С.Цэрэнчимэд: Эмч болох мөрөөдлөө орхиж чаддаггүй

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд гэхээр хэн бүхэн андахгүй биз ээ. Тэр ч байтугай дэлхий мэднэ ч гэж хэлж болох юм. Яагаад гэхээр тэр 19-хөн настайдаа дэлхийн аварга болж шуугиулсан хүн. Чөлөөт бөх миний амьдралын нэг чиг шугам гэж тэр хэлдэг юм билээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.   -Өөрөө ээж болоод дэвжээгээ түр орхиод эргэж иржээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд барилдахдаа эхний тэмцээнээс хүрэл медаль авсан билүү? -Тэгсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо хүрэл медаль авсан. Энэ медаль минь их амттай санагдсан. Хойшид барилдахад ч урам өгсөн шүү. Бас тэр медалийг хүртсэнээр идэрчүүдийн ДАШТ-д барилдаж эхэлснээс хойш дөрвөн насны ангиллаас медаль авсан түүхэн амжилтад нэрээ бичүүлсэн дээ. -Чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон цөөн тамирчны нэг нь гэдэг сайхан алдар хүнд. Дэлхийн аварга болж алтан медаль авсаны дараа нэг удаа мөнгөн медаль хүртсэн байхаа. -Тийм ээ. Анх 2013 онд залуучуудын ДАШТ-ээс алтан медаль аваад дараа жил нь насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртэж байлаа. Бас улсын аваргын гурван түрүүтэй. -Одоо тэр медалийн буухиагаа үргэлжлүүлж яваад чинь баяр хүргэе. Бас Красноярскийн тэмцээний медалийн бүрэн цуглуулгатай болсон чинь саяхны амжилт биз? -Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит барилдаанд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль авч байсан бол энэ хавар алтан медалийг нь хүртлээ. -Тэр барилдааныхаа тухай жаахан дэлгэрүүлээд ярихгүй юу? -Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр ялж шигшээ барилдаанд өнгөрсөн жил Оросын аварга болсон Ольга Хорошавцеваг 10:5-аар ялж алтан медаль зүүсэн. Иван Ярыгиний тэмцээн маш чансаа өндөртэй байдаг юм. Тиймээс ч “бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг. -Саяхан Хятадад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд бас л медалийн буухиагаа алдсангүйг сонссон? -Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шиань гэдэг хотод болоход манай бөхчүүд хоёр мөнгө, таван хүрэл медаль авсан. Би 57 кг-д хүрэл медаль зүүлээ. Ер нь ээж болоод дахин дэвжээндээ гараад авсан медаль бүхэн л үнэ цэнэтэй санагдаж байна шүү. -Өөрийн чинь спортын замналд амжилт л харагдах юм. Алдаа байсан уу? -2013, 2014 онд ДАШТ-д миний хувьд гялалзтал барилдсан гэж болно. Харин Риогийн олимпийн өмнөх өрсөлдөөнд шалгарч чадаагүй. Гэхдээ би энэ алдаагаа өөрөөсөө л хайсан. Ганцаарчилж ажиллах дасгалжуулагч хэрэгтэйг ойлгосон. 2016 он надад хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Гэхдээ би огт гуньж гутраагүй. Одоо бол зорилгодоо хүрэхийн төлөө л барилдаж явна. Би ер нь алив юманд шантрахгүй л гэж боддог. -Барилдахын зэрэгцээ өөр ямар авьяастай хүн бэ? -Өө надад өөр авьяас байхгүй ээ. Чөлөөт бөх л миний чадах зүйл санагддаг. Чөлөөт цагаараа байгалийн сайханд аялах л дуртай даа. -Спорт залуу насных гэдэг. Тиймээс тамирчид өөр ямар нэг мэргэжил эзэмшихийг зорьдог доо? -Тэр үнээн. Би эмч болохыг мөрөөддөг. Гэвч одоо ХААИС-д маркетингийн чиглэлээр суралцаж байна. Гэхдээ эмч болох хүслээ гүйцэлдүүлнэ гэж боддог. Санаж явбал хүрнэ гэдэг үг бий шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.7  МЯГМАР  94  (6061)  
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин