Б.ТУУЛ
Үндэсний түүхийн музей энэ сарын 15-наас зуны хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ. Зуны хуваарьт шилжсэнээр 9:00-19:00 цаг хүртэл ажиллах юм байна. “Урин дулааны улиралд манай улсад аялаж буй жуулчдын тоо эрс нэмэгддэг. Тиймээс бид музейн байнгын үзвэрийн есөн танхимд үзэсгэлэнгээ дэлгэж сонирхуулахаас гадна зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх хүүхэд багачууд, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах зорилгоор сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнг дэглэн хүргэж байна. Тасалбар түгээх цэг өдөр бүр 17:30 цаг хүртэл ажиллана” гэдгийг музейн тайлбарлагч нар хэлж байна.
Эх сурвалж: www.polit.mn