Ховдын спорт наадамд 1500 гаруй тамирчин оролцлоо

2019-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Буянт-Ухаа спорт цогцолборт Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс байгуулсан 10 дахь удаагийн спорт наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус аймгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт үг хэлж наадмын үйл ажиллагааг нээсэн юм. Тэрээр “Энэ наадмыг Улаанбаатар хотод болон Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нэгтгэх, уулзуулах,спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаагийн наадамд Ховд аймгийн 15 сумын 1500 гаруй тамирчин 47 баг болж оролцож байна” гэсэн юм. Өмнөх наадамд тамирчид оролцох спортын төрөлдөө баг бүрдүүлдэг байсан. Харин энэ наадамд гурван насны ангилалд сагс, волейбол, ширээний теннис, шатрын спортод сум, сумынхаа багт нэгдэж тоглож байгаа нь энэ жилийн наадмын онцлог гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа. Наадамд Монгол Улсын тугийг спорт зааланд залж авчирсан нутгийн спортын алдартнуудыг ахалж оролцсон Зууны шилдэг шүүгч А.Басхүү “Энэ нь манай нутгийн зөвлөлөөс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа сайхан үйлс. Тиймээс энэ арга хэмжээг ахмад хүний хувьд дэмжиж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Ийнхүү гурав хоног үргэлжилсэн Ховд аймгийн спорт наадмын хоёр насны ангилалд болсон шатрын тэмцээн амжилттай явагдаж дууслаа.Тодруулбал,29 нас хүртэлх эмэгтэй ангилалд ОУХМ Б. Баярмаа, н Мандухай,н.Сарантуяа, эрэгтэй ангилалд С. Билгүүн, Х. Баярхүү, Х.Тэмүүжин нар тэргүүн байрыг эзэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.27  Даваа  №108  (6075)  
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин