Forbes зөвлөж байна: Таны хэрэглээний өртгөө хэмжиж үзсэн үү?

2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА “Forbes” сэтгүүлийн нийтлэлч Нэнси Л.Андерсен зарлагаа хэрхэн зөв төлөвлөж, мөнгө хэмнэх эдийн засгийн аргуудаас хуваалцсан байна. Түүний зардлын ухаалаг “томъёолол”-ыг хөрвүүлэн хүргэж байна. Худалдан авалтын шийдвэр гаргахаас өмнө заавал зардлуудаа тэмдэглэх нь ухаалаг сонголт хийх боломж олгодог. Ингэснээр мөнгөө гарын салаагаараа урсгахаас сэргийлж чадна. Оюутны сургалтын зээл, зээлийн картны өр, эмчилгээ сувилгааны төлбөр, аялал зугаалга хийгээд тэтгэврийн хуримтлал бүрдүүлнэ гэх зэргээр бүхий л зардлууд нь биднээс шийдвэр шаардаж байдаг. Учир нь бид бусдаас дутуу харагдах дургүй шүү дээ. Тэгвэл үүнийг хэрхэн ухаалгаар шийдэх вэ. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн худалдан авалт маань бидний “хүсэл” үү, эсвэл “хэрэгцээт зүйл” үү гэсэн асуултад эхлээд хариулцгаая. Гэвч үүнийгээ тодорхойлсны дараа хэр их хэмжээний мөнгө зарлагадах вэ гэдэг нь хамгийн хэцүү сэдэв болдог. Зарлага гаргахаасаа өмнө худалдан авалтаа хянах, хэрэглээний өртгөө хянах гэсэн хоёр асуулт урган гарна. Хэрэглээ болгоны өртөг гэдэг бол ойлгоход илүү хялбар зүйл юм. Та тухайн зүйлийг ямар давтамжтайгаар хэр их хэрэглэдэг вэ гэдгээс хариултыг нь эрэх хэрэгтэй. Байнга хэрэглэдэг зүйл үү, эсвэл хааяа л танд хэрэгтэй болдог уу. Энэ нь ихэнхдээ спортын хэрэглэл болон хувцас, эдлэл дээр яригддаг.  

Хэрэглээ бүрийн өртөг

  Худалдан авалт бүрээ яг л хөрөнгө оруулалт юм гэсэн нүдээр харж сурах хэрэгтэй. Хуучрахааргүй сайн хийц, материалтай ажил хэрэгч хослол, эсвэл өндөр чанартай алсын дураг худалдан авлаа гэж санавал эдгээр нь олон жилийн эдэлгээтэй сайн хөрөнгө оруулалт гэж тооцогдоно. Тэгэхээр өндөр үнэтэй энэ төрлийн худалдан авалт нь сайн гэхээсээ илүү өндөр чанартай, чансаатай, удаан хугацаанд хөрөнгө оруулалтын өгөөжтэй гэсэн үг болж хувирна. Ядаж л та хэдийд ч өндөр хэмжээний уулзалтад нүүр улайхааргүй хослолтой очно шүү дээ. Жишээ нь, Би гурван өдрийн бизнес аялалд бэлтгэж байна гэж бодъё. Би эхлээд хувцаснуудаа орон дээрээ дэлгэн тавьж сонжиж эхэлнэ. Ажил хэрэгч уулзалтад өмсөх сайхан хар даашинз гаргаж ирсэн ч тэр нь уранхай, сэмэрхийтэй байвал яах вэ. Харин би анхнаасаа маш сайн сонголт хийгээд, тухайн хувцас нь он цагийн эдэлгээ даасан хэвээр, шинээрээ байвал би хэчнээн их баярлах байсан бол. Би 2004 онд ажлын ярилцлагад орохдоо л Ann Taylor брэндийн даашинз худалдан авч байлаа. Би энэ хувцсыг бүхэл бүтэн 15 жил өмссөн байна шүү дээ. Яг ямар үнэтэй байсныг нь сайн санахгүй байгаа ч барагцаагаар 300 орчим ам.доллараар худалдан авсан санагдана. Би өнгөрсөн сард энэ даашинзыг хамгийн сүүлд өмссөн гэхээр бараг 180 удаа үүгээр гангарчээ гэж тооцож болно. Ердөө л 300 ам.доллараар би 15 жилийн амжилтаа бүтээж чадсан байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаан дэх бүх өдрүүдэд хуваавал нэг өдрийнх нь өртөг 1.67 ам.доллар болж байна. Би өдөрт хоёр ам.доллар хүрэхгүй хэмжээний өртгөөр бизнес уулзалтуудад ялалт байгуулж байж гэж тооцож болох нь ээ. Саяхан 55 ам.доллараар худалдан авсан нэгэн цамцтайгаа энэ даашинзыг харьцуулж бас болох юм. Би энэ хувцсыг ганц л удаа өмссөн гээд бод доо. Ноосон материалтай болохоор халууцаж цухалдаад байснаас болоод ч тэр үү энэ цамцыг дахин өмсөх хүсэл төрөөгүй юм даа. Хэтэрхий халуун, бачууруулдаг 55 ам.долларын үнэтэй цамцны хэрэглээний өртгийг 1.67 ам.долларын хэрэглээний өртөгтэй бизнес даашинзтай харьцуулахад ийм байна. Өөрөөр хэлбэл, бизнес даашинз ялалт байгуулав. Тэгэхээр хэрэглээний өртгөө тооцож сурах нь мөнгөө салхинд хийсгэхээс хамгаалах чухал жор юм гэдгийг эндээс ойлгож болох нь ээ. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 3 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 3 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 2 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 12 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин