ЖДҮ эрхлэгчид шинэ бараа бүтээгдэхүүнээ дэлгэв

2019-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯМГМАРБАЯР Жижиг дунд  үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ технолги-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-нд “Мишээл экспо”-д  гурван өдөр үргэлжилсэн юм. Монгол Улсад бүртгэлтэй 140 мянган аж ахуй нэгж байдгаас 72 мянга нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үүний 80 орчим хувь нь жижиг дунд, бичил бизнес эрхэлдэг. Тэднийг дэмжиж гадаадын бизнес эрхлэгчтэй туршлага солилцуулах зорилгоор жижиг дунд бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах зорилголтой тус үзэсгэлэн 22 дахь жилдээ болж байгаа юм. Энэ үеэр Монголын Үндэсний үйлдвэрлэл худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Жижиг дунд үйлдвэрүүд  шинээр үүсч буй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнд төвлөрдөг учраас  бүтээгдэхүүн болон  үйлчилгээгээ танилцуулах боломжийг энэ үзэсгэлэн олгодог. Зах зээлд зарим компанийн бүтээгдэхүүнийг тэр болгон танилцуулж оролцуулах боломж бага байдаг. Харин энэ удаагийн үзэсгэлэнгээр тухайн дэлгүүрийн бараа судлаачид, менежрүүд шинэ  бүтээгдэхүүнтэй танилцахын зэрэгцээ бизнесийн онцлог боломж, дотоодын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх аргаас суралцах  зэргээр тэднийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой сургалт болж байна” гэв.  

С.Амарсайхан: Энэ үзэсгэлэн нь хувийн хэвшлийнхэнд үзүүлж буй бодит дэмжлэг юм

  Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцож, энэ үзэсгэлэнд нийслэлийн таван дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээл тавигдсантай танилцсан юм. Энэ үеэр хотын дарга “Үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр болдог энэ үзэсгэлэн-худалдаа хувийн хэвшлийнхэнд үзүүлж буй бодит дэмжлэг болох нэг арга хэлбэр болж буй”-г онцолсон юм. Мөн”Энэхүү арга хэмжээ нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулдаг. Энэ утгаар үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн сав баглаа, боодлоос эхлээд чанарын хувьд сайжирч байгаа нь сайшаалтай байна” гэв. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын “Бизнес контакт” компанийн  “Ворота в Азию- 2019” олон улсын үзэсгэлнгийн 30 дахь удаагийн нээлтийг хамтган зохион байгуулсан нь  онцлог байлаа.  Тус компанийн захирал А.А Сидоров “ Манай компани монголд сүүлийн 15 жилийн хугацаанд 1000 орчим компанийг авчирсан. Зохион байгуулах болгондоо оросын өөр өөр муж улсын бизнес эрхлэгчдийг оролцуулдаг. Ингэснээр хоёр улсын бизнес харилцаа  сайн төвшинд очих юм. Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг хурдасгах талаар Монгол Улс анхаарвал бидний бизнесийн харилцаа шинэ шатанд гарах юм” гэлээ.  

Үзэсгэлэнд 150 гаруй байгууллага оролцжээ

Энэ жилийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй байгууллага, ОХУ-ын 30, Солонгосын 11, Непалийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Конконгийн сувдан эдлэлийн компани гэх мэт 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм. ОХУ-ын бизнес эрхлэгч Даръяа “ Би энэ үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Энэ үзэсгэлэн зохион байгуулалт сайтай оролцсондоо тун таатай байна. Манай компани ундаа, компот, мах зэрэг бүтээгдэхүүний савалгааг хийдэг. Монголын зэх зээлийг маш их сонирхож тус үзэсгэлэнд оролцлоо. Бидний бодлоор танай зэх зээл өргөн боломжтой санагдлаа” гэсэн юм.  Үзэсгэлэн энэ удаа бие даан лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж үнэ төлбөргүй, тусгай цэг ажиллуулсан байв.Энэ нь жижиг бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох тэдний борлуулалтыг  нэмэгдүүлэх зорилготой байсан гэж зохион байгуулагчид онцлов. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 55 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 46 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 59 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 9 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин