
Ч.ЗОТОЛ
УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, С.Ганбаатар нар өчигдөр Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдийг цуглуулж түр хороо байгуулснаа зарлав. Сүүлийн үед ярьж буй олон асуудал хуультай эсрэгцэж, янз бүрийн лоббид автсан байдлаар шийдэгдэх аюул тулгарсан тул түр хороо байгуулж, байр сууриа илэрхийлэхээс аргагүйд хүргэсэн гэнэ.Ялангуяа алтны асуудлыг төр анхааралдаа байлгах бус хувийн хэвшилд даатгах гэж байгааг эрхэм гишүүд шүүмжилж байгаа юм. Тэднийг сэтгүүлчид УИХ дахь “Гарын таван хуруу” баг хэмээн нэрлэж байлаа.