Танд хэрэгтэй зөвлөгөө: Тамхины хор хөнөөл

2019-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Тамхины орцонд олон төрлийн химийн бодисууд байдаг. Тухайлбал, хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий гэх мэт. Тамхины орцонд 3000 гаруй химийн бодис агуулагддаг. Зарим бодис нь хорт хавдар үүсгэгч бодис учир хорт хавдрын хэмжээг томсгодог ажээ. Өдгөө дэлхий даяар тамхинаас гарах 120 гаруй төрлийн арга байдгаас ердөө 40 төрлийг нь л ашигладаг байна. Нэг хайрцаг тамхи нь насанд хүрсэн хүнийг үхэлд хүргэх тун агуулсан байдаг бол өсвөр насны хүүхдүүдэд тал хайрцаг тамхи үхэлд хүргэх аюултай байдаг. 2-3 ширхэг тамхийг угсарч татснаас болж дотор эрхтэнүүд ажиллахаа больж, амьсгал боогдсоноос нас барсан тохиолдол бий. Жилд нийт тамхи татагчдын 40 хувь нь тамхинаас гарах оролдлого хийдгээс ердөө гурван хувь нь л тамхинаас гарч чаддаг байна. Жирэмслэлтийн үед тамхи татах нь урагт маш аюултай байдаг байна. Энэ үед ураг байнгын агаарын дутагдалд байдаг ба үүнээс болж зулбадаг аж. Нийт тамхи татагчдын 5-8 хувь нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94-96 хувь нь тамхинаас хараат байдалд орсон байдаг. Тамхи нь донтуулагч бодис болох никотиныг өөртөө агуулдаг төдийгүй тамхины утаа нь 4000 гаруй химийн нэгдэл, хамгийн багадаа гэхэд уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчин үүсгэгч 43 бодисыг агуулжээ. Тамхи татах нь зүрх судасны өвчинд нөлөөлөхөөс гадна жирэмсэн эх тамхи татвал дутуу төрөх магадлал ихэсдэг байна. Тамхи, хамрын тамхи нь хамар, амны хөндийн хорт хавдрыг үүсгэх үндсэн нөхцөл болдог аж. Уушги руу орох тамхины утаа амны хөндий, хоолой, төвөнх орчмын эд эсүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тамхи татдаг хүн амны хөндийн хорт хавдар тусах магадлал тамхи татдаггүй хүнийхээс 4-5 дахин их байдгийг судалгаагаар баталжээ. Тамхи нь давсаг, нойр булчирхай, цөс, ходоод, элэг, умайн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнүүдэд эмзэг байдаггүй ч 20 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг байна. Ихэнх оронд 18 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглодог бол Японд 20 нас хүрээгүй л бол тамхи худалдаж авна гэж саналтгүй. Харин аль ч улсын хуульд 18 нас хүрээгүй хүн тамхи татахыг хориглосон хууль байдаггүй ажээ. Бутаны хаант улсад XVII зууны үед олон нийтийн газар тамхи татахыг хориглосон бөгөөд 2004 оноос эхлэн энэ улсад тамхи худалдах, хэрэглэхийг хатуу хориглосон байна. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 35 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 15 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин