Ц.Нямдорж: С.В.Паушок өөрөө хэлэлцээр хийе гэж дарамталдаг байсан

2013-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Алтан Дорнод Монгол”-ын захирал асан, ОХУ-ын иргэн С.В.Паушокийн талаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр С.В.Паушокийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан өөрийг нь гүтгэж байна гэж үзжээ. Энэ талаар “МАН-ын XXVII Их хуралтай зэрэгцээд зохион байгуулалттай, захиалгаар С.В.Паушоктой ярилцлага хийсэн байна. ОХУ-ын иргэн С.В.Паушок, Монгол Улсын Засгийн газар хоорондын маргаан Арбитрийн шүүхэд байхад буюу  2008 оноос хэлэлцээр хийе гэх далд дарамтыг С.В.Паушок байнга үзүүлж байсан. Тухайн үед хуулийн хүрээнд маргааныг шийдүүлэхээр болсон юм.  Маргаан явсаар 2011 онд 168 хуудас бүхий Арбитрийн шүүхийн шийдвэр гарч, бүх асуудлыг Монголын талд нааштайгаар шийдвэрлэсэн. Үүнд дургүйцсэн С.В.Паушок Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, эмх замбараагүй байдал үүсгэх далд явуулга хийлээ” гэв. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Таныг С.В.Паушок “Алтан Дорнод Монгол” компанийн асуудалтай холбож байна.  Ямар үндэслэлээр ийм  ярилцлага өгсөн гэж үзэж  байна вэ?

-С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил бид дөрвийн нэрийг ярилцлагадаа дурдсан байсан. Энэ маргаан С.Баярын Засгийн газраас эхлээд Сү.Батболдын Засгийн газрын үед дууссан учраас тэгж ярьсан байх. Намайг тэдний гар хөл, тэр байтугай аллага зохион байгуулсан гэсэн байна лээ. Машинаа барьж яваад  нас барсан хүний үхэлд буруутгасан  байгаа юм.

-МАН-ын Их хурлын үеэр зориуд ийм ярилцлага гаргалаа гэж хэлэх гээд байна уу?

-С.В.Паушок бол гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор 1.5 тонн алтыг хадгалж татвар төлөхөөс зайлсхийсэн хүн. Харин би Хууль зүйн сайд байхдаа энэ асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлүүлсэнд С.В.Паушок хорсч яваа.

-С.В.Паушок Монголын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан. Түүнийг хилээр гаргахад хууль хяналт, хил гаалийнхан тусалсан гэж яригддаг?

-Намайг 2008 онд Хууль зүйн сайдаар ирэхэд С.В.Паушок хилээр гарчихсан байсан. Хууль хяналтынхан оролцсон эсэх нь баримтаар нотлогдоогүй. Ер нь Монгол Улсын хил хамгаалахад амаргүй. Хоёр хөрштэй 10 мянга гаруй км газраар хиллэсэн. Газар нутгаа сайн мэддэг нутгийн хүнтэй танилцахад л хилээр гарчих боломжтой гэдэг ойлголтыг надад өгсөн.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 12 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 12 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 12 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 12 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 12 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 12 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 12 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 12 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 12 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 12 мин