Тайванийн фирм ухаалаг нүдний шилээ танилцуулав

2019-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Та мэс засалч мэргэжилтэй бол ухаалаг нүдний шилээ зүүгээд л мэс заслын ширээн дээрх бие мах бодийн эд эс болоод цусны урсгалыг харж, хянаж болох нь. Энэ бол өнгөрсөн сард Тайпэйд болсон шинэ технологийн үзэсгэлэнд олонд дэлгэсэн ухаалаг нүдний шил юм. "Jorjin Technologies” компанийн бүтээл энэхүү ухаалаг нүдний шил нь "Computex Taipei” үзэсгэлэнд ийн олон нийтийн хүртээл болсон билээ. Дэлхийн програм хннгамж, технологийн төв гэгдсээр ирсэн энэ арлын өндөр технологийн 16 компани бүтээгдэхүүнээ тайлагнасан бөгөөд 2011, 2013 онд Google Glass нүдний шилний танилцуулга хийгдэж байсан юм. Google-ийн нүдний шил хэрэглэгчдийн нүдний өмнө текст, цаг агаарын мэдээ, газрын зураг зэргийг харуулдаг байжээ. Иймд энэ шил худалдаанд гараад шууд л олныг хамарч байлаа. Гэсэн ч өнгөрсөн сард тус компани Google Glass Enterprise Edition хэмээх шинэ шилнийхээ хувилбарыг танилцуулж байв. Тэгвэл Тайванийн хөгжүүлэгчид хэдэн жилийн өмнөөс ухаалаг нүдний шилний технологи дээр суурилсан сургалгаагаа эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн хүртээл болгохоор хичээж ирсэн талаар Тайванийн ухаалаг нүдний шилний үйлдвэрлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чен Юу Жун хэлэв. "Google-ийн зах зээл рүү хийсэн анхны хандлага нь албан ёсны алдаа байсан. Бид зах зээл дэх үйлдвэрлэлийнхээ төлөвийг маш сайн бүр хамгийн сайнаар гадарлаж мэддэг” гэж Чен "Forbes”-т хэлжээ. Тайванийн ухаалаг нүдний шилний салбар жижиг байгаа бөгөөд яг хэр хэмжээгээр хэмжигдэж байгааг Чен онцлоогүй аж. Ямартаа ч энэ зах зээл өснө гэдэгт тэр итгэлтэй байна.ReportLinker зах зээлийн судалгааны фирмийн үзэж буйгаар дэлхий дахины ухаалаг нүдний шилний зах зээл 2022 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүрэх аж. Энэ зах зээл 2017 онд ердөө л 340 сая ам.доллараар үнэлэгдэж байсан билээ. Тайваньд зөвхөн Google ухаалаг нүдний шилний технологио нэвтрүүлэх гэж оролдоогүй юм. Америкийн North, Vuzix зэрэг фирм ухаалаг нүдний шилээ зах зээлд нэг бүрийг нь 1000 ам.долларын үнэтэйгээр гаргаж байжээ. Харин Японд Epson ухаалаг шилний зах зээлийг эзэлж байна. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 22 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 22 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 21 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

17 цаг 12 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 25 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 30 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 35 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин