Хоол хүнсээ буруу хадгалах нь эрүүл мэндийг тань ингэж сүйтгэдэг

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Бидний хоол хүнсээ хадгалдаг аргууд химийн хортой нэгдлийг үүсгэх эрсдэл дагуулж байдгийг та мэдэх үү. Энэ нь бидний эрүүл мэндэд ямар эрсдэл дагуулдгийг эндээс уншаарай. Та эрүүл хооллолтыг сахидаг нэгэн бол хоол хүнсний эрүүл хадгалах аргыг ч бас мэддэг байх учиртай. Бид өдгөө хоол хүнс буруу хадгалснаас болж элдэв өвчин үүсдэг, бүр хавдар ч тусч болно гэдгийг дөнгөж л ойлгож эхэлж байна. “Хоол хүнсийг химийн хортой нэгдэл болгож хувиргах сав, баглаанаас татгалзах хэрэгтэй” гэж хүүхдийн эмч, эрүүл мэндийн ном зохиол бичигч Леонардо Трасанде “theguardian.com”-д ярьжээ. Тэгвэл нэгэнт дадаад хэрэглээд заншчихсан элдэв буруу сав баглааг юугаар солих вэ. Хариулт нь энд байна.

Бэлэн хоолны савнаас татгалз, бүр цааснаас хүртэл шүү

Бэлэн хоолны савнууд, хуванцар болон цаасан материалтай савнаас татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Судалгаагаар америкчуудын 26 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа бэлэн хоолны саванд хоол зуушаа иддэг байна. Гэвч халуун хоол нь бэлэн хоолны хуванцар болон цаасан саванд орсны дараа химийн хортой нэгдэл ялгаруулж улмаар хүнсээр дамжин бидний биед ордог. Бүр нэг удаагийн аяга, таваг нь хорт хавдар үүсгэх аймшигт нэгдлийг агуулж байдаг аж. Иймд Санфранциско болон Нью-Йорк, Вашингтон хотууд эдгээр цаасан аяганаас татгалзаж, бүр кофены цаасан аягыг ч болиулжээ. Тэгвэл оронд нь ямар сав авах вэ: дахин боловсруулсан цаасаар хийсэн бор болон цагаан аяга, сав баглаанууд аюулгүй гэдгийг судлаачид баталж байна.

Хөнгөн цагаан лаазнууд

Шар айраг, элдэв сүмснүүдийг ийм саванд нөөцөлдөг. Тэгвэл эдгээр саванд нөөцөлсөн хүнс нь дотоод шүүрлийн булчирхайг өвчлүүлэх нэгдлийг агуулж байдаг аж. Оронд нь ямар сав сонгох вэ: “BPA-free” буюу элдэв хорт нэгдэл агуулаагүй гэж шошгон дээрээ бичсэн хөнгөн цагаан лаазтай бүтээгдэхүүн байсан ч болж л өгвөл сонгохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд энэ бичиг байсан, байгаагүй ялгаруулах хорт бодис нь хэвээр байгаа хэмээх маргаан одоо ч дуусаагүй байгааг санах хэрэгтэй. Тиймээс шилэн саванд хадгалсан жимс болон хүнсний ногоог сонгох нь зөв гэж орчны эрүүл ахуйн шинжилгээний профессор Леонардо Трансанде хэлж байна.

Хуванцар савнаас үргэлж татгалз

Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь харсан ч хуванцар нь эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг үүсгэдэг. АНУ-ын Хүүхдийн эрүүл ахуйн академаас дараахь гурван төрлийн хуванцар савнаас татгалзахыг онцгойлон анхааруулсан юм. Үүнд, дахин боловсруулсан хэмээх дүрс бүхий 3, 6, 7 гэх тоогоор тэмдэглэгдсэн хуванцар багтаж байна. Ингэхдээ 3 дугаартай хуванцраас ялгарах хорт бодис нь дааврын сөрөг өөрчлөлт бий болгож, хэт таргалах шалтгааныг үүсгэн зүрх судасны эмгэгтэй болгодог байна. Үүнээс гадна эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний хөгжилд саатал үүсгэдэг аж. Харин 6 дугаартай хуванцар нь хоолыг халаах үед өөрөөсөө стирол хэмээх бодис ялгаруулж, стресс бухимдалд оруулж, улмаар бие махбодийг ядаргаанд хүргэдэг байна. Түүнчлэн бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь илэрчээ. Эцэст нь, 7 дугаарын хуванцар сав нь ихэнхдээ усны лонх хэлбэрээр ажиглагддаг. Гэтэл энэ савнаас ялгардаг химийн бодис нь хавдар үүсгэх, бодисын солилцоог хямраах, үргүйдэлд хүргэх зэрэг асар их сөрөг үр дагавартай аж. Оронд нь юу сонгох вэ: Ямартаа ч болж л өгвөл хуванцар савнуудаас татгалзаарай. Хуванцар савнууд дээр “Байгальд ээлтэй технологи” зэрэг толгой эргүүлсэн шошго наасан байх нь элбэг. Гэвч хэчнээн ингэлээ гээд хорт нөлөөлөл нь багасна гэж үгүй гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Оронд нь шилэн сав сонгоорой.

Хуванцар саванд боож багласан хүнс

Зарим хэрэглэгч хуванцар саванд хүнсний скочоор боож багласан жимс, ногоог хамаагүй эрүүл гэж боддог. Гэвч эсрэгээрээ байдаг аж. Учир нь ингэж багласан сав нь таны идэх гэж буй тухайн хүнсэнд химийн нэгдлүүдийг шингээсээр байдгийг мэдэх үү. Леонардо Трансанде phthalates хэмээх дотоод шүүрлийн тогтолцоог хамгийн ихээр гэмтээдэг бодисыг ялгаруулдаг гэдгийг хэлж байна. Гэвч одоо хүртэл хүмүүс хүнсний скочийн энэхүү чанарыг онцгойлон тэмдэглэхгүй байгааг ч онцлох хэрэгтэй. Оронд нь юу сонгох вэ: Савлаж, баглаагүй хүнсний зүйлсийг ямагт сонгож байгаарай. Орон нутаг, хөдөөний малчид, тариаланчдын хүнсний бүтээгдэхүүн үргэлж шинээрээ, бас эрүүл байдгийн нууц энэ.

Кофены аяга

Стандартын кофены аяга танд “гэмгүй” юм шиг санагдаж мэдэх л юм. Гэвч ихэнх цаасан аягыг хуванцраар хийдэг гэдгийг бидний олонх нь мэддэггүй. Өөрөөр хэлбэл, бидний уух дуртай кофены цаасан аяганд ууж байгаа нь аюулаас зайлж буй арга биш гэдгийг Байгалийн нөөцийг хамгаалах консулын хоол хүнсний хог хаягдал хариуцсан захирал Элизабет Балкан хэлжээ. Хуванцар нь халах үедээ илүү уусдаг гэдгийг тэрээр онцолж байна. Тэгвэл оронд нь юу сонгох вэ: Байгаль орчноо болоод өөрийгөө хамгаалахын тулд кофе шоп-д орохдоо ч өөрийнхөө хаана ч авч явдаг аягыг мартахгүй байсан нь дээр. Богино долгионы зууханд аюулгүй гэж тэмдэглэгдсэн хуванцар Хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалахдаа ихэнхдээ “Богино долгионы зууханд хийхэд аюулгүй” гэсэн тэмдэглэгээ бүхий хуванцар саванд хийсэн байдаг. Гэвч энэ нь төөрөгдөл юм. “Үнэн хэрэгтээ богино долгионы зууханд хуванцар савтай хүнс халааж байгаа тохиолдолд юу ч аюулгүй биш” гэж Трансанде хэлж байна. Ийнхүү хүнсийг халаах үед химийн хортой нэгдлүүд шууд хүнсэнд шингэж, та түүнийг нь иддэг байх нь. Оронд нь юу сонгох вэ: Богино долгионы зууханд хуванцар савтай хүнс халааж хэрэглэхээ л больчих. Эцэст нь, …Бид уур амьсгалын өөрчлөлтийг өдөр бүр бие мах бодиороо мэдэрч яваа. Тэгвэл “The Guardian”-ий дээр өгүүлсэн нийтлэл бидний хөтөч болох билээ. Бид цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхийн тулд юун түрүүнд байгаль дахь хог хаягдлаа илүү ухаалгаар шийдэхийн тулд өөрсдөө ч хэрэглээгээ ухаалаг, эрүүл болгох нь чухал билээ. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин