Ройтерс”-ийн хоёр сэтгүүлч 500 өдрийн дараа эрх чөлөөгөө олж авав

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Мянмарт хоригдож байсан “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлч өнөөдөр эрх чөлөөгөө олж авсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэднийг Мянмарын шүүхээс төрийн нууц задруулсан гэсэн хэргээр буруутгаж байсан билээ. Сэтгүүлч нар тус улсад 500 өдрийг шоронд өнгөрөөсөн байна. 33 настай Ва Лон, 29 настай Кяан Сое Оо нар өнгөрсөн есдүгээр сард долоон жилийн хорих ял сонссон юм. Тэр өдрөөс хойш хүний эрхийн өмгөөлөгчид болон “Ройтерс” агентлагийн тасралтгүй хичээл зүтгэлийн ачаар өдгөө энэхүү хоёр сэтгүүлч эрх чөлөөгөө буцаан авлаа. Өнгөрсөн хугацаанд хэдэн мянган идэвхтний хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Вин Минт энэхүү хоёр сэтгүүлчид өршөөл үзүүлсэн юм. Сэтгүүлч Ва Лон олон улсын байгууллагуудад гүнээ талархаж буйгаа илэрхийлээд “Гэр бүлийнхэнтэйгээ уулзахад үнэхээр сайхан байна. Редакц руугаа буцаж очиж ажлаа хийхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. 2017 оны арванхоёрдугаар сард тэднийг баривчлагдахаас өмнө тэд 2017 оны наймдугаар сараас эхэлсэн баруун Мянмарт амиа алдсан цэргүүдийн талаар эрэн сурвалжлага бэлтгэж байсан юм. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 4 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 4 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 3 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

19 цаг 54 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 7 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 17 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин