Махны үнэ 2-3 мянган төгрөгөөр буурчээ

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Махны үнэ 10 мянга хол давж хүмүүсийг бухимдуулаад амжсан. Дүүргүүдэд нөөцийн махны худалдаа гарсан ч маханд дугаарлах хүмүүс урт дараалал үүсгэн, худалдаж авах махны хэмжээг тогтоосон нь хэтэрхий туйлшрал байсан гэх мэтчилэн нэлээд шүүмжлэлд өртсөн. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Бат-Эрдэнэ “Махны үнэ өссөн учраас жижиглэнгээр авч байна. 60 гаруй сая толгой малтай атлаа “тэнгэрт тулсан” үнээр мах худалдаж аваад сууж байх гэж. Нөөцийн мах авахаар хэтэрхий урт дараалалд олон цагаар зогсоод 4-5 хоногийн хоолны мах авлаа” хэмээн халаглаж байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байлаа. Тухайлбал, “Нарантуул-2” худалдааны төвд үхрийн цул мах кг 11500-12500 төгрөг байсан бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дариу 2500-3500 төгрөгөөр буурсан дүн аж. Худалдаачин Б.Цэнгэлийн ярьснаар богино хугацаанд махны үнэ огцом өссөн ч эргээд буух төлөвтэй байна гэв. Хэдийгээр үхрийн махны үнэ буурсан ч хонины мах төдийлөн буураагүй байна. Долоо хоногийн өмнө 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өчигдөр 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү махны үнэ буурах болсон шалтгааныг албаныхан тайлбарлахдаа, Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлж байв. Түүнчлэн ченжийн харилцааг халж, иргэд үйлдвэрлэгч шууд харилцах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3, 4, 5 дугаар сард махны экспортыг зогсоох талаар ярьж буй аж. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр махны үнийг хэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй ч аль болох уян хатан байдлаар зохицуулахаар ажиллаж байгаагаа салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Юутай ч 14 хоногийн турш эрчимтэй өссөн махны үнэ 2000-3000 төгрөгөөр буурч иргэд түр амсхийж байна. Цаашид махны үнэ буурна хэмээн салбарын сайд Ч.Улаан илэрхийлснийг энэ дашрамд онцолъё. [caption id="attachment_64171" align="aligncenter" width="755"] Өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 22-ны байдлаарх махны үнэ гурав хоногийн дотор 2-3 мянган төгрөгөөр буурчээ.
Эх сурвалж: www.1212.mn[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.28  мягмар  №109  (6076)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 53 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 53 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 52 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 43 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 1 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 6 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин