Саваа...

2013-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

/Шог найруулал/

Хүмүүсийн харьцаа ч нээрээ гоё харагдах юм аа. 90:60:90 гээд л. За 60:90:60 ч гэсэн дээ. 90:100:100 ч байсан л гоё юм аа. Товойх газраа товойж, тонтойх газраа тонтойно. Гэтэл би? Ердөө л нэг сөөм гаруйхан урттай төмөр саваа... хэн ч намайг тоохгүй. Ядаж хуванцар байсан бол нэгдүгээр ангийн хүүхдүүд аваад, тоо бодож суртлаа цүнхлэх байсан ч юм бил үү.

Намайг энэ лангуунаас авчихдаг хүн байдаггүй юм байхдаа. Хүмүүсийн нүд намайг тойроод хажууд байсан өөр барааг аваад явна. Үнэндээ гомдмоор. Намайг сонирхож асуудаг хүн байхгүй болохоор би өөрийн үнээ ч мэдэхгүй, яах гэж намайг үйлдвэрлэснийг ч мэдэхгүй.

-        Энэ хэд юм бэ? Юунд хэрэгтэй эд вэ?  Хүүш, худалдагч санаатай юм бол чи наашаа харж байгаад  асуултанд хариулчих л даа...

Ээж ээ, энэ чинь юун аймаар ширүүн эгч вэ? Лангуунд ойртоход нь л бие агзасхийж байх чинь. Миний худалдагч чихэндээ итгээгүй аятай эргэн харж:

 -Аан энэ үү? Энергийн саваа. Энерги шингээдэг. Идэж уух үедээ энэ саваагаар дохиод л таны хоол хүнс энергитэй болж бие чинь хөнгөрнө.

Байз байз, юу гэнээ. Саваа гэнэ үү? Арай намайг яриад байгаа юм биш биз дээ. Баярлах ч шиг. Би энергийн саваа гэдэг нэртэй байх нь. Яг ш тээ. Энерги гэж юу байдгийг би өөрөө ч мэдэхгүй байхад хүмүүс надаас энерги авлаа юу. За яадаг юм. Намайг худалдаж авбал авна л биз. Лангуун дээр хэвтсэнээс нутаг сэлгээд хүмүүсийн  амьдрал дунд орж танилцаад гоё байх даа....

-Тэгээд ямар үнэтэй юм бэ?

Дахиад л нөгөө хахирган дуу.  Жихрүүдэс хүрмээр. Энэ эгчийг ойртохоор л нэг биш байх юм.

-10 000 төгрөг. Ингэж хэлэхдээ худалдагч охин маань бүр итгэлгүй болов. Хөөрхийг би бүр өрөвдчихлөө. Намайг тоож асуудаггүй болохоор гайхаад байгаа бололтой. Ёо за за больё. Зарагдах тухай бодоод ч хэрэггүй юм байна.

-Авъя. 20 ширхэгийг өгчих. Хүүшээ намайг хүн авах нь байна. Ашгүйдээ. Нүдтэй байсан бол нулимс гарах нь ээ. Гэтэл худалдагч охин бас гайхаж байснаа. “Өө за эгч ээ. Эндээс гаргаад өгье” гээд намайг буцаагаад шилэн лангуун доороо тавьчихлаа. Ээ. Намайг авчих л даа. Намайг л эхэлж хараа биз дээ. Үзэж үзчихээд өөрийг авдаг хүмүүст уур хүрч эхэллээ. Тэд хэдэн саваа гарган нямбайлан боож эхлэв. Би хэлэх ч үггүй болж буруу харав. Буруу хараад ч ямар нэмэр байхав дээ. Би хаанаас нь харсан ч адилхан юм чинь.

- Хүүш энэ чинь 20 хүрэхгүй байгаам биш үү. 19 л байна ш тээ. Муусайн юмнууд дутуу өгч луйвардах санаатай.

-Уг нь 20 гэж тоолсон юм. Өө дуусчихаж, та энийг авах уу?

- Энэ чинь энерги өгөхөө больсон юм биш биз? гээд тэр эгч намайг авч цүнхлэв. Өглөөхөн зарагдахыг тэгтлээ хүсч байсан хэрнээ нэг л баярлахгүй байх чинь. Ингэхэд энэ хүмүүс энерги гэж юугаа яриад байна аа. Энэ эгчээс яагаад ийм хачин муухай мэдрэмж төрөөд байна аа. Хөөх ямар их мөнгөтэй цүнх вэ? Энэ шилтэй ус яасан хурц үнэртэй юм бэ? Гоё үнэртэй ус байтал дотор муухайраад байдаг нь юу вэ?

- Алив суудал тавиад өгөөч. Хар багаасаа лаглайгаад буруу хараад суучих юм.

- Хүүш эгч ээ, аятайхан яриач. Би ардаа нүдгүй шүү дээ.

- За чи болоод л мэдээгүй байж гэнэ. Аальгүйтсэн юмнууд, настай хүнд суудал тавиад өгчиж сураагүй.

-За та билетээ аваарай.

-Би авдаггүй ээ.

-Тэгвэл үзүүлээд явчих.

- Билетээ орхичихжээ.

- Тэгвэл мөнгө өө өгөөд яваарай.

- Мөнгө байхгүй ээ. Та нар ядарсан настай хүнээс юугаа авах гээд байгаа юм.

- Та болоод ядарчиж гэнэ. Нийтийн унаанд мөнгөө төлөөд явчихаж сураач...

Цүнхний гадна ийм яриа болох нь сонстов. Нийтийн унаа гэдэг юманд л яваа байх нь. Намайг авсан хүн нэг л биш ээ. Хавьтсан ойртсондоо хар яр хийсэн, бас худалч. Цүнхээр нь дүүрэн мөнгөтэй байж. Лав л энэ нийтийн унааг луйвардаж орхилоо. Дахиад л дотор муухай болж эхэллээ. State department store…  юу гэнээ за би уншиж чадсангүй. Нэг ийм газар луу ороод явчихлаа. Миний байсан дэлгүүрийг бодвол тансаг юм аа. Өнөө жихүүдэс хүрэм эгч чинь нэг лангуун дээр ирээд худалдагчид баахан юм шивэгнэж байснаа бүх савааг гаргаж өгөөд 1 сая төгрөг тоолж аваад цүнхлэв. Тэгснээ “Өө тийм надад нэг байж байг. Үнэтэй юм хямдхан өгсөн юм чинь нэгийн үнэн дээр юм ярихгүй биздээ” гэж хэлээд намайг буцаагаад цүнхлэв. Бурхан минь, ямар муухай юм бэ. Дахиад л бие арзайлгасан нөгөө эгчтэй цуг. Өнөөх муухай үнэртэй, их мөнгөтэй цүнхэн дунд нэг насаа барах нь.

-        Хүүе та яагаад байгаам бэ. Цохиж аваад байх чинь. Ээж шигээ хүн гээд суудал тавьж өгсөн нь буруудаа юу?

-        Та нар л болж санаагаараа суудал тавив гэж. Цүнх л ухах гэж байгаа биз.

-        Та юу гээд байгаам бэ? Арай ч дээ. Та нар ядаж суудал тавьж өгсөн хүүхдүүдэд “ Баярлалаа “ гэж хэлж сураач. Өдий насалсан та нараас л  ийм сайхан үг гарахгүй болохоор энэ нийгэмд хэн бухимдахгүй явах юм бэ?

-        За за чи битгий цэцэрхээд олон юм хуцаад бай. Зайлж үз.

-        Юу гэнэ ээ. Ямар муухай энергитэй эгч вэ.

Муухай энерги... Энерги гэж ийм учиртай юм бий. Нээрээ өглөөнөөс хойш төрөөд байсан мэдрэмж энэ эгчийн муухай энерги байх нь.

Хүүе хүмүүсээ худлаа шүү. Би л лав тэр энерги  энэ тэрийг чинь өгдөг ч үгүй. Бас авдаг ч үгүй. Үнэхээр л би энерги шингээдэг байсан бол аль өглөө энэ эгчийн муухай энергийг шингээгээд авчихсан энэ эгчтэй адилхан бодох санах юмгүй явах байсан байх. Одоо хэр нь дургүйлхэж жихүүцээд байгааг бодоход надад лав шингээгүй байж таараа. Над мэтийн төмөр саваанаас дор хүн байдаг гэж бодохоор огиудас хүрч байна.

Хүмүүс ээ, төмөр саваа авч, арилжиж, энерги хайж байхаар, над шиг саваа болоод төрчихөөгүй, надаас хэдэн зуун хувь илүү хувь заяандаа талархаж, сайхан үгийг нэг нэгдээ харамгүй хэлж, цахилгааныг нь нээгээд л харахад батлагдах иймхэн зөрүүтэй үнэн худлын хооронд зөв мөртэй явахад л та угаасаа нуль энерги шүү дээ.  Саваанаас дор амьдарна гэж юу байхав дээ, угаасаа.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 57 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 57 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 57 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 57 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 57 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 57 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 57 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 57 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 57 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 57 мин