Дэлхийд: Долоо хоногийн тойм

2019-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД

2019-05-06

1.АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 10-наас БНХАУ-ын олон бараанд ногдуулах татвараа 10-25 хувиар нэмнэ гэж мэдэгдэв. 2.Израйль, Палестин Египет улсын зуучилснаар Газын чөлөөт бүсэд гал зогсоохоор тохиролцсон гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. 3.Украйны шинэ Засгийн газар одоогийн ерөнхийлөгч Петро Порошенкогийн НАТО болон Европын холбоонд тус улсыг элсүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ гэж шинэ ерөнхийлөгч Владимир Зеленьскийгийн багийн гишүүн Святослав Юраш мэдэгдэв. 2019-05-07 4.Фэйсбүүк компани Украйнд болж байгаа үйл явдлын талаар мэдээлж байсан ОХУ-ын хуурамч 100 орчим цахим хаягийг устгасан гэж мэдээлсэн байна. 5.Японы Гадаад хэргийн сайд Таро Коно  тус улсын шинэ хаанчлалын Рейвагийн эрин үед эзэн хааны Засгийн газар ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж буйгаа илэрхийлэв. 6.Тайландын нийслэл Бангкок хотод эзэн хаанаар Ваджиралонгкорныг хаан ширээнд залах ёслолд заан оролцсон жагсаал болсныг тус улсын үндэсний телевив мэдээллээ. 7.Сирийн  Хама, Идлиб мужийн хооронд өнгөрсөн сарын 29-нд болсон тулалдааны улмаас долоо хоногийн хугацаанд тус улсын 150 мянган иргэн гэрээ орхин дүрвэсэн байна.

 2019-05-08

8.Бээжин Ирантай байгуулсан цөмийн гэрээнд гарын үсэг зурсан орнуудыг өгсөн амлалтаа биелүүлэхийг уриалсан гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан мэдэгджээ. 9.Эрүүл мэндийн “The lancet” сэтгүүлийнхний 189 оронд явуулсан судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн амын 50 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг болно. Харин Иранд согтууруулах ундаа хэрэглэдэггүй иргэдийн тоо 40 хувь хүртэл буурна гэж бичжээ. 10.Шоронд хоригдож байгаа Испанийн Каталон  мужийн салан тусгаарлах хөдөлгөөний таван удирдагч өнгөрсөн сарын 28-нд болсон сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдсон учраас үүргээ гүйцэтгэхийн тулд суллахыг хүссэн хүсэлт гаргасан байна. 2019-05-09 11.Бразилийн олон их сургуулийн оюутнууд ерөнхийлөгч Жайр Болсонаругийн Засгийн газар дээд боловсролд олгодог төсвийг 30 хувиар бууруулсныг эсэргүүцэж жагсчээ. 12.Москва хотын Улаан талбайд Германы фашизмыг ялсны 74 жилийн ойд зориулсан баярын жагсаалд 160 орчим цэргийн нэгж техник, 13 мянган цэрэг оролцсон байна. 13.Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан зургаан машиныг Донбасс муж руу илгээсэн гэж Украйны гаалийн албаныхан мэдээллээ. 14.Хойд Солонгос саяхан пуужин харвасан нь Өмнөд Солонгосын санааг зовоож байна. Мөн энэ нь Солонгосын хойг дахь зөрчлийг намжаахад туслахгүй гэж “Ёнхап” агентлаг мэдэгджээ. 2019-05-10 15.АНУ Пхеньянд тавьсан хоригийг зөрчсөн гэж сэжиглэгдсэн Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулсан гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлэв. Энэ байгууллагын мэдээлснээр “Wise Honest” хөлөг онгоц нь АНУ, НҮБ-аас тээвэрлэхийг хориглосон нүүрс ачсан байсан аж. 16.Венесуэлийн эрх баригчид өнгөрсөн хоёрдугаар сараас хаасан Бразилтай хиллэдэг усан, агаарын замын хилийг дахин нээхээр шийдвэрлэсэн гэж мэдэгджээ. 17.Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо тус улс дахь хямралыг шийдвэрлэж байвал АНУ-ыг хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрнө гэж Италийн “La Stampa”сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 18.АНУ  2020 онд Нью Йоркт болох цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх талуудын чуулганы бэлтгэл хороонд багтсан ОХУ-ын гишүүдэд виз олгохоос татгалзжээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх департаментын дарга Владимир Ермаков мэдээлсэн байна. 2019-05-11 19.БНХАУ-ын дэд сайд Лю Бээжин, Вашингтоны хооронд хийсэн худалдааны хэлэлцээрийн дараа энэ хоёр оронд тулгарсан олон асуудлыг зөвхөн хамтран ажилласнаар шийдвэрлэнэ. Тиймээс хамтран ажиллах ёстой гэв. 20.Афганистаны зэвсэгт хүчнийхэн тус улсын Кундуз хотын Талибаны шоронгоос 10 жирийн иргэнийг сулласан гэж мэдээлсэн байна. 21.Өмнөд Америкийн нийтийн худалдааны орнууд (Меркосур), Европын чөлөөт худалдааны холбоо энэ долоо хоногт Буэнос Айрест хийсэн 13 зүйлтэй чөлөөт худалдааны хэлэлцээрт оролцсон төлөөлөгчид долоон зүйлд нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

26 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 22 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 29 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин