Имарт “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа

2019-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хамтран зохион байгуулдаг Монголын “ТОП-100 ААН”–ийг өргөмжлөн шалгаруулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө.
Тус шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг ба байгууллагуудыг борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн үндсэн 5 шалгуураар жил бүр шалгаруулдаг.
Имарт буюу Скайхайпермаркет ХХК улс орны эдийн засаг, нийгэм, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа. Нээлт хийсэн цагаас хойш жил алгасалгүй шалгарч байгаа ба жил ирэх тусам амжилтаа ахиулж энэ жил 10 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ. Манай компани одоогийн байдлаар нийт 1,122 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд үүний 503 нь 2018 онд бий болсон байна. Мөн энэ онд шинээр нээгдэх шинэ салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор 715 ажлын байр шинээр бий болж нийт ажилтны тоо 1808 болох юм. Мөн өдгөө дотоодын нийт 1,000-аад харилцагчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран ажиллаж Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоод, гадаадын хэрэглэгчдэд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах зорилгоор “MADE IN MONGOLIA” төслийг хэрэгжүүлэн үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажиллаж байна.   Эх сурвалж: http://company.e-mart.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин