Б.Баярмаа: Ховд аймагт өсвөрийн шатарчдын чансаа сайжирч байна

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Манай улсаас тив, дэлхийн шатрын тэмцээнд нэрээ гаргаж яваа шатарчин олон бий. Тэдний нэг Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Сонирхогчдын дэлхийн хошой аварга, Монгол Улсын аварга, ОУХМ Б.Баярмаатай уулзаж ярилцлаа.   -Шатрын спортод амжилт гаргах нь олон жилийн уйгагүй хөдөлмөр байх. Энэ спортыг анх яагаад сонирхох болов, магадгүй хэн нэгэн нөлөөлсөн үү? -Миний аав шатар тоглох их дуртай байсан. Энэ спортоор хичээллэхэд аавын минь  хичээл зүтгэл их байгаа. Хүүхэд байхаас минь дагуулаад тоглодог байлаа. Мөн ар гэрийнхний минь хичээл зүтгэл, дэмжлэг, сэтгэл шингэж байж амжилтад хүрсэн гэж боддог. -Хэзээнээс анх шатар тоглож эхлэв? -Би 2003 онд “Ирээдүй цогцолбор”-ын нэгдүгээр бага сургуульд орсон. Тэнд шатар, математикийн сонгоны ангид спортын дэд мастер Д.Сэржмядаг багштай хичээллэж эхэлсэн. Дараа нь дэлхийн шатрын холбооны мастер Ч. Хүрэлбаатар, мастер Н.Төвсанаа багш нар дээр ирж хичээллэсэн. Харин одоо “Мончес” клубын багш, спортын мастер Ц.Батсайхан багшийн удирдлага дор хичээллэдэг. -Та Ховд аймгийн спорт наадамд хэд дэх удаагаа оролцож байна? -2010-2013 он хүртэл оролцсон. ОХУ-ын Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд сургуульд Мэдээлэл системийн инженер мэргэжлээр суралцахаар явсан.Түүнээс хойш оролцоогүй. Харин энэ жил төгсч ирээд нутгийнхаа наадамд оролцож, аймгийнхаа зон олонтой дахин уулзаж байгаадаа баяртай байна. Би энэ шатрын тэмцээнд сумаа төлөөлж оролцлоо. Мөн зохион байгуулагчаар ажилласан. -Өмнөх наадмуудтай харьцуулахад энэ жилийн спорт өдөрлөг ямар онцлогтой болов? -Илүү өргөжсөн байна. Зохион байгуулалт сайтай, оролцсон тамирчдын хувьд их дэг журамтай болж, хувцаслалт жигдэрсэн байна. Тамирчид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, өргөнөөр оролцож байна. -Шатрын тэмцээнд шүүгчээр ажилласан. Оролцсон тамирчдын чанар чансаа, тоглолтын ур чадвар ямар санагдсан бэ? -Манай аймагт шатрын спорт их хөгжиж байгаа нь харагдаж байна. Тодруулбал, өсвөр үеийн шатарчид их сайжирчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Чандмань суманд миний нэрэмжит  шатрын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Тэмцээнд 81 тамирчин оролцсон. Энэ тэмцээнд тус сумын “Цац” сургуулийн 7а ангийн сурагч “Мянган Хожил” шатрын клубын тамирчин Э.Ундармаа долоон өргөөс долоо хожиж түрүүлсэн. Үүнээс үзэхэд аймаг, сум, багийн хэмжээнд шатрын спорт их хөгжиж байна. -Монголынхоо ямар  тамирчидтай баг болж олон улсын тэмцээнд оролцож байв? -Олон улсын эмэгтэй их мастер,гавьяат тамирчин Б. Мөнгөнтуул, МУГТ Т.Батчимэг,олон улсын шатрын холбооны мастер  Б.Анхчимэг, У.Лхамсүрэн, эрэгтэй багаас гавьяат мастер Ц.Батчулуун, их мастер Б.Гүндаваа, их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер Г. Мөнхгал, олон улсын мастер Д. Баттулга нартай  2014 оны олимпод баг болж оролцож байсан. Энэ тэмцээнд эмэгтэй баг маань ангилалдаа түрүүлж байсан юм. -Тамирчин хүнд хамгийн дурсамжтай тэмцээн гэж байдаг. Таны хувьд ямар тэмцээн байдаг вэ? -Миний хувьд хамгийн дурсамжтай, том сургамж өгсөн тэмцээн бол 2014 онд Норвегид  болсон дэлхийн шатрын олимпиад байсан. Хэдийгээр медаль авсан ч ялагдал дунд маш их сурах зүйл байдаг. Энэ миний хамгийн анх оролцсон олон улсын олимпиад байсан. Мөн  энэ олимпиадад оролцсоноороо шатрын спортыг их ойлгож,мэдэрсэн гэж хэлж болно. -Гадаадын нэртэй тамирчинтай нэг тоглох юмсан гэж хүсдэг үү? -Өөр орны гэвэл олон шатрын их мастер, аваргууд бий. Тэдэнтэй нэг тэмцээнд мөр зэрэгцэн тоглохыг хүсдэг. Тийм боломж олдвол хичээж тоглоно доо. Яг тэр гэж оноож хэлэхэд хэцүү. Гэхдээ Норвегийн шатарчин, их мастер Магнус Карлсен шатрын спортод ноёлж байна гэж хэлэхэд буруудахгүй. Тэр хүнтэй тоглохыг хүсэх байсан болов уу. Мөн Каспаров гэж домог болсон шатарчин байна. -Их мастер  Магнус Карлсентай таарч тоглох боломж гарвал яах вэ? -Сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үеийн тамирчин хүний сэтгэл зүй, нөхцөл байдал ямар байхаас хамаарна даа. Хожчихвол үнэхээр гайхалтай мэдрэмжийг мэдрэх байх  гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.28  мягмар  №109  (6076)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 57 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 17 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин