-En+ Group Сибирьт экологийн чиглэлээр үйлдвэрлэл хөгжүүлж байна-
ИГОРЬ ФЕКЛИСТОВ
“Байгалд үйлдвэрлэв” ээлжит үзэсгэлэн худалдаа саяхан Эрхүүд болж өнгөрөв. Бүх улс орон даяар өчнөөн олон үзэсгэлэн худалдаа болдог. Харин энэ удаагийн үзэсгэлэн худалдааны өвөрмөц онцлог нь Байгал нуурын эрэг орчмын оршин суугчид өөрсдийн гараар бүтээсэн бүтээгдэхүүнээ лангуун дээр дэлгэж үзүүлсэн явдал юм. Экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үзэл санааг сайн мэддэг хүмүүс гэсэн үг. En+Group бол иймэрхүү санаачилгыг дэмждэг цөөхөн компанийн нэг.Том бизнес, Байгал нуурын хүмүүс хамтарч “Ариун далайн” эргээрх амьдралыг хэрхэн өөрчилж сайжруулжбайгааг “КП” тодруулжээ.
Туршилт амжилттай болжээ
Ийм туршилт улс орны өөр хаана ч бараг байхгүй. Ер нь Байгал нуурын эргээр амьдрах аз завшаан хүн болгонд олдохгүй. Нуураа, хүрээлэн буй орчноо бүхэлд нь хадгалж хамгаалах экологийн чиглэлээр санаа зовж байгаа хүн энд амьдарч байгаа хүмүүсийн дунд тийм ч олон биш.
“Байгалд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дийлэнх нь 2012 оноос хойш En+Group компани болон “Сибирийн газар шорооны сэргэн мандал” сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Экологийн үйлдвэрлэлэрхлэх сургууль” (ШЭПР) төслийн төгсөгчид юм байна.
-2011 онд бид En+Group компанид экологийн хэд хэдэн төслийн саналаа танилцуулсан юм. Компани эрсдлээс айлгүй “Экологийн үйлдвэрлэлэрхлэх сургууль” (ШЭПР) төслийгдэмжихээр сонгосон. ОХУ-д ийм төсөл өнөөг хүртэл хаана ч байхгүй. Энэ бол цэвэр тунгалаг усны туршилт байсан, маш амжилттай болсон хэмээн сангийн ерөнхийлөгч Елена Творогова өгүүлэв.
“Экологийн үйлдвэрлэлэрхлэх сургууль” (ШЭПР) гэж чухам юу болох, төслийн өвөрмөц онцлог нь юунд оршдог вэ? Өнөөдөр энэ бол Байгал нуурын эмзэг эко тогтолцоо, хүрээлэн буй орчны төлөв байдалд санаа зовдог үзэл бодолтой хүмүүс цуглардаг төв болж хувирчээ. Өөрийнхөө аж амьдралыг өөрчлөх, манай гаригийн хамгийн том нуурандаа ямар нэг байдлаар тус нэмэр болох хүсэл тэмүүлэлтэй хүмүүс төслийн хүрээнд чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Үүнээс гадна “Экологийн үйлдвэрлэлэрхлэх сургууль” (ШЭПР)-ийг төгсөгчид Эрхүү муж, Буриад улсын хотуудад 2015 оноос үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулж, дутагдаж гачигдаж байгаа хүмүүст хувцас хунар, ахуйн зориулалттай эд хогшил, эзэнгүй золбин гэрийн тэжээмэл амьтдын асрамжийн газарт хоол тэжээл цуглуулах, цэнэг нь дууссан жижиг зай, дахин ашиглах боломжгүй хуучин техникийг устгалд оруулахаар холбогдох газарт тушаах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн “Экологийн үйлдвэрлэлэрхлэх сургууль” (ШЭПР) бол экологийн үйлдвэрлэл эрхлэлтийг хөгжүүлэх, амьдралыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмээг хэрэгжүүлэх чиглэсэн зорилготой ажлын тогтолцоо юм. Экологийн үйлдвэрлэл эрхлэх төсөл боловсруулах ажлын чухал нь юунд орших бол?
-Байгал нуурын орчимд явуулж байгаа бизнесийн онцлогийн нэг нь үйл ажиллагаа тогтоосон хязгаартай, үйлдвэрлэл эрхлэхэд хориглосон төрлийн жагсаалт байдаг. Гэхдээ энэ тухай Байгал нуурын орчмын газар нутаг дахь экологийн төв бүсийн хүн амын 50 хүрэхгүй хувь нь мэддэг, дөнгөж 2-3 хувь нь учрыг ойлгодог. Хууль тогтоомж зөрчихгүйгээр амьдралд хэрэгтэй хөрөнгө мөнгө олох ажил хийхийн тулд Байгал нуурын эргээр амьдардаг хүмүүс (120 мянга гаруй)тогтоосон хязгаарлах дэглэмийг сахиж, орчин нөхцөлд дасан зохицох ёстой. Энд үнэндээ зөвхөн экологийн үйлдвэрлэл л боломжтой хэмээн Елена Творогова тайлбарлав.
-ОХУ-д ийм төсөл өнөөг хүртэл хаана ч байхгүй. Энэ бол цэвэр тунгалаг усны туршилт байсан, маш амжилттай болсон хэмээн сангийн ерөнхийлөгч Елена Творогова өгүүлэв. Андрей МАКСИМОВЫН гэрэл зураг
Творогова 2011 онд Новосибирскийн нийгмийн үйлдвэрлэлэрхлэх сургуулийн чуулганд оролцжээ. Үүнээс хойш хэдэн сарын дараа Эрхүүд болсон Байгалийн эдийн засгийн форум дээр Елена Творогова болон түүний хамтран зүтгэгчдийн үзэл санааг сонирхсон En+ компанийн төлөөлөлтэй нутгийн санаачлагч идэвхтэй хүмүүс уулзсан байна. Ингээд 2012 онд Байкальскт (Эрхүү муж) “Экологийн үйлдвэрлэлэрхлэх сургууль” (ШЭПР)-ийн анхны чуулга уулзалт болж өнгөрсөн.
“En+ тэй тогтоосон түншлэл урт хугацааны, оршин тогтнох чадвартай, үр ашигтай болсон хэмээн “Сибирийн газар шорооны сэргэн мандал” сангийн тэргүүн итгэл төгс байна. “Сургуулийн” хүрээнд бид үйлдвэрлэл эрхлэх боломжтой хүмүүсийн хуучирсан сэтгэлгээг өөрчилж, үйлдвэрлэл эрхлэнгээ байгалиа хэрхэн хамгаалахыг харуулж байна” хэмээн тэрээр онцлов.
Түншүүд нь ч түүний өөдрөг үзэл бодлыг хуваалцав. En+Group-ийн олон нийттэй харилцах захирал Татьяна Драчукийн хэлснээр төсөл эхэлж байх үед “Эрхэлсэн ажилдаа, байгал орчинд, нуурандаа чин сэтгэлээсээ хайртай хүмүүсБайгал нуурын эрэгт олдоно” гэдэгт итгэлтэй байсан ажээ.
-Тэднийг дэмжих, бүс нутгийн хөгжилд чухал, түүний соёлын болон байгалийн ховор нандин өвийг хадгалж хамгаалахадхэрэгтэй санаа бодлыг эрж олж, амьдралд хэрэгжүүлэх боломжийг тэдэнд олгох явдал чухал байсан – хэмээн тэрээр онцлов.
“Төслийг ургуулахад” туслах
Долоон жилийн өмнө Байкальскт “Экологийн үйлдвэрлэл эрхлэх сургууль” (ШЭПР)-ийн анхны чуулга уулзалт болж төслийн зохиогчид экологийн үйлдвэрлэл эрхлэх гэж юу болох талаар нарийн учрыг тайлбарлаж, таниулж байсан.
“Ийм хоршоо үг байдгийг хэн ч мэдэхгүй, түшмэд байтугай экологичид хүртэл мэдэхгүй байсан. Надад “Бизнес бол дайсан, энэ бол экологийн гамшиг” гэж хэлж байлаа. Дэлхийн туршлагаас эшлээд ч нэмэр болоогүй. Экологтой холбоотой үйлдвэрлэл амжилттай эрхэлж байгаа кейсийн жишээг бид тэвчээртэй эрж хайсан, энэ чиглэлд хамаатай ухагдахуунуудыг орчуулж, нутагшуулсан, үзэл бодол нэгтнүүдийг бүрдүүлж цуглуулсаар байсан... Энэ бүхэн En+ санхүүжүүлж, шинжээч, сайн дурынхны сэтгэл гаргасан хөдөлмөрөөр нэмж баяжсан түншлэлийн төсөл бий болгоход 100 хувь нэмэр болсон” хэмээн Елена Творогова дурсан өгүүлэв.
Зохион байгуулсан чуулга уулзалт бүрээс оролцогчдын дэвшүүлж танилцуулсан бизнес санааны тоо өсөн нэмэгдсээр ирсэн. Тухайлбал, гуравдугаар сард болсон сүүлийн чуулга уулзалт дээр орон нутгийн техникумын залуучуудын “зохиомол” санаанаас бусад бүх төсөл бодитой байсан. Төслийн зохиогчид өөрийнхөө жижиг бизнес, үл хөдлөх хөрөнгө, мэдлэг, дадал туршлагаа цаашид хэрхэх вэ гэдэг асуултад хариулт олохоор “Экологийн үйлдвэрлэл эрхлэх сургууль” (ШЭПР)-ийн чуулга уулзалтадоролцохоор ирдэг.“Бидний зорилт бол төслөө ургуулахад нь хүмүүст туслах явдал” хэмээн Творогова онцлов.
“Сургуулийн” чуулга уулзалт тэгээд юу болж хувирах вэ? Өнөөгийн байдлаар оролцогчид дөнгөж гараанаас эхэлсэн 25 төслийг хэрэгжүүлж, 22 үйлдвэрлэл эрхлэгч хуучин бизнесээ шинэчилж сайжруулж байна.
Цайны болон гоо сайхны байгалийн гаралтай ургамал бэлтгэж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд ургамлын тос үйлдвэрлэх гэр бүлийн үйлдвэрлэлийг сэргээх, нийгмийн сүлжээ дэлгүүр ажиллуулах хүртэл харьцангуй өргөн цар хүрээнд шинэ санаа дэвшүүлнэ. Байгал нуурын Эрхүү, Буриадын талын эргийн аль алинд экологийн үйлдвэрлэл эрхлэх шинэ санаа байнга төрөн гарсаар байна.
Эрхүү мужийн Усольскийн районд дахин ашиглаж болох эд хогшил, ном, тоглоом зэргийг орлого багатай хүмүүс авч болох хандивын “Синица” дэлгүүр 2017 оноос эхлэн ажиллаж байна.
Энэ төслийг санаачлагчийн нэг Инна Евграфова “Манай Синица” “Экологийн үйлдвэрлэл эрхлэх сургууль” (ШЭПР)-ийн чуулга уулзалтаас дүүлэн ниссэн! Чуулга уулзалт дээр бид шинжээчдээс олон үнэтэй санаа олж авч Эрхүүд хоёр дахь дэлгүүрээ нээсэн. Төслийн эдийн засгийн асуудлыг бодож боловсруулсан. Одоо бүх зардлаа нөхөөд хүмүүст илүү ихээр туслах боломжтой болсон, үүний тулд дэлгүүртээ харилцан туслалцах касс нээсэн” хэмээн өгүүлэв.
Екатерина, Сергей Редькинүүд Екатеринагийн аав Евгений Заваренскийн дэмжлэгтэйгээр 2016 онд Эрхүүд модон тоглоомын үйлдвэрлэл эхлүүлжээ. “Экологийн үйлдвэрлэл эрхлэх сургууль” (ШЭПР)-ийн чуулга уулзалтыначаар бид бизнес төлөвлөгөө хийж, тоног төхөөрөмж авахад шаардлагатай тэтгэлэг авч, түншүүдээ олсон. ШЭПР биднийг гар урлалаас үйлдвэрлэл эрхлэгчид болтлоо өсөж хөгжихөд тусалсан” хэмээн Екатерина ярьж байна.
Санаа нийлсэн хүмүүсийн нийгэмлэг, шинжээчдийн баг бүрдүүлэх, хөгжлийн шинэ санаа цуглуулах явдал “Экологийн үйлдвэрлэл эрхлэх сургууль” (ШЭПР)-ийн болон ОХУ-ын дархан цаазат газар нутаг, Байгал нуурыг экологийн сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлээр 2011 оноос эхлэн En+ - ийн хэрэгжүүлж байгаа цогцолбор хөтөлбөрийн зорилтууд ажээ. ШЭПР бол уг хөтөлбөрийн нэг жижиг хэсэг юм.
-Авьяаслаг, өөрийн гэсэн өвөрмөц арга ухаантай, зорилго тэмүүлэлтэй үйлдвэрлэл эрхлэгч маш олон хүнтэй уулзах боломжийг “Сургууль” бидэнд олгосон. Бид улс орон даяар танигдсан, ажлын байртай, борлуулах бүтээгдэхүүн болон зах зээлтэй бодитой хэрэгжиж байгаа бизнесийн олон санаа бодлын гэрч боллоо. Эдгээр бүх хүн нөөцийг ариг гамтай ашиглах, байгал нуур орчмын газар нутгийг тогтвортой хөгжүүлэх санаа бодлоор жигүүрлэсэн, манай гараг дээр ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зүйлийн төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг юм. Эдгээр үнэт зүйлийг бид хуваалцаж байна хэмээн Татьяна Драчук онцлов.
“КП”-ИЙН ТАНИЛЦУУЛГА
“Экологийн үйлдвэрлэл эрхлэх сургууль” (ШЭПР) бол “Сибирийн газар шорооны сэргэн мандал” санболон ихэнх эрчим хүчний үйлдвэрүүд нь Зүүн Сибирьт байрладаг En+ Group компанийн хамтарсан түншлэлийн төсөл. 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Сибирийн экологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилгыг дэмжих зориулалттай. Төслийн хүрээнд чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.
Төсөл хэрэгжсэн хугацаанд 15 удаагийн чуулга уулзалтад 267 бизнес санаа бүхий 700 орчим хүн оролцсон. Үүний үр дүнд 25 төсөл гараанаасаа эхэлж, 22 үйлдвэрлэл эрхлэгч хуучин бизнесээ шинэчилж сайжруулсан. 2015 оноос хойш Эрхүү муж, Буриад улсын хотуудад 6 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэдгээрт экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 160 хүн өөсрдийн бүтээгдэхүүнээ дэлгэж танилцуулсан бөгөөд 4000 орчим хүн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхсон байна.
Бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Эх сурвалж: KP.RU