Фукушимагийн сүүлчийн хүн

2013-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Фукушимагийн цөмийн цахилгаан станцтай тун ойрхон, хэнийх ч бус газарт нэгэн эр амьдардаг. Тэр бол 500 орчим амьтдын хамтаар амьдардаг 58 настай Кейго Сакамото юм. Сербийн чөлөөт гэрэл зурагчин энэ хүнтэй таарч цөөн үг солилцжээ.

-Та яагаад осол болж, цацраг идэвхт бодис нь алдагдсан цөмийн цахилгаан станцын хажууд амьдарч байгаа юм бэ?

-Би угаасаа энэ хавьд цомхон газар тариалан эрхлэж амьдардаг байсан. 2011 оны гуравдугаар сарын аймшигт цунамид миний талбай харьцангуй бага өртсөн л дөө. Тэр үед би ийм олон амьтан тэжээдэггүй байсан. Цөөхөн хэдэн нохой, тахиа, туулайтай байсан. Цунамигаас зугтсан хүмүүсийн амьтдыг цуглуулаад, дараа нь тэд үржээд ийм олон болчих­сон. Би өөрөө зугтаад явчих­сан бол энэ бүх амьтан байхгүй болох байсан.

-Таныг тэр гамшгаас зугтаалгүй үлдсэн цорын ганц хүн гэлцэж байна...?

-Би л лав үлдэж хэдэн амьтнаа чадах чинээгээрээ байшингийн дээд давхарт гаргасан. Энэ хавьд өөр хүн үлдэж байсныг хараагүй. Тэр гамшгийн дараа олон амьтан минь өлсөж үхсэн. Харин үлдсэн хэд нь хурдан үржсэн дээ. Хүмүүсийн орхисон олон амьтныг цуглуулсан. Тэдгээрийн дотор тарвага хүртэл байсан.

-Та энэ олон амьтнаа яаж тэжээдэг юм бэ, та чинь ганцаараа юм байна шүү дээ?

-Тийм ээ, би ганцаараа. Олон жил ганцаараа явж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асардаг ажлыг олон жил хийсэн. Дараа нь тэр ажлаа орхиж бяцхан газар тариалан эрхлэх болсон юм. Тэгээд л янз бүрийн амьтад цуглуулж суух болсон. Тэтгэврээрээ, энэ жаахан орлогоороо амьтдаа тэжээгээд л байдаг.

-Хоол хүнсэнд нь аль хэр мөнгө зарцуулах вэ?

-Сардаа нэг удаа зах орж нэг тн хоол, хүнс авдаг.

-Гамшиг болж байхад таныг эндээсээ яваач гэж хэн ч хэлээгүй гэж үү?

-Хэлсэн, одоо яв, наад бүх юмаа орхиод бушуу яв гэж байсан. Би яваагүй.

-Энэ олон амьтны орчин их бохир юм. Эрх баригчид хориг тавьдаггүй гэж үү?

-Манай ферм бараг уулан дээр байгаа биз дээ. Энд хэн ч ирдэггүй. Эрх баригчид бол ирэх ч үгүй. Хүмүүс намайг галзуу, солиотой, саа өвчтэй энэ тэр гэж янз бүрээр л ярьдаг. Энүүгээр явдаг ч хүн байхгүй. Фукушимагийн ажилчид л хааяа явж харагддаг юм.

-Хүмүүстэй харилцахгүй ганцаараа байх хэцүү юү?

-Би ганцаараа байгаад сурчихсан. Энэ амьтадтайгаа харилцаж, яриад дасчихсан юм. Энд намайг салахгүй дагаж явдаг 21 нохой байна. Энэ нохой Гэнши (цөм, атом) гэдэг нэртэй. Тэр яг цөмийн цахилгаан станцын ослын дараа төрсөн болохоор ийм нэр өгсөн юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

19 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

19 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

19 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

15 цаг 2 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 34 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 43 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 53 мин