

Ядуурлыг бууруулна
Ядуурлыг тал хувиар бууруулахаар төлөвлөснөөр 2024 онд амьжиргааны түвшингээс доош орлоготой иргэдийн тоо нийт хүн амын 6.6 хувь болох ёстой ажээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нялх хүүхэдтэй гэр бүлд сар бүр төлбөр бэлнээр олгох. Тухайлбал, Хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэхийг дэмжих, цэцэрлэгүүдэд нэмэлт хүүхэд харах байрыг бий болгох. -Нийгмийн аюулгүй байдлын мэдээллийг ашиглаж орон нутгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тэлж өргөжүүлэх -Бүс нутаг дахь ядуу гэр бүлийн бүртгэлийг хийх ажлыг зохион байгуулах, ядуурлаас ангижруулах тусгай хөтөлбөрийг батлах -2021 оноос шинэ үндсэн хөрөнгийн мэдүүлгийг бий болгох Гэхдээ ядуурлыг бууруулах арга хэмжээ нь эдийн засгийн тогтвортой хөгжилгүй байхгүйгээр хэрэгжих боломжгүй гэж баримтад бичжээ. Харин ОХУ-ын Засгийн газар тус улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээ сүүлийн хоёр жилд 1.5 2.5 хувийн хооронд тогтворжсон болохыг онцолсон байна. Гэхдээ эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг таван орны нэг болохын тулд энэ салбарын үзүүлэлт нь гурван хувиас бага зэрэг илүү байх шаардлагатай аж. Баримтад энэ өсөлтийн хэмжээ нь дэлхийд худалдан авах чадвараараа эхний тавд бичигддэг Герман, ОХУ-ын хоорондын худалдан авах чадварын харьцааны ялгаатай нөхцөл байдлыг бууруулахад хангалттай. Мөн энэ жагсаалтын VII бичигддэг Индонез улсаас зайгаа барих боломжийг олгоно гэж бичсэн байна. Олон улсын валютын сангаас гаргасан тооцоогоор ОХУ нь одоогоор худалдан авах чадвараараа VI бичигддэг байна. Харин ОХУ-ын Засгийн газар 2023 онд жагсаалтын V бичигдэнэ гэж найдаж байгаа аж. Гэвч Олон улсын валютын сан ОХУ V байрыг эзэлдэг Германтай зэрэгцэнэ гэж итгэхгүй байгаа талаар Оросын “RBC” агентлаг бичжээ. Мөн энэ сангийн мэргэжилтнүүд Индонези улс 2024 онд ОХУ-ыг худалдан авах чадвараараа гүйцэж түрүүлнэ. Ингэснээр ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны жагсаалтын VII байрт бичигдэнэ гэж таамаглаж байгаа юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.5.10 Баасан №97 (6064)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00