“Huawei”-г үнэлэхгүй байна гэв

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын  мэдээллийн технологийн “Huawei” компанийг үндэслэгч Рен Жэнфэй “АНУ одоо дэлхийн харилцаа холбооны салбарыг тэргүүлж байгаа түүний компанийн хүчин чадлыг үнэлэхгүй байгаа” талаар мэдэгдсэн байна. Тэрээр “АНУ-ын зүгээс хянаж байгааг мэдээд жил болж байна. Манай компанийн эсрэг одоо явуулж байгаа үйл ажиллагаагаараа АНУ-ын улстөрчид “Huawei” компанийн хүчин чадлыг үнэлэхгүй” байна гэж БНХАУ-ын хэвлэлийнхэнтэй уулзах үеэр мэдэгджээ. Харин АНУ-ын олон технологийн компани “Huawei” компанид бараа нийлүүлэхээ хойшлуулсан байна. Энэ нь ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газар Хятадын компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж хар жагсаалтдаа оруулах шийдвэр гаргасантай холбоотой аж. Харин өчигдөр АНУ-ын худалдааны департаментаас наймдугаар сарын 19 хүртэл “Huawei” компанитай наймаа хийхийг хориглосон захирамжийг хойшлуулсан тушаал гаргасан байна. Энэ нь БНХАУ-ын мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч компанид одоо байгаа сүлжээгээ хадгалах, гар утсан дахь программ хангамжаа шинэчлэх боломжийг олгох ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 42 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 42 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 50 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин