Forbes-оос зөвлөж буй 2019 оны шилдэг таван хувьцаа

2019-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Forbes сэтгүүлийн хөрөнгө оруулалттай холбоо мэдээ, захидал нийтлэгч долоон шилдэг нийтлэлчид уншигч танд зориулан энэ онд худалдан авахад гайхмаар амжилт олох 12 хувьцааг нэрлэжээ.  

Richard Lehmann, “Forbes/Lehmann Income Securities”-ийн хөрөнгө оруулагч

  Oneok (хувьцааны нэр OKE) бол АНУ дахь эрчим хүчний үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг. Байгалийн хийн үйлдвэрлэлд томоохон байр эзэлж байгаа зэргээр энэхүү компанийн нүүр царайг илэрхийлж болно. OKE нь 38 мянган бээр бүхий талбайд байгалийн хийн хоолойн сүлжээгээ бий болгоод байна. 2018-2020 онд компанийн орлого өсөх гайхамшигтай цаг хугацаа бий болсон байна. Энэ онд л гэхэд тус компани хэдэн тэрбум ам.долларын үнэ бүхий хийн хоолойн бүтээн байгуулалтаа эхлэх гэж байна. Үйл ажиллагааны орлого 40 хувиар өссөн нь оны эхэнд 495.5 сая ам.доллараар хэмжигдэж байна. Хувьцааны ханшийг 72 ам.доллар хүрэх үед нь авбал 4.75 хувь байх боломжтой юм. Дараагийн зөвлөж буй хувьцаа бол Kraft Heinz Company (KHC). Дэлхийд хүнс болон ус, ундааны үйлдвэрлэлээрээ тавдугаарт бичигддэг “Kraft Foods Group and H.J. Heinz Co” компаниас 2015 онд тасарч гарсан газар. KHC-гийн брэнд бүтээгдэхүүн нь Kraft, Heinz, Jell-O, Kool-Aid, Maxwell House, Oscar Mayer болон Weight Watchers зэрэг юм. 2015 оноос хойш тус компанийн хөрөнгө оруулалтын төвшин идэвхтэй хэвээр хадгалагдаж байжээ. KHC нь 2017 оны хоёрдугаар сард Unilever-ийг 143 тэрбум ам.доллараар худалдан авах хүсэлт гаргасан ч татгалзсан хариу сонссон билээ. Үүний дараа KHC томоохон санхүүжүүлэгчид болох Berkshire Hathaway-гийн 26.5, 3G Capital-ийн 22 хувийг эзэмших болсон юм. 2018 оны гурвадугаар улиралд нийт орлого нь 630 сая ам.доллар байсан бөгөөд хувьцааных нь нэгж хувьцааных нь ханш 0.51 ам.доллар байв. Энэ хувьцааны ханшийг 60 ам.долларт хүрсэн үед нь худалдан авч чадвал тогтмол 4.17 хувийн өгөөжтэй.  

Taesik Yoon, Forbes-ийн хөрөнгө оруулагч; Forbes тусгай нөхцөл байдлын судалгааны газрын судлаач

  Дэлхийн салхин сэнс үйлдвэрлэлээр тэргүүлэгч TPI Composites (TPIC)-ийг нэрлэж байна. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжснээр салхины эрчим хүчний төвшинг нэмэгдүүлэх зорилготой. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд энэ компанийн зах зээлийн үнэлгээ 6.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2023 он хүртэл хэвээр байх төлөвтэй. Энэ нь 2017 оныхоос 43 хувиар өндөр үзүүлэлт юм. Энэ онд тус компанийн орлого хоёр дахин өсч 125 сая ам.долларт хүрэх бол ирэх жил 170-190 сая ам.долларт хүрнэ гэсэн төлөв байна.  

George Putnam, “The Turnaround Letter” хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний газар

2010 оны дампуурлынхаа дараа Japan Airlines (JAPSY) санхүүгийн цэвэр байдлыг сахиж, томоохон өөрчлөлт хийсэн нь талаар болоогүй билээ. Улмаар энэ компанийн ашиг жилд дунджаар нэг тэрбум ам.доллараас давах болсон юм. Хэдийгээр хувьцаа нь сул хэвээр байгаа ч тун удахгүй “хөөрнө” гэдэг нь дамжиггүй.  

John Buckingham, “The Prudent Speculator” хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний газар

  Walt Disney (хувьцааны нэр -DIS) бол АНУ-ын интертайнмент контент үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг.  Хувьцааных нь ханш өнгөрсөн жил өөрчлөгдөөгүй бөгөөд “21st Century Fox”-ийг өөрийн болгож, “Hulu ” дахь эзэмшлээ нэмсэн билээ. Цаашлаад тус компани DTC ESPN+  зэрэг спорт сувгуудаар дамжуулан захиалагчдынхаа тоог өсгөсөөр байна. Disney-гийн бүтээгдэхүүн улам хөгжиж байгаа.  Эх сурвалж: www.polit.mn  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 18 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 18 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 17 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

21 цаг 8 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 21 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 26 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 31 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин