Э.Сноуден-ийг хүссэн хүнтэйгээ уулзахыг В.Путин зөвшөөрчээ

2013-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Тагнуулын төв газрын экс шинжээч Эдвард Сноуденийг хүссэн хүнтэйгээ уулзаж болно, гэхдээ АНУ-ын ашиг сонирхолд хор хохирол учруулах үйлдэл хийхийг түүнд зөвшөөрөхгүй хэмээн Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков “Коммерсант” сонинд ярьжээ. “Сноуден хууль ёсны дагуу түр орогнох зөвшөөрөл авсны дараа Оросын газар нутаг дээр амьдарч байгаа. Тиймээс тэр хүссэн хүнтэйгээ уулзах эрхтэй. Бид үүнд саад тавьж чадахгүй. Гэвч Ерөнхийлөгч (В.Путин)-ийн тавьсан болзлыг тэр зөрчих ёсгүй” хэмээн Песков онцолсон байна.

Э.Сноуден өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Хонконгоос Москвад ирсний дараа Шереметьевогийн нисэх буудлын дундын бүсэд хоёр сар болсон юм. В.Путин түүнд улс төрийн орогнол олгож болно, гэхдээ хамгийн гол нь АНУ-ын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэсэн болзол тавьсан билээ. ТТГ-ын экс ажилтан эцсийн эцэст энэ болзлыг хүлээн зөвшөөрснөөр Москвагийн нисэх буудлыг орхиж, ОХУ-ын газар нутаг дээр хөл тавьсан юм.

Саяхан АНУ-ын тагнуулын албад Германы лидер Ангела Меркелийн гар утсыг 10 жилийн турш сонсож, тагнаж байсан тухай шуугиан дэгдсэн. Энэ мэдээллийг ОХУ Сноуденээс олж аваад санаатайгаар дэлхий нийтэд тараасан гэх мэдээлэл АНУ-ын хэвлэлүүдээр гарчээ. Гэвч Кремлийн төлөөлөгч энэ мэдээллийг эрс няцаалаа.

Эдвард Сноудений хуулийн зөвлөх Анатолий Кучерен “Миний үйлчлүүлэгч өөрт байсан тагнуулын нууц мэдээллийг бүгдийг нь Хонконгод байхдаа өөр хэвлэлд, эх сурвалжид хүлээлгэж өгсөн. Тэр Орост ирэхдээ ямар ч нууц баримт, материал авчраагүй” хэмээн ярьжээ. Гэвч өмгөөлөгч Кучерен хэд хоногийн өмнө ярихдаа, Сноуден бүгдтэй хамтран ажиллахад бэлэн байгаа, тэр Германы дээд шүүхэд мэдүүлэг өгөхөд ч бэлэн байгаа гэсэн билээ.

Харин Сноуден Оросыг орхин гарвал орог­нох эрх нь хүчингүй болох юм байна. Тэрээр Оросыг орхин Герман эс­вэл, өөр аль нэг улсад очвол баривчлагдах, саатуулагдах магадлал өндөр байгаа аж. “Ямар нэг улс орон Сноуденээс асууж тодруулах юм байгаа бол асуултаа илгээж болно. Хариу өгөх эсэхийг тэр өөрөө л шийднэ” хэмээн өм­гөөлөгч нь мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Германы Ногоон намын парламентын гишүүн Ханс-Кристиан Штробель ОХУ-д ирж Сноудентэй нууц уулзалт хийгээд буцжээ. Үүний дараа Штробель хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ, АНУ-ын тагнуулын албад Герман улсыг тагнаж чагнасан асуудлаар Эдвард Сноуден канцлер Ангела Меркель, Германы Прокурорын газар болон парламенттай хамтран ажиллахад бэлэн байна гэж онцолсон юм. АНУ Германы лидерийн гар утсыг олон жилийн турш чагнан тагнаж байсан нь ил болсноор германууд уур­лан хилэгнэж, энэ асууд­лыг Бундестагийн тус­гай комисс судлан дүгнэлт өгөхөөр болсон юм.

Энэ хооронд Цагаан ордны төлөөлөгч “Сноуден эх орондоо буцан ирж тагнуулын ноцтой хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Нууц мэдээллийг зөвшөөрөлгүйгээр дэлгэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж байна” хэмээн мэдэгджээ. Сноуден өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Орост орогнох эрх олж авсныхаа дараа нисэх буудлын дундын бүсийг орхиж ОХУ-ын газар нутаг дээр хөл тавьсан ч яг хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Аюулгүй байдлын үүднээс түүний амьдарч буй газрыг ихээхэн нууцалж байна. АНУ-ын тагнуулын маш нууц мэдээллийг задруулсан Сноуденийг шилжүүлж өгөхийг Вашингтон шаардсаар байна.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

23 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

23 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

23 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

15 цаг 6 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 29 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 47 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 39 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 57 мин