Амьтан, ургамал мөхөж байгааг анхаарууллаа

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүн төрөлхтөн амьдарч байгаа дэлхийгээ өөрчилсний улмаас сая гаруй төрөл зүйлийн амьтан, ургамал  сүйрлийн ирмэгт ирээд байна.  НҮБ-аас  бидний амьд үлдэх эсэх нь хамаардаг экосистемд  аюул учруулж байна гэсэн дэлхийн биологийн төрөл зүйлийн талаарх  дүгнэлтийг хийжээ. Экологийн системийн үйлчилгээ, биологийн төрөл зүйлийн тухай улс төр, шинжлэх ухаан Засгийн газар хоорондын платформд зориулсан  1500 гаруй хуудастай тайланг хийхэд олон эрдэмтэн хамтран ажилласан байна. Харин Парист тайлангийн товч танилцуулгыг энэ сарын 6-нд тараасан байна. Гэхдээ хүн төрөлхтөн, хүрээлэн байгаа орчин, төрөл зүйлд тулгараад байгаа аюулын талаар тодорхой мэдээлсэн тайланг  энэ жил нийтлэх ажээ. Энэ байгууллагын ерөнхийлөгч Роберт Ватсон “Хүн төрөлхтөн болон бусад төрөл зүйлд хамаардаг экологийн системийн нөхцөл байдал их хурдан муудаж байна. Ингэснээр хүн төрөлхтөн бидний эдийн засгийн суурь, амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, амьдралын чанар доройтож байна” гэж товч танилцуулгад дурдсан байна. Гэхдээ өөрчлөлт хийхэд оройтоогүй байна. Одоо  бүгд нэг төвшинд нийтээрээ хийж эхэлж болно гэж нэмж хэллээ. Тайланд дэлхийн улс орнуудын ихэнх нь хуурай газарт амьдардаг уугуул амьтдын тоо 1900 оноос хойш 20 хувиар буурсан болохыг мэдээлсэн байна. Мөн хоёр нутагтан амьтдын 40 гаруй хувь, далайн хөхтөн амьтдын гуравны нэг хувиас илүү нь ховордсон байна гэжээ. Харин шавьжны хувьд энэ тооцоо нь тодорхойгүй байгаа ч эрдэмтэд 10 хувь нь ховордож устах аюулд өртөөд байгаа гэж тооцоолж байгаа юм. Мөн XVI зуунаас 680 төрөл зүйлийн сээр нуруутан амьтад устаж мөхсөн. Бүх төрлийн гэршүүлсэн хөхтөн амьтдын ес гаруй хувь нь хүнсэнд хэрэглэгдсэн. Хөдөө аж ахуйн улмаас 2016 онд наад зах нь 1000 төрөл зүйлийн амьтан устаж, ховордсон гэж энэ тайлангийн товч танилцуулгад бичжээ. Харин “Экологийн систем, устаж сөнөж болзошгүй амьтан, ургамал, соёлжоогүй иргэд, гэршүүлсэн амьтан, ургамлын тоо хэмжээ буурч, муудаж эсвэл алга болж байна” гэсэн дүгнэлтийг профессор Сандра Диас, профессор Эдуард С.Брондизио нартай хамтран хийсэн герман професссор Йозеф Сеттеле ярьсан байна. Тэрээр “Энэ хохирол нь хүн төрөлхтний үйл ажиллагааны үр дүн. Мөн дэлхийн бүх бүс нутгийн хөгжил, сайн сайханд учирч байгаа аюул болж байна” гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.8  лхагва 95  (6062)
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

26 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 22 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 29 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин