Худалдааны хэлэлцээрээ цуцлахаар судалж байна

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ энэ сарын 10-наас БНХАУ-ын импортын олон төрлийн бараанд ногдуулах татварыг 10-25 хувиар нэмнэ гэж ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр орны төрийн тэргүүн нар Аргентинд болсон их хорийн уулзалтын үеэр худалдааны дайнаа зогсоож хэлэлцээр хийхээр болсноо мэдэгдэхээр тохиролцсон юм. Тиймээс Доналд Трамп талууд 90 хоногийн хугацаанд хоорондын маргаанаа шийдвэрлэвэл өнгөрсөн сарын 1-нээс жилд БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэтэй бараанд ногдуулах татварыг 10-25 хувиар өсгөхгүй гэж амласан ажээ. Харин БНХАУ-ын эрх баригчид үүнийг нь АНУ-ын зүгээс талуудын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад ойрхон байсан хэлэлцээрт Бээжинд дарамт үзүүлэх аргыг хайж байгаагийн  шинж  гэж үзсэн байна. Тиймээс БНХАУ АНУ-тай хийж байгаа худалдааны хэлэлцээрийг цуцлах боломж байгаа талаар судалж байгаа ажээ. Гэхдээ “Вашингтон пост” сонинд олон эх сурвалжийн мэдээлснээр энэ хэлэлцээрийг хойшлуулах шийдвэр нь Вашингтонд айлчлал хийхээр төлөвлөсөн БНХАУ-ын дэд сайд Лю Хэгээс хамаарах юм байна. Харин сүүлийн долоо хоногт Доналд Трамп энэ хэлэлцээрийг  дэмжихийн тулд татвар ногдуулахгүй байх асуудлыг  хойшлуулж байсан юм. Гэвч өнгөрсөн ням гаригт твиттертээ  “Энэ баасан гаригаас  эхэлж БНХАУ-ын импортын бараанд ногдуулах татварыг 25 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр Хятадын  хямд үнэтэй бүтээгдэхүүн их байх болно” гэж жиргэжээ. Мөн БНХАУ-тай хийж байгаа худалдаа хэлэлцээр удаан ч гэсэн үргэлжилнэ. Энэ нь талууд хэлэлцээр хийхийг зорьж байгаатай холбоотой гэж нэмж бичжээ. Түүнээс гадна Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт БНХАУ-тай хийж байгаа хэлэлцээр амжилттай болж байна гэж үзэж байсан юм.  Харин “Валл стрийт Журнал” сонин өмнө нь БНХАУ-ын Засгийн газар АНУ-тай хийж байгаа  11 дэх удаагийн худалдааны хэлэлцээрийг цуцлах боломжийн талаар судалж байгаа талаар мэдээлж байсан. Гэхдээ  Лю Хэ энэ асуудлаар Вашингтонд очихоор төлөвлөж байсан хугацаанаасаа  гурван хоногийн өмнө энэ сарын 9-нд Вашингтон руу айлчлаад өдөртөө буцна гэж энэ сонинд эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Лю Хэгийн хийх энэ айлчлалынхаа үеэр БНХАУ маргааныг сайнаар шийдвэрлэхийг зорьж байгаа аж. Мөн хэдийгээр Доналд Трампын сүрдүүлгийн улмаас хэлэлцээрээс зайлсхийж байгаагаа харуулахыг хүссэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.7  МЯГМАР  94  (6061)  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 3 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 3 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 2 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

19 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин