Байгалийн чанадад монгол хэлний жилийн нээлт болов

2019-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Нээлтийн ёслолын төгсгөлд Байгалийн чанадын хязгаар болон Монгол улсын Дорнод, Хэнтий аймгийн соёлын байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав-
Д.ЭНХЭЭ Өнгөрсөн лхагва гаригт Монгол хэл, соёлын жилийн нээлтийн ёслол Байгалийн чанадын хязгаарт Чит хотын драмын театрт болов. Концертыг “Забайкалье” чуулга “Калинка” хэмээх орос ардын дуугаар эхэлсэн бол дараа нь “Хан Хэнтий” чуулгын хөгжимчин монгол ардын үндэсний хөгжим – морин хуурын аялгууг үзэгчдэд толилуулав хэмээн ТАСС-ын сурвалжлагч мэдээлжээ. "Байгалийн чанадын хязгаар Монгол Улсын хилийн бүс нутгийн Дорнод, Хэнтий аймгуудтай тогтоосон эртний бат бэх харилцаа холбоотой. Бид худалдаа, хөдөө аж ахуй байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажилладаг. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид үргэлжилж, Байгалийн чанадад Монголын хэл, соёлын жилийн арга хэмжээнүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн тус хязгаарын дэд тэргүүн Аягма Ванчикова хэлжээ. Ёслолын ажиллагаа эхлэхийн өмнө драмын театрын завсарлагааны танхимд 1939 оны үйл явдалд зориулсан “Халхын голын тулалдаан” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Баярын концертод Монгол Улсын аймгуудын уран бүтээлийн хамт олон оролцож, үндэсний дуу, бүжиг, монголчуудын үндэсний хөгжмийн зэмсгээр тоглож үзүүлэв. Аугаа их Эх орны дайнд оролцогчдын дурсгалд зориулж хөрш улсын зочид дайны үеийн дууны попурри  (цомог) дуулав. Байгалийн чанадын хязгаар болон Монгол Улсын Дорнод аймгийн соёлын байгууллагын хооронд санамж бичигт гарын үсэг зурснаар нээлтийн ёслол өндөрлөсөн байна. 2018 оныг Монгол Улсын Дорнод, Хэнтий аймагт Орос хэл, соёлын жил болгон зарласан. Энэ жилийн туршид Монголын Чойбалсан, Чингис хотуудад оросын киноны болон орос – монголын найрамдлын өдрүүд болж өнгөрсөн. Байгалийн чанадын уран бүтээлийн хамтлагууд Монголд зочилж тоглосон. Хөрш орны оршин суугчдад Сибирийн казакуудын болон хуучны хүмүүсийн соёлын үзэсгэлэнг танилцуулжээ. 2019 онд мөн ийм арга хэмжээ Байгалийн чанадад болно. Хэнтий аймаг Монгол Улсын зүүн хойт хэсэг, Дорнод аймаг энэ улсын зүүн хэсэгт оршдог. Эдгээр аймаг хоёулаа Байгалийн чанадын хязгаартай хиллэдэг. Тэнд 134 мянга орчим хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 4,5 орчим хувь нь амьдардаг. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

3 цаг 43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

3 цаг 43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

18 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

19 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

20 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

20 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

20 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин