Тайландын топ баячуудын хөрөнгийн хэмжээ буурчээ

2019-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Ганцхан жилийн өмнө өсөлтөөрөө гайхуулж байсан Тайландын баячууд энэ онд тийм ч өндөр хүлээлт өвөрлөхгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулийн таагүй уур амьсгал дээр нэмээд эдийн засгийн уналт нүүрлэснээр үндэсний валют бахт нь “Форбес” сэтгүүлээс хамгийн сүүлд тооцоолсноос бараг долоон хувиар унасан байна. Өнгөрсөн жил тус улсын тэрбумтнуудын нийт хөрөнгө 162.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол өдгөө 160.5 тэрбум болжээ. Үндэсний хөрөнгөтнүүдийн таамаглаж буйгаар энэ жил тэдний бэл бэнчин ямар нэг хэмжээгээр “ууршина” гэж харж байна. Энэ бол топ дөрвөн хөрөнгөтний урьдчилсан төсөөлөл. Улсдаа хамгийн бийлэгжүү групп хэмээгдсэн Charoen Pokphand-ын Chearavanont-ын ах дүүсийн хөрөнгө 29.5 тэрбум ам.долларын тэрбумтнуудын эхний жагсаалтад багтаж байна. Группийн ерөнхийлөгч Charoen Pokphand Foods салбар компаниийн ажлыг удирдахаа болих хүсэлтээ өнгөрсөн сард гаргасан юм. Гэвч жагсаалтын гуравдугаарт бичигдсэн гишүүдийн хөрөнгө жилийн өмнөхөөсөө харин ч өсчээ. Хөрөнгө нь хамгийн их өссөн бизнесмэн бол эрчим хүчний салбарын магнат Сарат Ратанавади юм. Түүний хөрөнгө жилийн дотор 1.8 тэрбум ам.доллараар өссөн нь анх удаа айргийн тавд багтах боломж олгожээ. Түүний “Gulf Energy Development” компанийн хувьцааны ханш өнгөрсөн жилийн хугацаанд 57 хувиар өсч, орлого нь хоёр дахин нэмэгдэж 628 сая ам.долларт хүрсэн юм. 128 жилийн түүхэй энергийн ундаа үйлдвэрлэгч Osotspa компани хөрөнгө ч бас чамлахааргүй өсчээ. Энэхүү компанийг тус улсын поп дуучин Осоцпа үндэслэн байгуулжээ. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

3 цаг 51 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

3 цаг 51 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

18 цаг 50 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

19 цаг 40 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

20 цаг 53 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

20 цаг 59 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин