Волгоградад онц байдал зарлажээ

2013-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин


Б.БАРС

ОХУ-ын Волгоградын мужийн захирагч С.Боженовын захирамжаар тус мужид  15 хоногийн хугацаатай онц байдал тогтоосон байна. Хоёр өдрийн өмнө амиа золиослогч террорист эмэгтэй Волгоград хотын 29 дүгээр чиглэлийн автобусанд бөмбөг дэлбэлэхэд долоон хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан билээ.

Онц байдал үйлчлэх хугацаанд тус мужийн удирдлага иргэдийн аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд юуны түрүүнд хүн ихээр цуглардаг газрууд, Волгоград хотын олон улсын нисэх буудал, төмөр зам, усан зам болон автомашины вокзалуудад цэрэг, цагдаагийн эргүүл гаргахаар болжээ. Үүнээс гадна тус муж руу орох гарах бүх тээврийн хэрэгслийг шалгах шийдвэр гаргасан байна. 

Мужийн захиргаа амиа алдсан хүмүүсийн ар гэрт нэг сая, хүндээр шархадсан иргэдэд 400 мянга, хөнгөн шархадсан хүмүүст 100 мянган рубль тус тус олгохоор болжээ. Волгоградад одоо гурван өдрийн гашуудал зарлаад байгаа аж.

Автобусанд бөмбөг дэлбэлэн амиа алдсан террорист эмэгтэйг Наида Асиялова гэгч болохыг тогтоожээ. Тэрээр Дагестаны дээрмийн бүлгийн гишүүн Дмитрий Соколовын эхнэр байсныг ч мөн нотолсон байна.

Буйнакск хотын уугуул Наида Асиялова нь 30 настай, ясны эдгэршгүй өвчин туссан нэгэн байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Дагестаны дээрмийн бүлгийн хамаатан саднуудаар амьдарчээ. Түүнийг бага байхад эцэг нь өөд болж, эхтэйгээ гурван жилийн тэртээгээс бүх холбоо харилцаагаа тасалсан аж. Тэрээр бүлэглэлдээ шинэ гишүүдийг элсүүлэхээс гадна холбоо баригчаар ажиллаж, дээрэмчдийн эхнэр, бэлэвсэн эхнэрүүдэд мөнгө хуваарилах үүргийг давхар гүйцэтгэдэг байсан гэнэ. 

Түүний нөхөр Дмитрий Соколов өөрөөс нь арав дүү бөгөөд Москвагийн орчимд амьдарч байгаад лалын шашин, зэр зэвсэг, тэсрэх бөмбөг сонирхож эхэлснийхээ дараа Наида Асияловатай танилцжээ. Чухам түүний ятгалгаар Дмитрий Соколов гэрээсээ дайжин Дагестаныг зорьж, дээрмийн бүлэглэлд нэгдсэн бололтой. Дагестанд хөл тавиад тэрээр Абдул Жаббар нэр авч, хорлон сүйтгэх ажиллагааны сургалтад хамрагдсаны дараа Махачкалагийн террорист бүлгийн гол гүйцэтгэгчдийн нэг болсон байна.

Түүнийг энэ оны тавдугаар сарын 25-нд Махачкала хотод болсон террорист ажиллагаанд хамаатай гэж үздэг. Тэгэхэд Дагестаны Дотоод явдлын яамны барилгын үүдэнд амиа золиослогч эмэгтэй Мадина Алиева бөмбөг дэлбэлж, хоёр хүний аминд хүрэн 11 хүнийг шархдуулсан билээ. Дмитрий Соколов Мадина Алиеваг ч, өөрийн эхнэр Наида Асияловаг ч бэлтгэсэн байх магадлал их ажээ.

Волгоградад гэгээн цагаан өдөр болсон террорист ажиллагааны дараах шөнө үл мэдэх этгээдүүд тус хотод байдаг лалын сүмийг шатаахаар оролдсон байна. Тэд сүмийн барилга руу бензинтэй лонхнууд шидэн гал түймэр дэгдээжээ. Гал түймэртэй тэмцэх газрынхан галыг шуурхай унтраасан бөгөөд гэмт этгээдүүдийг хараахан саатуулж чадаагүй байгаа юм.

Ийнхүү Волгоградад болсон террорист ажиллагааны уршгаар үндэстэн, шашинтан хоорондын мөргөлдөөн үүсэх аюул бодитойгоор нүүрлэсэн тул мужийн захирагч С.Боженов байдлыг намжаах үүднээс онц байдал тогтооход хүрсэн нь илт.

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

20 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

20 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

20 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

15 цаг 4 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 27 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 35 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 45 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 36 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 54 мин