
Хятад, Орос хоёр мөнхийн анд нөхөд болоход бэлэн. Тэдэнд юу саад болж байна вэ?

Гэрэл зургийг: Сергей Бобылев / ТАСС / Reuters
Владимир Кулагин Хятадуудыг өөрчлөлтөд, үгүйдээ гэхэд эрс өөрчлөлтөд дургүй гэдгийг нийтээр мэднэ. Харин Орос улс тогтвортой байхыг эрмэлзэх боловч сүүлийн зуун жилд дайн дажин, ээлж дараалсан улс төр, эдийн засгийн хямрал бүхий донсолгоог амсаж эдэлж байна. Гэсэн ч хоёр улс хөрш зэргэлдээ оршдог, бүс нутагтаа асар их нөлөөтэйн хувьд хоёр талын ашиг сонирхол байдаг бөгөөд бүрэн дүүрэн хамтын ажиллагаа тогтоохыг эртнээс хичээсээр ирсэн билээ. Эдгээр оролдлого, хичээл зүтгэл хэр зэрэг амжилттай болж байгаа талаар “ОХУ ба БНХАУ: шинэ эриний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хуралд оролцогчид хэлэлцэв. Дипломатууд, нэр хүндтэй шинжтэй шинжээчдийн хэлсэн үгийг “Лента.ру”-гийн сурвалжлагч анхааралтай сонсож, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын аль алинд хамтын ажиллагаа нэг л олигтой сайн болж бүтэхгүй байгаад итгэж үнэмшсэн ажээ. “Өнө мөнхийн найрамдал”-ын тухай сүртэй мэдэгдлүүд өөрчлөлтийн эрин үед явц муутай байна. Дээрээ гал халуун-доороо цэв хүйтэн Нэр хүндтэй зочид москвагийн Lotte Plaza зочид буудалд цугларсан нь болж байгаа үйл явдалд хошигносон өнгө аяс нэмэрлэжээ. Учир нь 2017 онд Өмнөд Солонгосын Lotte брэнд өөрийн мэдлийн гольфын клубын эзэмшил газрыг Засгийн газартаа шилжүүлэхийг зөвшөөрч, улмаар цаашдаа тэр газарт Америкийн пуужин эсэргүүцэх THAAD цогцолбор байрлуулах болсны улмаас тус компани БНХАУ-д ихээхэн шүүмжлэлийн галд өртжээ. Түүнээс хойш тус компанийн Хятад дахь бизнес балран унаж, олон зочид буудал, дэлгүүрүүд хаагдаж үүдээ барьсан юм байна. Юутай ч, зохион байгуулагчдын бодож төлөвлөсөн хүсэл зориг нухацтай гэдэгт эргэлзэх шаардлага гарсангүй: оросын талын зохион байгуулагч нь Олон улсын ажил хэргийн оросын зөвлөл (РСМД) байсан бол хятадын талаас БНХАУ-ын шаталсан тогтолцоогоор бол техникийн хүрээлэнгүүдийг оролцуулаагүй Оросын шинжлэх ухааны академитэй зүйрлэж болохоор эрдэм шинжилгээний өргөн цар хүрээ бүхий төвүүдийг төлөөлсөн Хятадын нийгмийн ухааны академи (КАОН) зохион байгуулж байгаа ажээ. Бага хурлыг нээж, Олон улсын ажил хэргийн оросын зөвлөлийн ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд асан Игорь Иванов мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Тэрээр дэлхий дахины нөхцөл байдал туйлын нарийн төвөгтэй байгаа, глобал асуудлуудыг шийдвэрлэхэд Хятад улстай хамтарч ажиллахын чухлыг дипломат байдлаар онцолж тэмдэглэв. Дараа нь засгийн газрын даргын орлогч Максим Акимов удиртгал үгийг уншсан бөгөөд хоёр орны хооронд бараа эргэлт 2018 онд 108 тэрбум долларын шинэ дээд хэмжээнд хүрснийг тэмдэглээд хоёр дахин нэмэгдүүлэх дараагийн зорилт дэвшүүлэв. Харьцуулж авч үзвэл: - Хятад, АНУ-ын хооронд 634 тэрбум доллар юм байна. [caption id="attachment_64966" align="aligncenter" width="850"]
“Эдийн засаг-энэ бол ОХУ-ын асуудал, харин харилцааны асуудал биш”
ОХУ болон БНХАУ-ын тэгш бус байдлын талаар мөн яриа өрнөсөн. Жишээлбэл, бараг хүн бүхэн нийтэд хандаж үг хэлэхдээ хэлж ярьдаг шиг эрх тэгш байдал үнэхээр тийм хэмжээнд байгаа нь үнэхээр үнэн үү гэх асуултад Фуданийн их сургуулийн профессор Жао Хуашэн учир зүйтэй ангилж авч үзэхийг уриалсан. “Улс төрийн, эдийн засгийн гэсэн хоёр категори бий. Улс төрийн хувьд бараг аливаа тохиолдолд харилцаа эрх тэгш хадгалагдаж үлдэх болно. Харин эдийн засгийн хувьд бодит байдал дээр бид хэмжих боломжгүй, янз янзын категорид байгаа.” [caption id="attachment_64967" align="aligncenter" width="850"]

Фото: Иван Секретарев / AP[/caption] Жижиг бизнесийн салбар дахь үндсэндээ бараг байхгүйтэй адил хамтын ажиллагааны асуудлаар урьд өмнө нь хятад-оросын харилцааны асуудлаар олон жил ажилласан, одоо Беларусь улсад суугаа ОХУ-ын шинэ элчин сайд Дмитрий Мезенцев сэтгэл зовоосон тоо баримтуудыг нэмж өгүүлсэн. Ойрын өдрүүдэд Путины гараас Найрамдлын одон хүртсэн ОХУ дахь Хятадын элчин сайд Ли Хуэй харин сөрөг муу зүйлийн талаар хөндөж ярихыг чухалд үзсэнгүй.
Сайн санааны халуун дулаан цөмийн зэвсэг
Цэргийн салбарын тухай яриа өрнөж эхлэх үес шинжээчдийн хэлэх үг илүү дайнч, урьдчилж харсан өнгө аястай болж, АНУ-ыг нийтийн сөргөлдөгч хэмээн олонтоо шууд нэрлэж байв. Наанадаж Энэтхэг, Пакистан хоёрыг татан оролцуулж, “хагас албан ёсны төвшин”-д цөмийн зэвсгийн асуудлаар механизм бүрдүүлэх санал дэвшүүлсэн сенатч Владимир Лукины хэлсэн үгнээс бодитой шинэ санаачилгыг онцолж болох юм. Гэхдээ ийм боломж байгаа гэдэгт шударгаар эргэлзсэн Брилев хятадын залуу дипломатууд түүнд өөрсдийн “сайн санааны халуун дулаан цөмийн зэвсэг”-ийн тухай өгүүлснийг дурсав. Хятадын нийгмийн ухааны академийн улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Жан Шухуагийн цэрэг дайны сэдвээр хэлсэн үг санаанд онцгой хадгалагдаж үлдсэн бөгөөд танхим тэр аяараа нэг минут орчим “Время покажет” нэвтрүүлгийн хятад хувилбарын бичлэгт оролцож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэв. Жан, “фашизм руу гулсаж байна” хэмээн АНУ-ыг харааж зүхээд “НАТО-гоос болж задран унасан” Украин дахь зөвлөлтийн аж үйлдвэрийн хүчин чадлыг санан дурсав. “Лента.ру”-гийн сурвалжлагчтай ярилцахдаа улс төр судлаач Бээжинд дагаар ордоггүй Тайванийг “хэцүү насандаа” яваа хүүхэдтэй, харин эх газрын Хятадыг эх захаа алдсан удмын хүүдээ заавал ойлгуулах гэж байгаа эцэг эхтэй адилтган зүйрлэв. Гэхдээ БНХАУ өөрөө чухам үүнийг хүсэх юм болов уу даа. [caption id="attachment_64969" align="aligncenter" width="850"]
Гэрэл зургийг: Jason Lee / Reuters[/caption] ОХУ, БНХАУ үндсэн гол тоглогчдын нэг хэсэг нь байх дэлхийн шинэ дэг журмын бүтээн байгуулалт бол бага хурлын хамгийн гол үзэл санаа, үг хэлсэн хүмүүсийн ихэнхийнх нь итгэл найдвар байсан гэсэн дүгнэлт баг хурлын төгсгөлд аяндаа гарч байна. Тэдний бодлоор чухам энэхүү харилцан ашигтай хамтын ажиллагаа ийм харилцан адилгүй улс орнуудыг нэгтгэх ёстой ажээ. НҮБ-д баримталж байгаа байр суурь олон тохиолдолд нийцдэг, БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын халуун дулаан уулзалтууд тогтмол болж байгаа, өргөн цар хүрээтэй цэргийн хамтарсан сургуулилт гээд бэлгэдлийн шинжтэй ойртолт үнэхээр олон бий. Гэхдээ эдгээр төлөвлөгөөнд хамгийн энгийн хүмүүнлэгийн төвшинд иргэдийн дийлэнх олонхийг, жижиг бизнесийг татан оролцуулахгүйгээр, шууд болон дам утгаар нийтлэг хэл бий болгохгүйгээр зоримог бүх төлөвлөгөө зөвхөн цаасан дээр л үлдэх болно.
* * *
Москвад болсон бага хурлыг Зөвлөлт Холбоот Улс, коммунист Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд албан ёсоор зориулсан. Уг арга хэмжээнд оролцсон хамгийн нэр хүндтэй хятад хүн болох-Төрийн зөвлөлийн гишүүн асан Дай Бинго танхимд цугласан олон нийтэд хандаж: - БНХАУ-ыг бүрэлдэн төлөвшихөд үзүүлсэн ЗСБНХУ-ын тусламжийг Хятад улс дурсан санаж байдаг бөгөөд хэзээ ч мартахгүй гэсэн. Тэрээр 11 настайдаа зөвлөлт-хятадын найрамдлын нийгэмлэгт элсэж, 70 нэлээд гарсан хойноо Хятад-Оросын найрамдлын хорооны дарга болсон тухай хувийн намтар түүхээ өгүүлсэн. Өөрийн үлгэр жишээгээр тэр хоёр том гүрний өнө мөнхөд орших ёстой найрамдал нөхөрлөл хичнээн чухал болохыг харуулахыг хүссэн ажээ. “Сэтгэлийн хөдөлгөөнөөр юуг ч шийдэж болохгүй!”-гэсэн түүний үг онцгой эрч хүч төрүүлсэн. Энэ эрч хүчийг Москвад ч, Бээжинд ч хүлээж авна хэмээн найдах л үлдлээ. Polit.mn сайтад зориулж орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ