа больж,  гэртээ биш гадуур хоноглодог болсон. Архи ууж, агсам тавьдаг,  эр нөхрөө араар нь тавьж, өрх гэрээ эзгүйчилдэг  хүүхнүүд ч цөөнгүй болсон.  Эрчүүд ч бас юу дутах вэ? Эрх чөлөөгөө эдэлж, эхнэртээ хэлэлгүй хэдэн төгрөг цааш хийж,  олсон орлогоо баар саванд “тушаадаг” болсон. Буудал дамжин хоноглож, бусдын өвөр дамжсан хүүхнүүдээр зугаагаа гаргадаг эрчүүд ч бас олон болсон.  Энэ мэт өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зүйл бидэнд их бий.  Ардчиллын гавьяанд олдсон энэ их эрх чөлөө бидэнд сайн, муу олон зүйлийг авчирсан. Үүний нэг нь  ДОХ.

Сураг төдий байсан  энэ өвчний вирус өдгөө цөөхөн хэдэн монголчуудыг минь залгихаар   148 хүний судсан дотор лугшиж байна. Үүний цаана илрээгүй, мэдэгдээгүй 500 гаруй хүнд энэ өвчний вирус халдварласан гэх албан бус мэдээлэл, таамаг төдий тооцоо албаны хүмүүст байдаг. Ингээд бодоход  даяаршлын эринд олдсон   таагүй мэдээллийн нэг нь энэ байх нь. Хатуухан хэлбэл, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн чимээгүй тулаан цөөнгүй хүмүүсийн судсан дотор лугшиж байна.

Эмчлэгддэггүй, эдгэдэггүй гэх  энэ өвчний вирус  хүнд ерөнхийдөө гурван замаар дамжин халдварладаг.  Цус цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар, мөн эхээс хүүхдэд цусаар болон хөхний сүүгээр дамжин халдварладаг.  Гэтэл манайхны олонхид ХДХВ/ДОХ-ын халдварыг  хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон үед  авдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг.  ДОХ-ын халдвар авсан хүмүүс дунд судалгаа явуулаад үзэхээр олонхи нь  бэлгийн замаар халдвар авсан гэсэн судалгаа бас байна. Тэгэхээр энэ өвчин  хүнээс хүнд, хөнжлөөс хөнжилд дамжин халдварласаар явна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд энэ өвчний нас залуужиж байгааг нийгмийн байдалтай холбон тайлбарлаж шүүмжлэх хүмүүс ч бас олон байна.  Тиймээс  үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн  энэ мэдээллийн эсрэг ямар “дайн” зарлах вэ?.

ДОХ дэлгэрсэн улс орнуудад ДОХ-той хү­мүүстэй хамтран амьдрах, тэднийг нийгмээс ялгаварлан гадуурхахгүй байх талаар уриалдаг. Гэтэл дэлхийн олон улс оронд ДОХ-ын халдвар авсан, ДОХ-той гэдгээ мэдэгдсэний төлөө ажлын байр болон орон нутгаасаа ялгаварлагдан гадуурхагдсан хүмүүс олон байна. Манайд ч ялгаагүй.  Мөн төр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ДОХ-ын тухай цацагдаж бас бэл­гэвчний сургалт зэрэг ажлууд өрнөж байвч энэ нь ДОХ-ын халдварыг зогсоож чадахгүй байна.  Харин ч эсрэгээрээ халдвар ихэссээр байна. Одоо бид яах вэ? Ямартай ч өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье, эрчүүд минь.   Найр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж,  нохой гурав харагдтал ууж, хэт задгайрахаа больё. Эрх чөлөөгөө “хязгаарлаж”, энэ тэндээс  “цэцэг” түүж, эрээ цээргүй аашлахаа больё.  Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье. Үр хүү­хэддээ үлгэр дууриал үзүүлж, өнөөдөр  тэдэнд бэл­гэвч сурталчлахын оронд  эрүүл мэндийн боловсрол олгоё.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 16 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 21 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 21 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин