Ч.Содномцэрэн “хөл нүцгэн” таваргаж, АН-ынхан бухимдав

2013-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Увсын хоёр гишүүний мандатыг хүчингүй болгуулахаар Д.Нямхүү тэргүүтэй АН-ын гишүүд нутгийн иргэдээр “хүч нэмэгдүүлэн”  зүтгэсэн ч гурван шатны шүүх тэдний гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн билээ. Зунжин, намаржин ярьж, бичсэн асуудал ийнхүү цэглэгдсэн ч “Манай нам засаг барьж байж, даанч дээ” гэсэн гоморхол эцэслэгдсэнгүй. Хэн хэнээ буруутгаж нам дотроо хэсэгтээ л  хэл ам болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн дундуур СЕХ-нд хариуцлага тооцох, тэр тусмаа намын томилолтыг “огоорсон” Ц.Содномцэрэнг огцруулах ёстой гэсэн мессэж бүлэглэл, фрак­цуудын хооронд өрнөжээ. Үүний эхлэл нь намын удирдлагуудаас СЕХ-нд юу хийх ёстойг нэг­бүрчлэн зааварчилж нэг ёсондоо хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгслээр “хи­чээл заасан”-аар цааш  давалгаажээ. АН-аас СЕХ-г буруутгаж буй үндэслэл нь Увсын хоёрын УИХ-ын гишүүний  үнэм­лэхийг  хурааж авалгүй хүлээзнэсэн нь буруу байсан хэмээн үзэж буй. Тиймээс энэ үүргээ хуулиар далайлгаж байгаад нэр төртэй хэн шиг гүйцэтгэхийг СЕХ-нд  сануулаад байна. АН-ын генсек Ц.Оюундарийн ил тод заасан тэрхүү “хичээл”-ээр бол  тус нам ямар нэгэн ид шид бүхий гуталтай болж  амжсан. Тэрхүү гутал нь Сонгуулийн шинэчилсэн хууль гэнэ. Түүнийг өмсөхөд л нүд ирмэхийн зуур хүссэнээ биелүүлж, зорьсноо гүйцээдэг гэ­сэн ойлголт төрж буй. Түүгээр барахгүй одоо тэрхүү “гутал”-ыг СЕХ л өмсч үзэх  үлдээд байгааг шуудхан тулгажээ. Биелүүлэхгүй бол дараагийн алхам нь тодорхой.  Үүнийг улстөрд хал үзэж, халуун чулуу долоосон Ч.Содномцэрэн тун сайн ойлгож буй биз ээ. Гэтэл гэрийн даалгавар өгснөөс хойш долоо хоног өнгөрчихөөд байхад тэрээр намынхаа удирдлагуудаас санал болгосон гутлыг өм­сөл­гүй “хөл нүцгэн” таваргаж, олон хүнийг бухимдуулсан сурагтай.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 29 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 33 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 33 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин