Х.ОЮУНБОЛД
2019-05-20
1.Ард түмний үйлчлэгч намын тэргүүн В.Зеленьский ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө.
2.ОХУ ДЭМБ-д халдварт болон халдварт бус өвчний эсрэг тэмцэхэд нь санхүү, технологийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скорцова мэдэгдсэн байна.
3.Шри Ланк улсын цагдаагийн газраас Улаан өндөгний баяр тохиосон ням гаригт болсон алан хядах ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байгаа 89 хүнийг баривчлаад байна гэв.
2019-05-21
4.АНУ-ын Засгийн газар БНХАУ-ын “Huawei” компанитай худалдаа хийхийг хориглосон хоригоо 90 хоногоор хойшлуулснаа мэдэгдсэн байна.
5.Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн сарын 17-нд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар одоо хашиж байгаа албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болжээ.
6.Кремлийн ордны зүгээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай ирэх сарын 28, 29-нд Японд болох Их хорийн уулзалтын үеэр уулзана гэж мэдэгдэв.
7.Харбин хотод болох БНХАУ, ОХУ-ын хамтарсан VI дахь үзэсгэлэнд 34 орны 1350 гаруй компани оролцоно гэж Хятадын Хэйлунжян мужийн захиргаанаас мэдээлсэн байна.
2019-05-22
8.Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ерөнхийлөгч Николас Мадурог огцорсноор Венесуэлд тулгараад байгаа хямрал шийдэгдэнэ гэв.
9.НАТО-гийн зэвсэгт хүчний шинэ командлагч, генерал Тод Валтерс ОХУ-ын зэвсэгт хүчний штабын дарга Валерий Герасимовтой харилцаатай хэвээр байна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
10.Их Британийн нийтийн танхимын дарга Андреа Лидсом тус улсын ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газрыг Брикстийн гэрээтэй холбоотой асуудлын улмаас орхихоор шийдвэрлэсэн талаар мэдэгджээ.
2019-05-23
11.БНХАУ Санкт-Петрбургт болох олон улсын эдийн засгийн чуулганд оролцох нь тус улсад ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх боломжийг олгоно гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен хэллээ.
12.ОХУ, Белорусс улстай хамтран Польш улсын оролцоогүйгээр тус улсын хил хүртэл Оросын Дружба газрын тос дамжуулах хоолойны бохирдсон газрын тосыг устгана гэж ОХУ-ын дэд сайд Дмитрий Козакийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.
2019-05-24
13.Пхеньян Вашингтоныг баримталж байгаа баримтлалаа өөрчлөх хүртэл АНУ-тай дахин хэлэлцээр эхлүүлэхгүй болохыг Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны төлөөлөгч сануулсан байна.
14.ОХУ-ын Батлан хамгаалахын сайд 131 орны төлөөлөгчийг тус улсад болох “Олон улсын цэрэг техникийн чуулган 2019”-д оролцохыг урьжээ.
15.Фэйсбүүк компани ирэх жилээс хувийн криптовалютыг байгууллагынхаа дотоод гүйлгээнд оруулахаар төлөвлөж байгаа талаар “ВВС” телевиз мэдээллээ.
16.Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй тус улсыг Европын холбооноос гаргах төлөвлөгөө Брикстийн гэрээг хэрэгжүүлэх чадваргүй учраас албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.
2019-05-25
17.Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес эх оронд нь эрх чөлөөнийхөө төлөө дахин тулалдаан хийх, АНУ болон Боливарын хувьсгалыг дэмжиж байгаа хоёр хувилбарын талаар хэлэлцэж байна гэв.
18.Их Британийн гүнж асан Дианагийн амь үрэгдсэн ослыг осол байгаагүй гэж гэрчилсэн хоёр гэрч амь насныхаа төлөө санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэд осол болсон газар учир битүүлэг хоёр машин харсан гэж ярьсан байна.
19.АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дөрөв хоногийн айлчлал хийхээр Японд ирснийг “NHK” телевиз шууд дамжуулжээ.
20. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд итгэх иргэдийн тоо 2006 оныхоос буурсан байна. Санал асуулгад оролцогчдын 31 гаруй хувь нь түүнийг төр, засгийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч тэрээр ОХУ-д хамгийн өндөр үзүүлэлттэй улстөрч хэвээр байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn