Тамирчид медаль хүртлээ гэдгийн цаана...

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Монголын тамирчид тэр дотор чөлөөт, жүдо бөхийнхөн сар бүр шахам л гадаадад болдог олон улсын чанартай тэмцээнд явдаг. Өдий төдий медаль авлаа, тэр нь энэ нь аварга боллоо, алтан медаль зүүлээ л гэдэг. Сонин хэвлэлийнхэн бид ч тэр бүхэнд нь олзуурхаж манайхан хүчтэй, бяртай байна гээд бахархал болгож сурталчилдаг. Энэ нь ч тэр медаль хүртээд шагнуулаад ирэгсдэд таатай л байдаг байх. Саяхан гэхэд БНСУ-д жүдо бөхийн Зүүн Азийн АШТ болж Монголын шигшээ багийнхан хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль авлаа гэсэн мэдээ ирлээ. Нэг тэмцээнээс аварга ч төрүүлсэн арав гаруй медаль авсан гэдэг сайхан л хэрэг. Дандаа залуучууд голлосон баг уг тэмцээнд очсон ч чамгүй амжилт үзүүлж л дээ. Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Пунцагцэрэн, -100 кг-д О.Хангал нар аваргалж. Ирээдүйтэй жүдочид гэж тэднийг нэрлэхэд юу нь буруудхав. Гэхдээ тэр олон медалиар бид манай жүдочид мөн сайн байна шүү гэж бодомгүй. Олимп, дэлхийн аваргын тэмцээнд ийм амжилт гаргасан бол өөр хэрэг л дээ. Энд тэндгүй болдог олон улсын чанартай гэгддэг жижгэвтэр тэмцээнүүд чинь нэг талдаа зарим орны тамирчдад бол дасгал сургууль л юм шүү дээ. Жүдогоор гэхэд Япон, БНСУ-ынханд. Энэ улсуудаас энэ жирийн тэмцээнүүдэд дандаа эхлэн хичээллэгч залуучууд л ирдэг. Тэгэхэд манайхан нөгөө л шигшээд багтдаг хэдийгээ л явуулдаг. Тэд нь ганц медаль чангаадаг л болчихоод байгаа. Ноднингоос хойш Польш, Эмиратад болсон тэмцээнүүдэд яалаа. Аль алинд нь ганц М.Уранцэцэг маань л медаль авсан. Мөн саявтар Хятдад болсон тэмцээнээс хамгийн том медалийг Н.Түвшинбаяр аварга л чирч ирсэн шүү дээ. Чөлөөтийнхөн Буриадын тэмцээнээс хэдэн медальтай ирсэн. Гэтэл бөхийн холбоод нь манайхан медаль аваад л байгаа гэдгээр “цадах” төдий л байх шиг. Одоо олимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Тэгэхэд цол хэргэм өндөртэйгөөр нь тэр Д.Сумъяаг, Н.Түвшинбаярыг, С.Батцэцэгийг, Г.Мандахнаранг л сойм янзтай. Тэдний залгамж халаа гэж ер  хэн байна аа гэмээр. Олимп болоход ганц жилийн хугацаа үлдлээ. Тэгтэл тамирчдаа бэлдэж байгаа байдал төдийлэн харагдахгүй. Харин олимпод оролцох тамирчдын хувцасны шалгаруулалт зарлаж байх юм. Уг нь хэн хэн тэр хувцсыг өмсөх вэ гэдэг л хамгийн түрүүнд анхаармаар байна л даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.4  МЯГМАР  №113  (6080)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 35 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 15 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин