Ядуу тарчиг амьдралаас Хонгконгийн хамгийн баян хүн болсон тэрбумтны түүх

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Өчигдөр Хонгконгд болсон Henderson Land Development  компанийн жил тутмын хувь нийлүүлэгчдийн уулзалтын үеэр тус компанийн ерөнхийлөгч Лий Шау Ки тэтгэвэртээ гарч буйгаа мэдэгджээ. Түүний оронд арлынх нь хамгийн баян хүн ерөнхийлөгчийн орыг залгах юм. Хонгконгийн тэрбумтан, Ли Ка Шинг тус компанийн тэргүүнээр сонгогдсон бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт хөрөнгө нь 31.9 тэрбум ам.доллар байсан юм. Гэвч одоогоор түүний хөрөнгө Forbes Real-Time Billionaires List жагсаалтад бичигдсэнээр өмнөх жилийнхээсээ буурч 29.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ хоёр тэрбумтан нь 1960-аад оноос өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн суурийг тавьсан юм. Хонгконгийн хөрөнгийн биржийн тайланд дурдсанаар Лий Шау Ки нь Henderson Land-ийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа бөгөөд хүүхдүүд нь болох 56 настай Питер Лий Ка-кит, 48 настай Мартин Лий Ка-шинг нарыгаа захирал болон менежмент хариуцсан ерөнхийлөгчөөр томилжээ. Үл хөдлөх хөрөнгийн бизнес бол Хонгконгийн тэрбумтнуудыг төрүүлж буй чухал салбар билээ. “Би хөвгүүддээ үргэлж бие биетэйгээ ярилцаж, нэгэндээ түшигтэй яваарай. Та хоёр их азтай. Яагаад гэвэл хоёр толгой ганц толгойноос хамаагүй дээр” гэж хэлдэг хэмээн Лий “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. 1976 онд Лий “Henderson Land ” компаниа байгуулж, Хонгконгийн нэрийн хуудас болсон хамгийн өндөр барилга Олон улсын санхүүгийн төв болон Бээжингийн Дэлхийн санхүүгийн төвийн барилгыг барьж байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 216.3 тэрбум хонгконг доллар буюу 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Лий 1928 онд Гуандонг мужид айлын дөрөв дэх хүүхэд болж төржээ. Бага нас нь ядуу тарчиг амьдрал дунд, сард хоёр л удаа загас эсвэл махан хоол идэх ядруу нөхцөлд өнгөрчээ. Тэрээр 20 насандаа Хонгконгд ирж суурьсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин