Украйн, Европын холбооны чуулган ирэх сард болно

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Украйн болон Европын холбооны чуулган ирэх сарын 8-нд Киевт болно гэж тус улсын ерөнхийлөгч В.Зеленьскийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөн Украйны шинэ ерөнхийлөгч, Европын холбооны комиссын ерөнхийлөгч Жон Клод Юнкертэй Брюссельд хийсэн хурал өндөрлөх үеэр талууд 21 дэх уулзалтыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч В.Зеленьский Украйныг Европын холбоо, НАТО-д  элсүүлэх болон тус улсыг олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдгээ бататгажээ. Түүнчлэн Европын холбооноос Украйны Засгийн газар, тус улсын нэгдмэл байдлыг дэмжиж байгаад талархсанаа илэрхийлсэн байна. Украйны парламент өнгөрсөн хоёрдугаар сард үндсэн хуульдаа хэд хэдэн нэмэлт өөрчлөлт, тус улсын ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн тавьсан саналыг баталсан юм. Тэрээр дээр дурдсан  олон улсын хоёр байгууллагад гишүүнээр элсэх саналыг тавьсан аж.  Мөн Европын холбооны тэлэлтийн бодлого, сайн хөршийн харилцааны асуудал эрхэлсэн комиссар  Йоханнес Хан Украйныг удахгүй Европын холбоонд нэгдэх болно гэв. Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга  асан Андерс Фог Расмуссен Киевийг  олон улсын цэргийн эвсэлд элсэхийн тулд шаардагдах болзлыг биелүүлэхэд 20 жил болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг уржигдар ерөнхийлөгч В.Зеленьскийтэй уулзсан байна. Тэрээр уулзалтынхаа дараа олон улсын цэргийн эвсэлд Украйныг элсүүлэхэд бэлэн буйгаа  мэдэгджээ. Гэхдээ НАТО-гийн стандартад нийцүүлэхийн тулд Украйн авлигын эсрэг хийж байгаа тэмцэлдээ өөрчлөлт оруулах, хууль тогтоомжоо  бэхжүүлэх ёстой гэв. Тэрээр “Авлигатай тэмцэх, Төрийн хуулийг бэхжүүлэх нь Украйны иргэдийн  хөгжил дэвшил, аюулгүй байдлыг баталгаажуулах, Украйныг НАТО-д элсүүлэхэд шаардагдах  гол шинэчлэлт” юм  гэж мэдэгдсэн байна. Мөн ерөнхийлөгч В.Зеленьскийтэй Брюссельд хийсэн уулзалтынхаа үеэр Украйны зүүн хэсэгт үүсээд байгаа нөхцөл байдал, Донбассын иргэдэд ОХУ-ын паспорт өгсөн  талаар хэлэлцжээ. Киевийн хяналтад байдаггүй  Украйны муж Донбасс, Луганск мужийн иргэдэд ерөнхийлөгч Владимир Путин  ОХУ-ын иргэний үнэмлэх олгоход хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд гарын үсэг зурсан юм. Женс Столтенберг ОХУ-ын энэ үйлдлийг  Москва Украйны зүүн нутгийн нөхцөл байдлын тогтвортой байдлыг алдагдуулахыг зорьж  байгаа арга хэмжээ гэж үзжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.6  пүрэв  №115  (6082)  
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 26 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин