Танд хэрэгтэй зөвлөгөө: Чихрийн шижинтэй хүмүүсийн заавал хэрэглэх ёстой есөн хүнс

2019-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Чихрийн шижинг эрт үед нь оношлох, өвчин туссан хүмүүсийг эмчлэх эм, тариа байдаг ч шууд богино хугацаанд бүрэн эмчлэх боломжгүй. Харин хамгийн зөв эмчилгээ бол эмчийн хяналтад орж эмчлүүлэхээс гадна өдөр бүр иддэг хоол, хүнсний дэглэм барьж удаан хугацаанд тууштай хичээллэвэл бүрэн эдгэрэх боломжтой аж. Анагаах ухаан нэгэнт үүнийг зөвшөөрч чихрийн шижинтэй хүмүүс төдийгүй чихрийн шижнээс сэргийлэхийн тулд эм, тариа гэхээсээ илүү хоол, хүнсний хатуу дэглэмээр эмчлэхийг санал болгодог. Чихрийн шижний анхан, дунд, хүнд шатны өвчтэй хүмүүст дараах мэдээллийг хүргэж байна. Эрдэмтэд ийм өвчтэй хүмүүсийн хүнсэндээ тогтмол, заавал хэрэглэж байх ёстой есөн хүнсний жагсаалтыг гаргажээ. Эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэснээр цусан дахь чихрийн агууламж аажмаар багасч, инсулины хэмжээ тогтворжиж өвчтөний цус цэвэршиж, эрүүлжиж эхэлдэг байна. Мөн маш бага бүтээгдэхүүнээс өөрийн биед шаардлагатай уураг, аминдэмийг авч, хүний биеийн дархлаа төлжин сайжирч сахарын агууламжийг устгадаг аж.
  1. Шош буурцаг. Өдөрт ½ цайны аяга буурцаг хүнсэндээ хэрэглэхэд хангалттай. Буурцаг нь уураг төлжүүлэхээс гадна магни, кальцийн агууламж өндөр байдаг.
  2. Хар ногоон өнгөтэй навчит ургамлыг хүнсэндээ хэрэглэж сураарай. Тухайлбал, бууцай, буржгар байцаа, цэцэгт байцаа нь олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулдаг.
  3. Жимс. Жимсэн дотроос ялангуяа, бэрсүүт жүрж, жүрж, нимбэг, лайм жимсийг өргөн хэрэглэх нь үе мөч, шөрмөс таталтанд сайн бөгөөд С аминдэмийг ихээр агуулдаг. Мөн нэрс, гүзээлзгэнэд антиоксидант, аминдэм, эслэг агуулдаг учраас зууш амттан болгож хэрэглэж байгаарай.
  4. Улаан төмс. Энгийн төмснөөс илүү улаан төмсийг долоо хоногт 1-2 ширхэгийг хүнсэндээ хэрэглээрэй. А витамин ихтэй бөгөөд цардуулын агууламж нь хүний биеийн дутагдлыг нөхдөг.
  5. Улаан лооль. Онцгой аминдэм, шим тэжээлтэй. Та хүссэнээрээ боловсруулж идэж болно. Түүхийгээр нь эсвэл зууш хийж, улаан лоолийн шүүсийг нь ууж болно. Аминдэм Е, С агуулдаг.
  6. Загасны мах. Ялангуяа, яргай загасны махыг сонгоорой. Гэхдээ хуурч, шарж идэхээс татгалзах ёстой. Загасны мах нь омега-3 агуулдаг учраас чихрийн шижний эсрэг сайн эмчилгээ болно. Гэхдээ долоо хоногт 200-400 гр загасны мах хэрэглэх нь зүйтэй.
  7. Бүхэл үр тариа. Үүнд хивэг, бор гурил, гурвалжин будаа, хөц будаа, улаан буудай орно. Эдгээрээр хийсэн талх, нарийн боов төдийлөн ач тусаа өгөхгүй. Харин түүхийгээр нь авч хоол хийж хүнсэндээ хэрэглэж сурвал онцгой үр дүнтэй эмчилгээ болно. Эдгээр үр тариа, буудай нь шим тэжээл, магни, омега-3, фоли гэсэн аминдэмийг агуулж сахарын агууламжийн эсрэг хүчтэй өдөөгч болдог байна.
  8. Самар. Бүх төрлийн самар болон маалингын үр сонгож хэрэглэж болно.
  9. Сүү, тараг. Цагаан идээ нь яс бэхжүүлдэг. Тиймээс чихэргүй цэвэр тараг, сүү хэрэглэж сураарай. Кальцийн агууламж нь таны яс, шүдийг бэхжүүлдэг. Мөн Д витамины агууламжтай.
Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр хүнсэндээ ягштал хэрэглэж сураарай. Ихэвчлэн бүхэл тариа, хөц, гурвалжин будаа, загасны мах, ногоон байцаа, улаан лоолийг ашиглаж шөл, хуурга хийхдээ оливын тосыг хэрэглээрэй. Бор гурил, байцаагаар цуйван хийж идэж болно. Эх сурвалж www.polit.mn 
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин