Жефф Безос 6.5 тэрбум ам.долларын хөрөнгөө алдав

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Amazon компанийн гүйцэтгэх захирал Жефф Безосын хөрөнгө хууль хяналтын байгууллагаас тус компанийн эсрэг үүсгэсэн монополийн эсрэг мараааны улмаас 6.5 тэрбум ам.доллар болж буурсан тухай "Forbes" сэтгүүл мэдээлэв. Энэ долоо хоногийн эхний өдөр Засгийн газраас технологийн хагийн том компаниудад монополийн эсрэг маргаан үүсгэж, зах зээлийн дийлэнхийг хамарч байгаа бизнесээ буруу аргаар ашигласан хэмээн буруутгасан билээ. Энэ мэдээлэл тарсны дараа Google, Facebook, Amazon зэрэг компанийн үүсгэн байгуулагчдын хөрөнгө нийтдээ 16 тэрбум ам.доллар аар буурч багассан байна. Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин болон Ларри Пэйж нар 2.7-6.7 тэрбум ам.доллараар "ядуурчээ". Бриний нийи хөрөнгө одоо 45.6 тэрбум ам.доллар байгаа бол  Пэйжийн бэл бэнчин 48.4 тэрбум ам.доллараар "Forbes"-ийн тэрбумтнуудын жагсаалтад бичигдсэн байна. Facebook-ийн ерөнхийлөгч Марк Цукербергийн хөрөнгө 4.8 тэрбумаар багассан бөгөөд одоогийн байдлаар түүний "хэтэвч" 61.2 тэрбум ам.доллар байгаа юм. Тэгвэл Amazon-ий үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Жефф Безос хамгийн их буюу 6.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Гэсэн ч тэрээр одоо ч дэлхийн хагийн баян хүн хэвээр бөгөөд нийт баялгийнх нь хэмжээ 139.8 тэрбум ам.доллар байгааг "Forbes"-ийн жагсаалтаас харж болно. Чухам юу болсон бэ? Өнгөрсөн даваа гаригт Холбооны худалдааны хороо болон Хууль зүйн яамнаас дээрх технологийн компаниудыг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн буруутгаад шүүн хэлэлцэх хэрэг нээх гэж буй тухай хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн юм. Энэ мэдээллийн дараа технологийн компаниудын хувьцааны ханш огцом унасан билээ. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 13 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 13 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 12 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

17 цаг 3 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 16 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 26 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин