Хавх буух мэт...

2013-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сар, салхи, мод гурав бие биенээ шилгээн хононо, Сархад, жүнз, хүн гурав бие биедээ амраглаж хононо... “,  “Хээлэн үлээх салхи нимгэн мандлыг бидэрлэнэ. Зөөлөн исгэрэх шагшуурга хөнгөн гуниг төрүүлнэ...”

Энэ удаагийн дугаартаа миний Монголын найргийн мөрийг чимдэг ч олон сая хүнд үхлийн харанга дэлдэж ирсэн САЛХИ гэгч нүдэнд ил харагддаггүй ч өөрийнхөө захирахуйгтулталухааруулж ирсэн нэгэн оршихуйн талаарх бодлоо хуваалцая.

Хичнээн амгалан эх орон гэхээрээ ингэтэл уясан шүлэглэж, хичнээн тайван сэтгэл гэхээрээ салхин чимээг найрагтаа хоршуулж суух билээ...

Харин... 315 км/цагийн хурдтай хар салхи хүн амынх нь 10 хувийг авч одон, хот байсан газар хогийн цэг шиг болсон хойноМанай улсад маргааш тусална гэж бүү хэлээрэй. Яг одоо л туслаарайхэмээн айж сандарсан Филиппиний ерөнхийлөгчийн  үгАньсага чийглэн ирсэн анхны бүхнийг минь Аяа, нууц бүхнийг минь мэддэг нутгийн салхи л гэрчилнэ...” гэх найргийн мөрүүдээс даанч хол зөрж байгаа хэрэг шүү.

Вера, Нина, Телма, Алисон, Эрин, Бэри, Хаян гээд сайхан бүсгүйчүүлийн нэр гэж эндүүрмээр хэдий ч  хэдэн зуун мянган хүний амийг авч одсон өнөөх гайхал салхи... Филиппин улсад хар салхи нүүрлэхийг хэд хоногийн өмнөөс анхааруулсан ч нутгийн ардын зарим нь сэрэмжлүүлгийг үл ойшоосон байж. Гэсэн хэдий ч нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд ч хар салхины аюул нүүрлэсэн. Өөрөөр хэлбэл болох юм болдгоороо болсон гэсэн үг. Хүний ухаанаар аврагдахгүй аюул гэж байх л. Гэтэл түрүүчийн гамшгийн хохирлыг хэрхэхээ мэдэж амжаагүй байхад энэ улс руу дахин нэг хар салхи ойртож явааг цаг уурчид нь анхааруулсан байх юм. 55км/ц хурдтай байх магадлалтай энэ шуурганаас сэргийлж 60 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хэлж ирдэггүй гай зовлон хэлж анхааруулаад ирж байхад ингэтлээ сүйрсэн гээд бодохоор одоо дахин хэрхэхийг таахад бэрх.

 Харин жаргалдаа ташуурч, ухаанаар дэндүү бядмаг болчихоод байгаа Монголын маань зарим залуус: “ Хэ хэ, яаж далайн оронд очоод төрчихөөгүй юм бэ?” гэсэн шиг сэтгэгдэл үлдээгээд, хээв нэг инээж суух. Далайн орнуудыг үзэн ядсандаа талын Монголыг алгасаа юу, тэр салхи? Гадаад мэдээ гэхээр сувгаа сольж, гамшиг зовлон үзэхээрээ хэдэн өдөр халаглаад л өнгөрдөг, ертөнцийн анирыг сонордохдоо жаахан хойрго, хээгүй монгол түмэн минь сонсоочЮуны улмаас зовлон нүүрлэж, юундаа тэгтлээ догширдог тэнгэр хангай юм бол? Хариуг нь та бодож үзэв үү?

 Унаган хайрын шүлэгт маань уянга л нэмж ирсэн салхины анирыг дэлхийн түүхийг зөгнөж ирсэн эх сурвалжид бичсэнээр чагнах гээд үзье.

Зургаан сая 600 мянга гаруй жирийн иргэнийг, 1 сая 100 мянга гаруй балчир хүүхдийг зөвхөн еврей хүн болсных нь төлөө буруутган буудаж, бас шатааж, үсээр нь зөөлөн буйдан хийж, ясаар нь уул овоо босгож байсан дэлхийн 2-р дайныг  эх сурвалжидБүгчим халуун салхигэж зөгнөсөн байжБагадаа уншиж байсанХалуун салхитүүхэн романд мөн л дайны жилүүд гардагДайныг хэрэв салхиар зүйрлэсэн юм болДэлхийн дөрвөн салхигэж юуг хэлээ юм бол? Салхийг тоолж болдоггүйг хэн хүнгүй мэдэх атал зөгнөлийн номонд юунд ийнхүү тоолсон юм бол? Дэлхийн дөрвөн салхи тавигдах тэр өдөр утаа харанхуйн өдөр байна гэж зөгнөсөн нь юу гэж байгаа юм бол...

Технологийн дэвшлийн өдгөө цагт бүх юм хэмжээтэй. Талх баригч, будаа агшаагч, угаалгын машин гээд наад захын  хэрэглээний бүхий л зүйл хугацаатай. Хугацаагаа болохоор өөрсдөө унтардаг. Харин хулгана зурманд хавх тавьж ирсэн хөдөөгийн ард маань мэднэ дээ. Хавх буух цагт ямар нэг зүй тогтол байдаггүй гэдгийг. Хэзээ хэрхэн бууж бяцхан анчин олзтой болохыг хэн ч үл мэднэ...

Хэн нэгэнд ирсэн зовлонг өөрт хамаагүй гэж бодож суудаг хүмүүс хулганын хавханд зөвхөн хулгана л ордог гэж эндүүрэхтэй адил юмХар салхинд нэрвэгдсэн ардыг дооглож суусан тэр залууд ч тэрсалхи зөвхөн үсээр минь нааддаг гэж ойлгож ирсэн надад ч тэр хожим ийм аюул ирэхийг хэн мэдлээ.

Дайныг салхиар зүйрлэсэн тэр сударт дөрвөн салхи тавигдах тэр өдөр дэлхийн хүн төрөлхтөн дээр хавх буух мэт ирнэ гэж зөгнөсөн байдаг  гэхээр хэзээ дэлхийн дайн гарахыг ч бас хэн мэдлээ.

Нүдэнд тань хэзээ ч харагдаагүй салхи бүсгүйн үсээр л зөвхөн нааддаг биш гэдгээ харуулсаар байхад нүдэнд л харагддаг эдийн төлөөх сэтгэлтэйгээ зууралдсаар суух уу?

Хэлж ирдэггүй хийсч ирдэгхэцүү нэртзэрэг зиндаа ялгалгүй хавх буух мэт ирж мэдэх нь. Балбар агсны найргийн мөрийн жимээр  алхахсан даа.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 54 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 54 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 54 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 54 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 54 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 54 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 54 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 54 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 54 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 54 мин