Тяньаньмений талбайд лалын салан тусгаарлагчид бөмбөг дэлбэлснээ хүлээжээ

2013-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Бээжингийн Тяньаньмений талбайд өнгөрсөн сарын 28-нд бөмбөг дэлбэрч таван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан билээ. Тэгэхэд БНХАУ-ын Шиньжан-Уйгурын өөртөө засах орны дугаар бүхий жийп машин талбай дээр цугларсан хүмүүс рүү дайрч орсон бөгөөд төдөлгүй дэлбэрэлт болж жийп шатаж эхэлсэн юм. Алан хядах ажиллагааны үеэр жийпэнд байсан гурван хүнээс гадна хоёр энгийн хүн амь насаа алджээ.

БНХАУ-ын удирдлага алан хядах ажиллагааг Шиньжан-Уйгурын өөртөө засах орны Дорнод Туркестаны лалын хөдөлгөөнийхөн зохион байгуулсан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан. Тэгвэл “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, салан тусгаарлагчдын тус хөдөлгөөн өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан Бээжинд алан хядах ажиллагаа явуулснаа хүлээжээ.

Салан тусгаарлагчид Бээжинд явуулсан үйл ажиллагаагаа Жихадын ариун үйл гэж мэдэгдсэн байна. Дорнод Туркестаны лалын хөдөлгөөний удирдагч Абдулла Мансур Хятадын харгис Засгийн газрын эсрэг цаашид ч террорист ажиллагаа зохион байгуулсаар байх болно гэдгээ ч мөн хэлжээ.

Тяньаньмений талбайд болсон үйл явдлыг мөрдөн байцаах явцад террорист ажиллагааг Шиньжан-Уйгураас Бээжинд өнгөрсөн аравдугаар сарын эхээр ирсэн найман лалын шашинтан бэлдсэн нь тодорхой болсон гэнэ. Тэдний тав нь дэлбэрэлт болохоос өмнөхөн Бээжингээс гарч явжээ.

Хятадын цагдаа нар дэлбэрэлтийн дараагаар таван уйгар үндэстнийг баривчилсан тухайгаа мэдээлсэн ч Уйгурын хүний эрхийг хамгаалах байгууллага 50 гаруй гэм зэмгүй хүн саатуулагдан хоригдох болсон тухай мэдэгдсэн юм. Ер нь Шиньжан-Уйгурын өөртөө засах оронд цэрэг, цагдаагийн нэмэлт хүч оруулан чанга хяналт тогтоосон тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болсон нь ортой байж болох гэнэ.

Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн 1990-ээд оны эхээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гол зорилго нь Шиньжан-Уйгурын өөртөө засах орныг БНХАУ-ын бүрэлдэхүүнээс гарган лалын шашинт тусгаар тогтносон улс байгуулах явдал аж. Энэ хөдөлгөөнийг террорист байгууллага гэж БНХАУ-аас гадна АНУ, ОХУ гээд хэд хэдэн оронд хүлээн зөвшөөрчээ.

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

2 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

2 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

2 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 46 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 8 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 17 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 26 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 18 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 36 мин