Азийн орнуудын чуулган эхэллээ

2019-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-д Азийн олон орон оролцсон харилцан солилцоо, итгэл, хүндэтгэлийг баталгаажуулах зорилготой чуулган эхэллээ. Ерөнхийлөгч Ши Жиньпинийн нээж үг хэлсэн энэ чуулганд 47 орны 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тухайлбал, Грек, Шри Ланк, Камбож, Сингапур, Армен, Монгол, Узбекистан болон Засгийн газар, академи, харилцаа холбооны салбарын өндөр албан тушаалтнууд ирсэн байна. Чуулганы үеэр “Нэг зам, нэг бүс” төсөл нь энэ тивийн орнуудыг ойртож нөхөрлөхөд хувь нэмрээ оруулах, хоорондын зөрчлийг бууруулах, хамтран зэрэгцэн оршихын давуу талтай холбоотой нөхцөл байдлыг шинэчлэх талаар хэлэлцэх ажээ. Мөн оролцогчид хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гэрээг байгуулна гэж найдаж байгаа юм. Түүнээс гадна Азийн орнуудын соёл иргэншлийн талаар хэлэлцүүлэг чуулга, үйл ажиллагааг Бээжин болон Хятадын бусад хотод зохион байгуулна. Ингэснээр Хятадын урлаг, чухал газрууд, ёс заншил, үндэсний хоолны талаар таньж мэдэх боломжийг хүмүүст олгох  ажээ. Тухайлбал, Хятадын өв соёлын таван үзэсгэлэн,  20 гаруй орны бүтээл, тоглолт, бүжиг, театр болон үндэсний хоолны дээжийг танилцуулах юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.16  Пүрэв  101  (6068)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 23 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 23 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 22 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

21 цаг 13 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 26 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 31 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 36 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин