Гэрэл зургийг:“BBC” агентлаг
Х.ОЮУНБОЛД “Huawei” компанийн гэр бүлийн ихэнх гишүүн олон нийтийн анхаарлаас хол байхыг хичээсээр иржээ. Хятадын хамгийн чинээлэг гэр бүлийн нэг “Huawei” компанийн эзэд бусдад анзаарагдахгүй, нам гүм байж чаддаг ажээ. Тухайлбал, тэдний гэр бүлийн ихэнх гишүүн хэвлэл мэдээллээр хааяа гардаг. Энэ нь залуучууд нь нийтийн цахим сүлжээнд ил гарахыг хүсдэгтэй холбоотой байх. Тиймээс энэ тансаг амьдралтай гэр бүлийн тухай зарим зүйлийг мэдэх боломжтой болдог байна. Мөн энэ нь Рэн Жэнфэй болон түүний гурван хүү хэн болохыг мэдэх хөтөч юм. АНУ-ын гаргасан шийдвэрийн улмаас “Huawei” компанийг зөвшөөрөлгүй бол америк компаниудтай харилцах эрхгүй хар жагсаалтад орсон. Тиймээс Рэн Жэнфэй компаниа хамгаалахын тулд нийтийн өмнө гарахаас өөр аргагүй болсон билээ.Компаний эзний цэрэгт өнгөрүүлсэн амьдрал
Рэн Жэнфэй өнгөрсөн аравдугаар сард 74 нас хүрсэн байна. Хятадын баячуудын нэг тэрээр “Форбес” сэтгүүлээс гаргасан жагсаалтын 83-т гурван тэрбум 200 сая ам.долларын хөрөнгөтэй, ядуу гэр бүлээс гаралтай ажээ. Түүний албан ёсны намтарт бичснээр Рэн Жэнфэй хөдөөний гэр бүлд төрсөн байна. Багшийн хүү байсан түүний хүүхэд Хятадын хөгжлөөс хоцрогдсон мужуудын нэг болох Гуйжоу мужийн уулархаг бүсэд өнгөрчээ. Гэвч түүнд сургуульд сурах боломж таарсан аж. 19 настайдаа Чунчин хотын архитектур, иргэний инженерийн хүрээлэнд элсэн суралцсан байна. Гэхдээ зарим нь хөрөнгө чинээ багатай гэр бүлээс гаралтай гэдгээ ашигладаг нь эргэлзээ төрүүлдэг байжээ. Рэн Жэнфэй “Бидэнд хоол хийхэд давс байсан. Тиймээс биднийг баян гэж үздэг байсан” гэж 2015 онд “ВВС” агентлагийнхантай хийсэн уулзалтынхаа үеэр ярьжээ.Рэн Жэнфэй ихэнх оршин суугч нь цайны тариаланд ажиллаж амьдралаа залгуулдаг Гуйжоу мужид төржээ.Гэрэл зургийг: “BBC” агентлаг
Харин хоёр жилийн өмнө Рэн олон нийтэд баячуудын дунд тэр бүр байдаггүй зангаа хадгалж байгаагаа дахин харуулсан байна. Тухайлбал, Шанхай хотын нисэх онгоцны буудалд ачаатайгаа такси хүлээж байгаа зураг нийтийн цахим сүлжээнд шуугиан тарьсан юм. Рэний “ВВС”-д өгсөн ярилцлага нь их цөөхөн байдаг нь түүний амьдралыг нууцлаг байхад нөлөөлдөг байна. Харин мэргэжлийн хувьд бараг 10 жил Хятадын армид техникийн инженерээр ажилласан аж. Тэрээр үүнийгээ цэвэр тохиолдол гэж ярьжээ. Мөн “ВВС”-д өгсөн ярилцлагадаа түүний компани тагнуулын даалгавар хийх хүсэлтийг хүлээж авч байгаагүй. Бидэнд бусдын системд нэвтрэх арга байхгүй. Хэзээ ч ийм төрлийн хүсэлт Хятадын Засгийн газраас авч байгаагүй гэсэн байна. Гэхдээ “ВВС”-гийн сэтгүүлч Линда Юэ түүнээс “Huawei” компани болон түүнийг Хятадын Засгийн газар эсвэл зэвсэгт хүчинтэй холбоогүй болохыг батлахыг хүсчээ. Рэн Хятадын Коммунист намыг дэмждэг. Мөн эх орондоо үнэнч. Гэхдээ тэд бусад орны ашиг сонирхол, аюулгүй байдалд хохирол учруулахыг зөвшөөрөхгүй гэжээ.Рэн Жэнфэйгийн том охины гялалзсан карьер
Рэн гурван удаа гэрлэж байжээ. Харин түүний одоогийн эхнэр Су Вей өмнө нь Рэн Жэнфэйгийн нарийн бичгийн дарга нь байсан гэж Хятадын хэвлэлээс эш татан “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тэрээр түүний анхны эхнэр Мэн Жунтай 1970 оны эхээр гэрлэснээр том хүүхдүүд нь болох Мэн Ваньжоу, Мэн Пин нар төрсөн байна. Тэр хоёр хүмүүсийн анхаарал татахаас зайлсхийж ээжийнхээ овгийг авсан гэж Хятадын сонинд бичжээ. Мэн Ваньжоу буюу Сабрина гэдгээрээ танигдсан тэрээр 46 настай. Тэр энэ компанид хүлээн авагчаас санхүү хариуцсан захирал болтлоо ажилласан байна. Түүний хувийн амьдралын тухай мэдээлэл түүний хэргийг шүүсэн Канадын шүүхэд гаргасан баримтаар олон нийтэд ил болсон ажээ.Түүний том охин Мэн Ваньжоу. Тэрээр аавынхаа компанид санхүү хариуцсан захирал болтлоо ажилласан юм. Гэрэл зургийг: “BBC” агентлаг
Мэн дөрвөн хүүтэй. Хоёр удаа гэр бүлийн амьдрал зохиож байсан. Хятадад буцаж иртлээ 2009 он хүртэл Канадад амьдарсан гэж ярьдаг. Гэхдээ тэрээр Канад руу дахин буцна гэжээ. Учир нь тэнд түүний зургаан өрөөтэй дөрвөн тэрбум 200 мянган ам.доллараар үнэлэгдсэн гэр,12 тэрбум хоёр сая ам.долларын үнэтэй том харш байдаг аж.