Зянь Зэминийг баривчлах тогтоол гаргажээ

2013-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Бээжингийн коммунист дэглэм Түвдийн ард түмнийг хоморголон нухчин дарсан, хороосон гэх өргөдөл хүсэлтийг судлан шалгаж байгаа Испанийн Үндэсний шүүх Хятадын Ерөнхийлөгч асан Зянь Зэмин болон тус улсын экс удирдагчийг баривчлах тогтоол гаргалаа. Энэ тухай Испанийн “La Vanguardia” сонинд бичжээ. Зянь Зэминээс гадна 1980 оны сүүлч, 1990 оны эхэн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ли Пен, Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн албан дарга Циао Ши, 1992-2001 онд Түвдийн автономит бүс нутгийн Коммунист намын дарга байсан Чэн Киян, 1980-аад оны Хятадын Гэр бүл төвөвлөлтийн сайд Пен Пэлюн нарыг баривчлах тогтоолыг баталсан байна.

Түвдийг дэмжих хороо, Түвдийн соёлын сан Испанийн Үндэсний шүүхэд хандан Хятадын долоон экс удирдагчийн эсрэг гомдол гаргасан аж. Тэрхүү долоон экс удирдагчийн дотор Хятадын экс лидер Ху Жинтао байсан ч шүүхээс түүнийг баривчлах тогтоолыг гаргасангүй. Өнгөрсөн тавдугаар сард шүүгч Исмаэль Морено “Дээрх экс удирдагчдыг баривчлах тогтоол гаргах үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргаж байжээ. Тэгвэл шүүгч Анхела Мурильо, Кармен Палома Гонсалес, Хуан Франсиско Мартель нараас бүрдсэн Испанийн Үндэсний шүүхийн зөвлөл Түвдийг дэмжих хороо, Түвдийн соёлын сангийн өргөдлийг хэлэлцээд Хятадын таван экс удирдагчийг баривчлах тогтоол гаргасан аж. Үндэсний шүүх гурван сарын турш өргөдлийг судлан хэлэлцсэний эцэст дээрх хүмүүсийг өргөдөлд шалгахыг хүссэн хэрэгт сэжигтнээр татах үндэслэл байна хэмээн үзжээ.

Хятад, Түвдтэй холбоотой хэргийг Хятадын шүүх, эсвэл Олон улсын эрүүгийн шүүх шүүн хэлэлцэж болно хэмээн үздэг. Түвдийг дэмжих хороо, Түвдийн соёлын сан Хятадын эрх баригчид Түвдийн ард түмнийг хоморголон устгасан, нухчин дарсан хэмээн Испанийн шүүхэд хандсан юм. Тус шүүх энэ хэргийн талаарх гомдлыг хүлээн авч хэлэлцээсээ өмнө Түвдүүдийг хоморголон устгасан хэргийг шүүн хэлэлцэх эрх чадвартай хэмээн өөрийгөө тодорхойлсон юм. Гомдол гаргагчид “Хятадын эрх баригчид 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр Түвдийн ард түмний эсрэг ерөнхий, системчилсэн бодлого явуулж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” хэмээн шүүхэд гомдол гаргасан аж. Дээрх хоёр байгууллагаас гадна нэг хувь хүн Испанийн Үндэсний шүүхэд гомдол гаргасан юм. Гомдол гаргасан хувраг Түвдэн Ванчин нь Испанийн иргэншилтэй учраас Үндэсний шүүх энэ гомдлыг хэлэлцэн өөрсдийн шийдвэрийг гаргажээ.

 

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 42 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 5 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 14 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 23 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 15 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 33 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 59 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 59 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин